x

"10 хувийн" Ц.Даваасүрэн, 600 тэрбумын Б.Жавхлан

Хөвсгөл аймагт бяслагний үйлдвэр барихад 20 тэрбум төгрөг төсөвлөсөн асуудал төсвийн төсөлтэй зэрэг дуулиан тарьсан. Бараг онигоо доо. Эцэст нь энэ хэргийн эзэн холбогдогч өөрөө гарч ирэв. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн лайв хийж, "Хөвсгөл аймгийн бүх сумдад бяслагны үйлдвэр байгуулж өгнө. Аль эрт барьчих байсан юмыг хоёр гурван жил төсвийг нь хуваагаад удаашруулж байна" хэмээн загнав. Жилдээ 20 тэрбумыг тавьж байна гэхээр 2-3 жилд хэдэн тэрбумыг хуссан байх вэ? Хөвсгөлийнхөн аягүй бол өөрсдөө мэдээгүй явж байгаа.

Тэгээд хамгийн гол нь Хөвсгөл аймгийн 24 суманд 24 ширхэг бяслагны үйлдвэр барьж яг яах гэж байгаа юм, хэн тэрийг нь худалдаж авах юм? Тэгээд тэрийг нь яагаад заавал төсвийн мөнгөөр хийх ёстой гэж. Ц.Даваасүрэн гэдэг хүний зөнөглөл, тэнэгрэлийн төлөөсийг яахаараа татвар төлөгчид төлөх ёстой юм бэ? Бас болоогүй "экспортын бяслаг" гэчихжээ. Хүсвэл өөрөө үйлдвэрээ бариад, бяслагаа үйлдвэрлээд экспортод гаргаж болно шүү дээ. Насаараа л төрөөс тэжээлгэлээ.

Түүнээс илүү ноцтой нэг зүйл нь УИХ дахь МАН-ын бүлэг дээр ярьсан яриа. Сангийн сайд Б.Жавхлан бүлгийн хурал даар "600 саяын төсвийн боломж байна, тойргийн гишүүддээ хувааж өгье" гэсэн байна. Тэгэхэд Ц.Даваасүрэн гишүүн "Тойргийн гишүүдээс гадна жагсаалтаар орж ирсэн гишүүд байна. Хоёр туслахтай байх боломж байна, төсөв дээр чинь байгаа юм билээ шүү дээ" гэжээ. УИХ-ын гишүүний туслахын цалин 2,5 сая төгрөг гэж үзвэл жилийн 30 саяын төсөв нэмж өгье гэсэн санаа л даа.

Иймэрхүү маягаар гишүүдийг авилгадаж байна, саналыг нь худалдаж авч байна, үнэхээр ой гутаж байна гэдэг зүйлийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин телевизээр ярьсан. Угаасаа "10 хувийн Даваасүрэн" гэж алдартай л даа. Эхлээд өөрөө яаж авилга авах тухай боддог байсан бол одоо давраад бусдыгаа авилгадах тухай ярьж байна. Энэ чинь УИХ-ын гишүүний бүрэн эрх, хууль тогтоох үйл ажиллагаанд саад учруулж, хөндлөнгөөс нөлөөлөх үйлдэл мөн биз дээ.

Энэ ярилцлагынх нь араас "төрийн байгууллагын ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдсан" гэдэг үндэслэлээр гомдол гаргаад, цагдаа шалгаад явж байна. Гомдол гаргагч нь мэдээж Б.Жавхлан, Ц.Даваасүрэн хоёрын нэг байх л даа. Гэхдээ төрийн байгууллага гэдэг нь яг ямар байгууллага вэ? Сангийн яам уу, Төсвийн байнгын хороо юу? Тийм бол энэ хоёр байгууллагын нэр хүндийг ямар хуулиар хамгаалдаг вэ? гэх мэтчилэн...

Монгол Улсад хуулиар хамгаалагддаг хоёр төрлийн "нэр хүнд" байна. Нэгдүгээрт, хувь хүний нэр төр, алдар хүндийг хуулиар хамгаална аа. Хоёрдугаарт, хуулийн этгээд, бизнесийн байгууллагын нэр хүндийг бас хуулиар хамгаална аа. Түүнээс биш төрийн байгуулллагын нэр хүнд гэдэг ойлголт байхгүй ээ, түүнийг хуулиар хамгаалах тухай зохицуулалт бас байхгүй ээ.

Гэтэл УИХ, Засгийн газрын гишүүн хүмүүс ийм зүйл яриад, хуулиа зөрчөөд, завшаад, цагдаагийн алба хаагчдыг дарамтлаад, нөгөөдүүл нь дарамтанд ороод ажиллагаа явуулж байна гэдэг бол жинхэнээсээ гутамшиг. Нөгөө Л.Оюун-Эрдэнэ сайдын ярих дуртай "системийн дампуурал". Ийм ёс зүйтэй, ийм дампуурсан парламент, Засгийн газар байж болохгүй. Ядаж үүнийх нь төлөө энэ хоёр хүнийг парламент, Засгийн газраас зайлуулах ёстой. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү?
Top