x

Р.Булгамаа: Асуудал нууцаас гарч Н.Өнөрцэцэг үнэнийг хэлэх өдөр ирнэ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурлыг өчигдөр хаалттай хэлэлцэж, 4.9 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг сонссоны дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.

Өмгөөлөгч Д.Оросоо: 

-Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сайн ажилласан гэж үзэж байгаа. Гэтэл Монгол Улсад шүүхийн байгууллага цаашид хүний эрхийг хэрхэн дээдлэх вэ гэдэг асуудал тавигдлаа. Өмгөөлөгч нар хүний эрхийг дээдэлсэн төрт ёсонд итгэж буй. Бидэнд одоо хяналтын зарчмаар гомдол гаргах нэг эрх бий. Н.Өнөрцэцэг сэтгэл санаа тайван байгаа. Найман өмгөөлөгч оролцож, мэтгэлцэхэд Н.Өнөрцэцэг өөрөө хэргийн талаар тодорхой ойлголттой боллоо. Өөрөө ч өмгөөлөгч нартаа тодорхой талархал илэрхийлсэн. Хуулийн хүрээнд боломжит бүх арга хэмжээг шат шатанд нь аваад явна гэдгийг хэлье.

Өмгөөлөгч Р.Булгамаа: 

-Энэ шүүхийн шийдвэрийг ард түмэн чих тавин хүлээж байлаа. УИХ-аас батлан гарсан, хүний эрхийг хамгаалах хууль амьдралд хэрхэн бууж байна гэдгийг илэрхийлэх түүхэн шийдвэр юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ гэлээ. Хуульч хүний хувьд, үүнийг хууль зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй юм байна.

Хүний эрх зөрчсөн маш олон үйл ажиллагаа явагдсаныг бас өнөөдөр олж мэдлээ. Хүн тодорхой гэмт хэрэгт шалгагдсан ч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд эрхийг нь эдлүүлэхгүй байгаа асуудлууд байна. Хоёр улсын яллагчаас тодруулж асуухад бодитой хариулт өгч чадахгүй байсан. Иймд нааштай шийдвэр гарна гэж итгэсэн. Олон улсын гэрээ конвенц Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилдэг. Олон үндэслэл гаргаж тавьсан. Харамсалтай нь ийм шийдвэр гарлаа. Дахин хэлэхэд, хэзээ нэгэн цагт энэ асуудал нууцаас гарч Н.Өнөрцэцэг үнэнийг хэлэх өдөр ирнэ.

Өмгөөлөгч З.Хүрэлсүх: 

-Нээлттэй явуулах боломж байсан. Нууц задруулах хэсгээ хаалттай, үлдсэн хэсгийг нээлттэй хэлэлцье гэсэн. Гэтэл бүхэлд нь хаалттай явуулна гэж шийдсэн. Дараа нь, Давж заалдах шатны шүүх өөрөө онцлогтой, хялбаршуулсан байдлаар явагддаг. Бидний хувьд байж болох, одоо мөрдөгдөж буй хуулийн хүрээнд зөрчигдсөн, хүний эрхийг дордуулсан асуудлыг гаргаж тавьсан. Эдгээр нь яагаад ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй үндэслэлүүд. Хэрвээ Монгол Улс шүүхтэй бол Дээд шүүх энэ хэргийг заавал хэлэлцэх ёстой.

Түүнчлэн төрийн нууцтай холбоотой ийм төрлийн хэргийг цаашид яаж хэлэлцэх вэ гэдэг кейс бол энэ байсан. Нууц гээд хаалттай шалгадаг ийм хэм хэмжээ манай хуульд байхгүй. Бусад яамдаас санал авч байгаа, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ч хангалтгүй санагдаж байна. Шүүхийн шийдвэр өөрөө учир битүүлэг. Олон жилийн өмнөөс л шүүхийн шинэтгэл гэж ярьсан, урагшаа ахиагүй байна гэж харж байна. Олон өмгөөлөгч мөр зэрэгцэн зургаан цаг ажилласны хувьд үүнийг хэлж буй юм. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд сонсгох ёстой. Өөрсдөө сая шууд дамжуулсан. Хаалттай хэлэлцсэн учраас үндэслэлээ дурдсангүй. Бид баталгаа гаргаж, хэргийн нууц гэх бүх баримттай танилцсан. Танилцсан учраас ийм үндэслэлүүдийг итгэл төгс гаргаж тавилаа шүү дээ.

Хэрэв Улсын Дээд шүүх хэргийг хэлэлцэхгүй гэвэл процесс ингээд дуусна. Хэлэлцвэл эцсийн байдлаар нэг талд нь гаргана гэсэн үг. Процессын хэм хэмжээний дутагдалд л ихээхэн нөлөөллөө. Шүүхийн тогтоолыг гар дээр өгөхгүй гэлээ. Н.Өнөрцэцэгийг гэрийн хорионд оруулсан. Хоёрдугаарт, долдугаар сарын 1-нээс долдугаар сарын 18-ны хооронд хорооноосоо гарахыг хязгаарласан. Иргэний халдашгүй байдалд халдсан энэ нөхцөл байдлыг бид цаашид ярих ёстой. ХЭҮК очиж уулзаад өнгөрөх асуудал биш. Н.Өнөрцэцэгээс гадна олон хүн зорчих эрхээ хязгаарлуулдаг. Үндэслэл нь ойлгомжгүй. Яагаад Н.Өнөрцэцэгийн 161 хоног эрх хязгаарлуулсныг шүүхийн шийдвэрт оруулж болохгүй юм бэ гэж маргасан.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 18 цаг 47 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 18 цаг 54 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top