x

Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдраар өвчлөхөө больчих юм уу?

Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсвийн төсөл УИХ-д орж ирсэн, хэлэлцүүлэг хийж эхэлсэн цагаас эхлэн "Хавдрын эмнэлгээ бариач ээ. Хавдраар нас барж байгаа иргэдэд эмчилгээ, оношилгоо хүрэлцэхгүй байна шүү. Хавдраар өвчилсөн хүн бүр гадаад явж өндөр төлбөртэй эмчилгээ, үйлчилгээ авах боломжгүй байна" гэдэг шаардлагыг хэлж, ятгаж, гуйсаар өдийг хүрсэн. Угаасаа жил бүрийн төсөв дээр яригддаг, улиг болсон хэрнээ шийдэлд хүрэлгүй өдий хүрсэн асуудал.

Гэтэл өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны ажлын тайланг хэлэлцжээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нэгэн болчимгүй мэдэгдлийг хийв. 

Тодруулбал, "Хавдрын эмнэлэг барих ажлыг аль болох хурдлуулахыг хичээж байна. Бид яарч байж, даарах вий. Хавдрын эмнэлэг бариад ашиглалтад ороход гарах зардал урьдчилсан байдлаар 140 сая ам.долларын тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл 400-500 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдрууд эрт оношлогдох уу, иргэд хавдраар өвчлөхөө больчих юм уу. Өвчнөөр улс төр хийж болохгүй" гэжээ.

Энэ бол салбар хариуцаж байгаа сайд хүний хэлэх үг биш. Төсөв бүрдүүлж байгаа гэдэг утгаараа Сангийн сайд ингэж хэлсэн бол нэг хэрэг. Харин Эрүүл мэндийн сайдын хувьд эмнэлэг, эмчлүүлэгчийнхээ талд байх ёстой. Хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь чухал боловч нэгэнт өвчилсөн хүмүүсийг эмчлэх нь нэгдүгээр асуудал. Эрүүл мэндийн сайд хүн үүнд яарахгүй бол өөр юунд яарах ёстой гэж.

Тэгээд яарснаас болж яг ямар асуудал үүсэх гээд байгаа нь бүр ч ойлгомжгүй байна. Харин ч яарснаас биш, оройтсоноос бол жил бүр хавдраар өвчлөгсдийн тоо 6000 хол даваад (2022 оны байдлаар 6888) 7000 руу ороод ирчихлээ. Нас баралт жил бүр 4000 хол даваад явж байна. Тэгээд үүн дотор насанд хүрээгүй хүүхдийн өвчлөл, нас баралт жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ тэгээд яарахгүй байх шалтгаан мөн гэж үү? "Хавдрын эмнэлгээ бариач ээ, хүн үхээд байна аа" гэхээр "өвчнөөр улс төр хийлээ" гэж уурлаж байгаа хүнтэй яг ямар хэлээр ярих ёстой вэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 8 цаг 26 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 8 цаг 33 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 8 цаг 42 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 9 цаг 24 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 11 цаг 54 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 12 цаг 16 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 12 цаг 37 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 12 цаг 43 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 12 цаг 53 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 13 цаг 2 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 13 цаг 7 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 13 цаг 9 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top