x

Б.Жавхлан сайд ямар ТОМ юм бэ?

За, ёстой нөгөө "үхрийн сүүлэн дээр хутга" ч билүү юм болов. Соёлын сайдын багцад орсон соёлын ваучерийн 183 тэрбумыг төсвийн төслөөс хасуулчихлаа гээд улсаараа нэг хөөрөөд, найр наадам шахуу болж байв даа. Өчигдөр, уржигдархан. Соошлаар бүтэн 7 хоног нүдэлцэж, зарим нэг нь Соёлын сайдыг заамдаж авахдаа тулж байж чухам үр дүнд хүрлээ хэмээн хөөрч байсан юм чинь аргагүй. Бүхэл бүтэн 36 их наядын төсвөөс 183-хан тэрбум, нийт төсвийн 0,5-хан хувь шүү дээ.

Гэтэл Сангийн сайд жинхэнээсээ "үхрийн сүүлэн дээр хутга" тавив. Соёлын ваучерын 183 тэрбумыг Соёлын сайдын багцаас хасахгүй, боломжгүй, зориулалтыг нь өөрчлөхгүй гэв. Шалтгаан нь Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг явчихсан учраас гэнээ. "Орсон борооны араас цув нөмрөх хэрэггүй" хэмээн даапаалжээ. Хэрвээ өөрчилж болдоггүй төсөв юм бол яах гэж гурав дахь хэлэлцүүлэг хийдэг хэрэг вэ, хэлэлцүүлэг хийж байгаа харагдах гэж тэр үү?

Ингэхэд УИХ-ын баталдаг хуулиудаас хамгийн олон удаагийн хэлэлцүүлэг хийдэг нь Төсвийн тухай хууль. Эхлээд хэлэлцэх эсэх, дараа нь нэг, хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг, адагт нь "эцсийн хэлэлцүүлэг" гэж хийдэг. Таван шатны хэлэлцүүлэг шүү дээ. Тийм учраас төсвийг Засгийн газар биш,  Сангийн сайд ч биш, УИХ баталдаг. Засгийн газрын боловсруулсан төсвийг батлах, эсэх эрх мэдэл нь УИХ-д байдаг. Гэтэл танхимынх нь нэг гишүүн орж ирээд "Та нар төсвийг өөрчилж чадахгүй" гэдэг чинь УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг мөн биз дээ. Сангийн сайд Б.Жавхлан ямар том болчихсон юм бэ. Эсвэл Ч.Номин сайдын багц учраас л өөрчилж болдоггүй юм уу?

Сангийн сайдын "улсаасаа том" болсон жишээ ганц үүгээр тогтоно гэж үү? Саяхан орон нутгийн сонгуулиар Дарханд ажлаар явж байсан ХХААҮЯ-ны хэлтсийн даргыг өөрийнх нь занхайж байсан уушийн газарт орж ирж, нүдэнд өртсөний төлөө барьж зодоод, "Ж.Энхбаярын гөлөгнүүд дахиад үүгээр үзэгдэх юм бол ална, тална" гэж танхайрсан байсан. Энэ бол төрийн өндөр албан тушаалтан байтугай хэвийн эрүүл хүний хийх үйлдэл, хэлэх үг биш.

Бодоод үз л дээ. Дарханы нэг атаман Сэлэнгийн нэг иргэнийг зам дээр зогсоогоод, барьж зодоод "Сэлэнгийнхэн Дарханы замаар явбал ална" гэж сүрдүүлсэн гээд бод доо. Дорхноо шоронд орно биз дээ. Аа, гэтэл Сангийн сайд маань зүв зүгээр, тарган цатгалан, эрх чөлөөтэй, бүр эрх мэдэлтэйгээ ч явж байгаа. Б.Жавхлан сайд ямар том, яасан хөндлөн юм бэ. Дарханых болохоороо тэр үү, Сангийн сайд болохоороо энэ үү? Энэ хүнийг насаар нь тэжээгээд, улсаараа зодуулах ямар гэм хийчихсэн юм бэ, бид?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.191.123)
    Оюун Эрдэнэ ч намынхаа хулгайч нарыг хамгаалсаар байгаад унах бололтой доо хөөрхий
    2024 оны 11 сарын 20 | Хариулах
  • Enhee (103.168.34.130)
    neg l udur buus boloh viidee
    2024 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.143)
    Энэ хулгайчаа шоронд хийгээчээ!!!
    2024 оны 11 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Туркийн Анталья хотод COP31 эхэллээ
Top