x

Томхон жорлон бариад тууз хайчилдаг төрийнхөн нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ

Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал өнгөрсөн сарын сүүлээр болж өнгөрлөө. Тодруулбал, Дорнод аймгийн Матад суман дахь газрын тос олборлох “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу-1” газрын тосны ордын нээлтийг аравдугаар сарын 25-нд хийсэн юм. Гэвч төр засгийн хэмжээнд ч, олон нийтийн анхааралд ч тэр бүр хүрсэнгүй. Хувийн хэвшлийн том төсөл учраас олон нийтэд хүргэх, сошиалд сэвүүлэх зэрэгт дэмий мөнгө үрээд яах вэ гэж үзсэн байх л даа.

Аль болохоор зардлаа танах нь бизнесийн байгууллагын хувьд чухал учраас үүнийг ойлгож болно. Харин томоохон жорлонгийн нээлтэд хүртэл батгана аятай шавчихсан, цагаан бээлий, хайчтайгаа зогсож байдаг төр, засгийн томчууд маань огт үзэгдсэнгүй. Тэр бүү хэл энэ талаар ам ч ангайсангүй нь хачирхалтай. Үүнийг л огт ойлгосонгүй. Нэгэнт шат, шатны сонгуулийн үр дүн гарчихсан учраас дараагийн сонгууль болтол энэ мэт зүйлд очих нь төвөг гэж үзсэн ч байж магадгүй л юм.

Орд илэрсэн “Матад-ХХ” талбай нь 10340 км квадрат талбайг хамардаг бөгөөд Дорнод аймгийн Матад сумын нутагт буй Тамсагийн сав газрын баруун урд үзүүрээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийг дамнаж оршдог байна. Харин ордыг илрүүлсэн “Петроматад” компани нь Петровис компанийн санаачилгаар 2005 онд байгуулагдсан, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай үндэсний компани аж. Түүнчлэн “Петроматад” компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын газрын тосны хайгуулын салбарт нийт 120 орчим сая ам.доллар зарцуулсан гэж байгаа. Петровис компанийн захирлаар ажиллаж байсан талийгаач Ж.Оюунгэрэл агсан “Петроматад” компанийг 2007 онд байгуулан хайгуулын ажлыг зогсолтгүй хийсээр ирсэн байдаг. Олон жилийн хөдөлмөр, зорилго нь өдгөө биеллээ олж, одоогийн байдлаар туршилтын журмаар өдөртөө 200 баррель газрын тос олборлох төлөвлөгөөтэй ч дотоодын нийт хэрэгцээний 55 хувийг хангана гэсэн том амбицтай юм билээ.

Харин манай улсын Засгийн газрын эхлүүлсэн нөгөө Газрын тосны үйлдвэр нь нэмж зээл аваад байхаас ажил урагшлахгүй өдий хүрч байна. Эхлээд Энэтхэг улсын Экзим банкнаас тэрбум гаруй ам.долларын зээл авч эхлүүлсэн ч 2019 онд 236 сая ам.доллар нэмж зээлсэн. Саяхан л гэхэд дахиад 461 сая ам.долларын зээл авах шаардлагатай гэж Засгийн газраас үзээд, МАН-ын бүлэг хэлэлцэн дэмжсэн. Одоо авчихсан байгаа зээл нь 25 жилийн хугацаатай, жил бүр 68 сая ам.доллар төлнө гэж байсан ч Сангийн сайд Б.Жавхлан хугацааг нь 20 жил, төлөлтийг нь 64 сая, 14 сая гэх зэргээр ярих болсон гэдгийг УИХ-ын зарим гишүүд хэлж байгаа. Энэ бүхнээс хувийн хэвшлийн болон төрийн ажлын ялгаа заагийг маш сайн харж болно. Дарга нарт унацгүй учраас энэ том төслийн нээлтэд анхаарал хандуулаагүй байж мэднэ. Түүнээс биш манай үе, үеийн дарга нарт тууз хайчилсан арвин их түүх бий.

УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүн үерийн далан дээгүүр тавьсан дөрвөн метр хүрэхгүй гүүр нээж байсан бол Арслантай гүүрэн дээр байгуулж, одоо нэгэнт ажиллахаа больсон “Шээдэг оргилуур”-ыг дарга даамлууд сүртэйхэн эхлүүлж байв. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан “Төрийн хатан эх” гэгддэг Д.Сарангэрэл II төрөх эмнэлэгт дөрвөн орыг ёслол төгөлдөр хүлээлгэн өгч байсан бол УИХ-ын дарга асан М.Энхболд, гишүүн асан Ж.Мөнхбат нар “Нэг цонхны үйлчилгээ”-ний байрыг нээж хэл аманд өртөж байлаа. Үүнээс гадна шороон зам, эрүүлжүүлэх байр, худаг, тэр ч бүү хэл жорлон нээж тууз хайчилсан дарга нарын зураг өдгөө ч цахим орчинд бий. Харин улсдаа анх удаа нефтийн цооногтой болсныг дарга нар тоогоогүй нь үүнээсээ ч илүү анхаарал татаж байна.

Зүүн бүсээс сонгогдсон 10 гишүүн, харьяа яамны сайд, төрийн гурван өндөрлөг гээд очиж болох хүн уг нь захаас аваад бий. Хувийн хэвшлийнхэн том төслөө амжилттай хэрэгжүүлсэнд уур нь хүрсэн үү. Эс бөгөөс шатахуун, түлшний Оросоос хараат байдлыг үгүй хийснээр өөрсдөд нь ашиггүй байдал бий болгоно гэж тооцсон уу бүү мэд. Нэг бол “Ах нар” нь анхаарал хандуулж, ар өврөөр нь гүйгээд үзээрэй гэж сануулсан ч байж мэдэх юм. МАН-ын угшилтай гишүүд, дарга нарт энэ мэтчилэн олон талын шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй. Ер нь МАН байнга л хувийн хэвшлээ дэмжинэ, татвар бууруулна гэж ярьдаг, ар хударгаар нь энэ бүхнээсээ эсрэг зүйл хийдгийг ард түмэн мэднэ.

Өнөөдөр ч гэсэн “Төр-хувийн хэвшлийн түншлэл” гэсэн сайхан зүйл яриад байгаа ч төртэй түншилсэн хувийн хэвшил тийм ч их биш л байна. Дандаа ямар нэгэн байдлаар тэдний хамаарал бүхий хэдхэн компани л тендер авдгийг ч хувийн хэвшлийнхэн хэлдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой агентлаг нь сонгуулийн мөнгө гаргаж өгсөн байж мэдэх гэрээний жагсаалт ил болж, дуулиан тарьж байгаа шүү дээ. Харин хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам уг нь орсон биз дээ. Тэд яагаад адилхан таг чиг байхыг сонгов. Засагт хамтарч, найман сайдтай болсны нэг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам. Олон жил төрд сонгогдсон туршлагатай улстөрч Ц.Туваанд энэ яамаа хариуцуулсан. Монголын нэг компани Дорнодын талаас газрын тос орд олоод, нефтийн цооногтой болж, өдөрт 200 баррелийг олборлож, улсынхаа хэрэгцээний 55 хувийг хангах нь тийм ч чухалд тооцогддоггүй бололтой.

“Петроматад” компани 8.7 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг 2021 онд бүртгүүлж, ашиглалтын тусгай зөвшөөрлөө энэ ондоо багтаан авсан байдаг. Гэвч орон нутгаас өгөх зөвшөөрөл удсанаас болж, олборлолтоо эхлүүлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн гэж байгаа. Тэгэхээр бас л төрийн албаны хүнд суртал, авцаа өгцөө харсан байдал энэ төслийг өдий хэмжээгээр хойшлуулсан байж мэдэх юм. Гэхдээ ямар ч байсан нээлтээ хийчихсэн учраас одоо цаашдаа төр засгаас дэмжиж чаддаггүй юм гэхэд гай болохгүй байх хэрэгтэй. Жорлонгийн нээлтэд тууз хайчилж, жалга довоороо талцан хэрэлдэж, улсын төсвөөс өөртөө таван тэрбум төгрөг авчих санаатай элдэв хор найруулж явахад чинь хувийн компани улсынхаа тал хэрэгцээг хангахаар зүтгэж байгааг ойлгох хэрэгтэй шүү, дарга нар аа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 14 цаг 21 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 16 цаг 21 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 16 цаг 32 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 19 цаг 9 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 20 цаг 42 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 21 цаг 24 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 21 цаг 30 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 21 цаг 38 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 21 цаг 43 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 21 цаг 47 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 21 цаг 55 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 22 цаг 4 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 22 цаг 13 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 22 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top