x

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев энэ сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.   

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Энэ үеэр Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Үүний дараа Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолж, Ерөнхийлөгч К.Токаев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч К.Токаев Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Харилцан хийсэн гол айлчлалууд

Монголын талаас:

Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 он

Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 он

УИХ-ын дарга С.Төмөр-Очир 2003 он

Ерөнхий сайд П.Жасрай 1994 он

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 он

Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1992 он

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 он

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны зургаадугаар сард Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтад оролцсон.

Казахстаны талаас:

Ерөнхийлөгч Н.Назарбаев 1993, 1999, 2008 он

Ерөнхий сайд С.Терещенко 1992 он

Тэргүүн шадар сайд Б.А.Сагинтаев 2015 он

Гадаад хэргийн сайд К-Ж.К.Токаев 2006 он

Ерөнхий сайд К.Масимов 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон.

Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд, Казахстаны хэсгийн дарга Д.Кыдырали 2023 онд Улаанбаатар хотноо болсон ЗГХК-ын IX хуралдааныг даргалсан.

Товч намтар

Төрсөн огноо: 

1953 оны тавдугаар сарын 17-нд Алматы хотноо төрсөн.

Боловсрол:

1975 онд Москвагийн ОУХДС (МГИМО)-ийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. 1983-1984 онд Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлага хийсэн. 1992 онд ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академийг төгссөн.

Ажилласан байдал:

1975 онд ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд дадлагажигч

1975-1979 онд ЗХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд ажилтан

1979-1983 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан

1983-1984 онд Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлагажигч

1984-1985 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан

1985-1991 онд ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх

1992-1993 онд БНКазУ-ын Гадаад хэргийн орлогч сайд

1993-1994 онд БНКазУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд

1994-1999 онд БНКазУ-ын Гадаад хэргийн сайд

1999-2002 онд БНКазУ-ын Ерөнхий сайдын орлогч, Ерөнхий сайд

2002-2003 онд БНКазУ-ын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

2003-2007 онд БНКазУ-ын Гадаад хэргийн сайд

2007-2011 онд БНКазУ-ын Сенатын гишүүн, Сенатын дарга

2011-2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дахь салбарын дарга 

2013-2019 онд Казахстаны Сенатын дарга

2019 оноос Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Гадаад хэл: Орос, хятад, англи, франц хэлтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 20 цаг 36 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 20 цаг 43 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 20 цаг 52 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 21 цаг 34 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top