x

Хүүхэд хахаж, амьсгал нь боогдсон үед ямар арга хэмжээ авах вэ

Хүүхдийн аюулгүй байдал эцэг, эхчүүдийн хүлээсэн үүрэг хариуцлагын нэгдүгээрт байх ёстой. Мэдээж хүүхдийн алхам бүрийг эцэг эх хянаж чадахгүй, тийм ч боломж байхгүй. Хэрвээ таагүй нөхцөл байдлаас зайлсхийж чадаагүй бол үр дагаврыг нь багасгах арга барилыг мэдэж байх ёстой. Хүүхэд хахсан үед ямар арга хэмжээ авахыг өнөөдөр танд танилцуулна.

Хахах нь бүх насны хүнд тохиолдож болох ч ихэвчлэн бага насны хүүхдүүд өртдөг. Хүүхдийг хахах үед анхны тусламж үзүүлж чадаагүйгээс амь насаараа хохирох аюултай байдаг. Хүүхдүүд ихэвчлэн жижиг тог­лоом, үрлэн чихэр, цагаан самар, бүхэл хоол унданд хахдаг. Тиймээс хэрвээ хүүхэд чинь хахсан бол аманд нь юу байгааг шалгаад, хоол унд янз бүрийн зүйл байвал авч хаяна. Мөн зогсоо байрлалд бага зэрэг бөхийлгөөд, хоёр далны хооронд таван удаа гарынхаа алгаар хүчтэй цохиж доргионо.

Үүний дараа аман доторхыг нь харж, хахсан зүйл гарсан үгүйг шалгана. Гараагүй бол түргэн тусламж дуудаад, дараах тусламж үзүүлээрэй. Хахсан хүүхдэд нэн яаралтай тусламж үзүүлэх ёстой, түргэний машин ирэхийг хүлээх огт хэрэггүй. Энэ үед тусламжийг хойшлуулах ямар ч шаардлагагүйг анхаараарай.

Анхны шинж тэмдэг

1. Хүүхэд уйлж чадахгүй, агаар амьсгалж чадахгүй, хашхирахыг хүсэх боловч дуу нь гарахгүй.

2. Нүд нь том нээгдсэн байна.

3. Ангайсан амнаас нь маш их хэмжээний шүлс гоожно.

4. Нүүрний арьс улайж хөхөрнө.

5. Хүүхэд хоолойноосоо гараараа барина.

Хүүхэд хахсан бол ямар арга хэмжээ авах вэ?

1. Хүүхдийн хоёр гарыг дээш өргөж амьсгалын замыг аль болох нээж өгнө, ингэснээр амьсгал жигдэрч эхэлдэг байна.

2. Хэрвээ анхны арга тус болохгүй байгаа бол хүүхдийг хэвлийгээр нь доош харуулна. Толгой нь цээжнээсээ доош түвшинд байхаар бариарай. Хэд хэдэн удаа нуруун дундуур нь хоёр далны дундуур нь зөөлөн алгадна – гэхдээ бага зэрэг түлхэж байгаа мэт даралт өгөөрэй.

3. Мөн хөлнөөс нь бариад өргөж болно. Хэрвээ гадны биет бие дотор гацсан бол гэхдээ жижигхэн зүйл бол унаж гарах болно. Энэ тохиолдолд ам руу нь хуруугаа хийж байгаад бөөлжүүлж ч болох юм.
Хэрвээ гадны биет эсвэл хоол хүнсний хэлтэрхий улаан хоолойд гацсан бол арай өөр арга ашиглана: Гэдэс дээр идэвхтэй дарж илүү их агаарын солилцоо бий болгохыг хичээгээрэй.

Үүнийг яаж хийх вэ

1. Геймлехийн аргыг ашиглана. Хүүхдийн нурууны ард зогсоно

2. Бүсэлхийнээс нь хоёр гараараа барина.

3. Нэг гарын шуун дээр нөгөө гарын алгаар атгаж барина. Хүйс болон хавирганы дунд зайд гар байрлах юм.

4. Гараа атгаж барина.

5. Тохойгоороо өөр рүүгээ шахаад хүүхдийн гэдэс дээр дарна, чиглэл нь доороос дээш байна.

6. Энэ хөдөлгөөний хэд хэдэн удаа хэмнэлтэйгээр хийнэ.

Ямар арга хэрэглэхийг хориглох вэ

1. Эмч нар хуруугаа хүүхдийн хоолой руу хийхгүй байхыг анхааруулж байна, яагаад гэвэл гадны биетийг гаргаж чадахгүй бүр гүн оруулах аюултай байж болно. Гэхдээ зарим нэг тохиолдолд хахсан зүйлийг хуруугаар авахаас өөр аргагүй байдаг. Тухайн нөхцөл байдалд анхан шатны тусламжийг үүнээс өөр аргаар үзүүлэх боломжгүй бол хэрэглэхээс өөр яах вэ?

Үр дүнтэй аргыг ашиглахыг зөвлөж байна. Харамсалтай нь ямар тохиолдолд ямар арга илүү үр дүнтэй байх нь тодорхойгүй. Зөвхөн өөр дээрээ л туршиж үзэж байж дадлага, мэдлэг олж авдаг нь харамсалтай.

2. Хүүхдэд айдастай нүүр царай үзүүлэхгүй байх. Хүүхэд энэ нүүрний хувирлын гинжин урвалд орж бүр айж болно, өөрөөр хэлбэл хоолой агших аюултай юм.

3. Хахсан зүйлийг өөр хоол хүнсээр цааш явуулахыг оролдохгүй байх
Том болж байгаа хүүхдэд хооллох зөв соёлыг суулгах хэрэгтэй. Хоолоо идэхдээ багаар халбагадаж удаан зажилна, ширээний ард дэмий зүйл ярих нь зохимжгүй бас аюултай гэдгийг нь хэлж ойлгуулаарай. Хэрвээ бага насны хүүхэд бол хоолыг нь жижиглэнэ, шаардлагатай бол блендерээр ч буталж өгөх хэрэгтэй. Мөн хүүхдийн тоглоом жижиг эд ангиас бүрдэж байгаа эсэхэд анхаарал тавь. Хэрвээ дээрх зөвлөгөөг баримталж чадвал хүүхдийг аюулаас бага ч гэсэн хамгаалж чадна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 15 цаг 20 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 15 цаг 27 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top