x

Ипотекийн зээлийн хүүг бүсийн болон орлогын ялгавартай тогтооно

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрөгч сард мэдээлэл хийхдээ "Он гарснаас хойш нэг их наяд 130 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 9693 зээлдэгчид өгсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хоёр дахин өссөн байна. Орон нутагт гурван хувийн хүүтэй зээлийг 2613 иргэнд өгсөн бол Улаанбаатарт олгогдсон зээлийн 37 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжиж буй иргэдийнх байна. Ирэх онд 1,2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгоно" гэсэн билээ. 

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн зорилго нь анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэх, гэр хорооллын яндангийн тоог бууруулах, агаарын бохирдлыг багасгахад чиглэж байсан. Гэвч зээлийн зарцуулалт нь төдийлөн байгаа онохгүй, зээл авсан иргэдийн дийлэнх нь өмнө орон сууц авсан иргэд байгааг судалгаагаар харуулжээ. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь гурав болон дөрөв дэх орон сууцаа авсан байна. Тодруулбал,

Хөтөлбөрт хамрагдсан 118000 иргэний:

-10 хувь нь орон нутагт орон сууцтай иргэд дахин орон сууц авсан

-49,6 хувь нь Улаанбаатарт орон сууцтай иргэд дахин орон сууц авсан байна.

Түүнчлэн ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор орон сууцны үнэ өсч байгааг ч судалгаагаар тогтоожээ. Тиймээс ипотекийн зээлийг зорилтот бүлэгт нь хүргэхийн тулд Монголбанк болон Хот байгуулалт, барилга, орон сууцжилтын яамнаас тус тусын хувилбарыг дэвшүүлээд байгаа юм байна.

Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Ипотекийн зээлийн хүүг бүсийн ялгавартай тогтоосноор зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой. Хотын төвийн А бүс буюу төвлөрөл ихтэй газарт зээлийн хүүг зургаан хувь биш,  8-10 хувь болгож нэмэгдүүлбэл зээлийн эх үүсвэр хоёр их наяд төгрөг хүртэл нэмэгдэх боломжтой" гэжээ.

Харин ХББОСЯ-ны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд "Ипотекийн зээлийн хөтөлбөрийг орлогын ялгавартайгаар хэрэгжүүлнэ. Дундаж орлоготой болон анх удаа орон сууц авч байгаа иргэдээ дэмжих бодлого баримтална. Талбайн хэмжээ нэмэгдэх тусам зээлийн хүү нэмэгддэг байх (60м.кв хүртэл 6 хувь, 80м.кв хүртэл 8 хувь гэх мэт) зохицуулалт хийх шаардлагатай. Шаардлагатай зохицуулалтуудыг хийж чадвал зээлийн эх үүсвэрийг 35 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой" гэсэн байна. 

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг үнэхээр л зорилтот бүлэгтээ хүргэнэ, анх удаа орон сууц авч байгаа иргэдээ дэмжиж, гэр хорооллынхныг орон сууцжуулахад чиглүүлнэ гэвэл дээр хэлсэн хоёр арга хэмжээг хамтад нь авах ч боломжтой юм.   

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 20 цаг 28 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 20 цаг 35 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 20 цаг 44 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 21 цаг 26 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 23 цаг 56 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top