x

Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр БНХАУ-ын Жанжакоу хотын төлөөлөгчидтэй санал солилцов

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өндөр түвшний айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буй энэ цаг үед БНХАУ-тай хэрэгжүүлэх харилцааг, тэр дундаа хотууд хоорондын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улаанбаатар хот ач холбогдол өгч ажиллаж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БНХАУ-ын Хэбэй мужийн Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд хотын орлогч А.Амартүвшин нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой тохиож байгаа энэ өдөр хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг нийгмийн салбарын тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулан, шийдвэрлэхээр зорьж ажиллаж буйгаа онцоллоо.

БНХАУ-ын Хэбэй мужийн Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотод айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Улмаар талууд сэргээгдэх эрчим хүчийг Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдэд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой талаар ярилцав.  Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад ухаалаг гэрлэн дохио, ухаалаг авто замын зогсоолыг сүүлийн үеийн технологиор нэвтрүүлэхэд хамтарч ажиллах талаар харилцан санал солилцов.

Ташрамд, Жанжакоу хот нь соёл, аялал жуулчлал, автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологи, дата төв зэрэг салбарыг түлхүү хөгжүүлж, улсдаа тэргүүлэх чиглэл болгож чадсан.

Уулзалтын төгсгөлд Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлж, хоёр хот хамтарч ажиллах тухай эрмэлзлийн бичгийг гардуулав.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна 18 мин "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ 19 мин Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв 25 мин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа 25 мин Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэл дэх химийн хорт бодисын хэрэглээг багасгах төсөл хэрэгжүүлнэ 26 мин Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар орлуулах гээд байхгүйгээр бодит үр дүнг дээдлэн ажиллавал иргэдийн дэмжлэгийг авч чадна 26 мин "Orion" сансрын хөлөг Дэлхий рүү буцах замынхаа талд явж байна 29 мин Чөлөөт бөхийн Азийн аваргаас Э.Даваанасан алт, хоёр бөх хүрэл медаль хүртлээ 30 мин "Барселона" шүүлттэй холбоотой гомдол гаргав 2 цаг 29 мин Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 1214 удаагийн дуудлагаар 1568 хүний амь насыг авран хамгаалжээ 2 цаг 29 мин Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2 цаг 34 мин “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо болно 2 цаг 36 мин Баасан гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2 цаг 37 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна 2 цаг 39 мин Теслагийн инженер асны үүсгэн байгуулсан стартап зэсийн уурхайг автоматжуулахын тулд Pronto-той хамтарчээ 15 цаг 39 мин Израилийн Ливан дахь халдлага нь АНУ-Ираны гал зогсоох хэлэлцээрийг "ноцтой зөрчсөн" үйлдэл гэж Ираны сайд мэдэгдэв 15 цаг 42 мин Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлэжээ 15 цаг 45 мин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар УИХ маргааш шийдвэрээ гаргана 17 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 19 цаг 35 мин Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 35 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Ялсан нь түүхээ зохиодог Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан тө... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжил... Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүү... НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байн... Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан ... ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижла... УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдаанд үг хэллээ Цаг агаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул галын аюул...
Top