x

Төсөв хэлэлцэж байхад үзэсгэлэн үзээд, яасан завтай юм бэ Ерөнхий сайд аа

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болсонгүй. Хуралдаан болоогүй шалтгаан нь УИХ-ын гишүүд, сайд нар Шанхайд болж байгаа Хятадын олон улсын экспод явсантай холбоотой. Энэ сарын 5-нд эхэлсэн экспод очихын тулд Ерөнхий сайд нэг өдрийн өмнө ниссэн. Түүнтэй хамт УИХ. Засгийн газрын хоёр гаруй гишүүн явсан байна.

Энэ шалтгаанаар өчигдөр хуралдах ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсангүй. Чуулганаар ирэх 2025 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх ёстой байсан ч Шанхайн экспогоос бол чуулганыг хойшлуулж, өнөөдөр хуралдуулахаар болжээ. Төсвийн эцсийн хэлэлцүүлэг явж байхад Ерөнхий сайд нь танхимынхаа гишүүдийг аваад олон улсын экспо үзэхээр дөрөв хоногоор явчихсан. Бүр хоёрын хоёр Шадар сайдаа дагуулаад шүү дээ. Салбар хариуцсан сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нар нь байхгүй учраас Байнгын хороодын хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулах эзэн хүн байхгүй, өөрөө өөртэйгөө ярьсаар хэлэлцүүлгийг дуусгах жишээтэй. 

Албан ёстой мэдээллээр Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны уулзалт хийж, экспогийн нээлтэд үг хэлэх ёстой байсан гэнэ. Гэвч үүний төлөө бүтэн дөрвөн өдрийг зарцуулна гэдэг байж болох уу? Албан ёсны ёсны уулзалтаа хийчихээд ганцхан цаг нисээд ирэх газар. Хоёрын хоёр шадар сайдынхаа нэгийг нь үлдээчихээд ирж болно шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ ганцаараа бүгдийг хийдэг юм бол Эдийн засгийн хөгжлийн сайд тэнд ямар үлийгээ хийж яваа юм. Онцгой байдлын сайдын хэрэг тэнд юу байсан юм... гэх мэтчилэн.

Тэгээд хийсэн ажил нь үзэсгэлэн үзлээ, тунельтэй танилцлаа, "Алибаба", "Huawe"-д зочиллоо. Бүр нэг хийх ажилгүй. Араар нь оруулж ирсэн төсөв нь зуун задгай, жаран хагархай. Төсвийг эргүүлэн татья гээд гишүүд гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн. Гарын үсэг цуглуулсан МАН-ын гишүүдийг намаас нь хөөнө барина гэж сүрдүүлсэн дуулдах. Зарим дээр нь цагдаагийн байгууллага хэрэг нээгээд эхэлчихсэн мэдээ ч байна. Сангийн сайд нь "Оруулж ирсэн төсөвт өөрчлөлт оруулахгүй" гэж мэдэгдэл хийгээд, Төсвийн байнгын хороонлы дарга нь "Замын нохой хуцаж л байдаг, засгийн ажил явж л байдаг" гэж доромжлоод. 

Иймэрхүү хариуцлага, ёс суртахуунтай, ийм ажлын арга барилтайгаар хамтарсан Засгийн газар хол явахгүй. Огцруулах асуудал яригдаад эхэлчихлээ. Гэхдээ ийм болтол нь явах сонирхол Ерөнхий сайдад өөрт нь байсан бол бүр яах вэ? 

Б.МАНДАХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 45 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 1 цаг 6 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 1 цаг 12 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 1 цаг 22 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 1 цаг 31 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 1 цаг 36 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 1 цаг 38 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top