x

У.Отгонбаяр: ЭМДС-гийн хөрөнгийн дутагдалтай байдал өнөөдөр бий болсон зүйл биш

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр ахлан ажиллаж байна. Тус ажлын хэсэг өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, улсын хэмжээний томоохон эмнэлгийн төлөөллийг оролцуулан, өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралджээ. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч У.Отгонбаяраас тодруулав.

-Ажлын хэсэг өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Өмнөх хуралдаанаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан. Энэ салбарт бэрхшээл, тулгамдсан асуудал хэр байна вэ?

-УИХ-ын даргын энэ оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж,  эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй манай ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь удаагийн хуралдаанаа эрүүл мэндийн бүх шатны байгууллагын төлөөллийг оролцуулж, өргөжүүлэн зохион байгууллаа. Тодруулбал, хуралдаанд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) зэрэг харъяа байгууллагуудын төлөөллүүдээс гадна 21 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлгүүд, сумдын эрүүл мэндийн төвийн төлөөллүүд, мөн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд, улсын 1, 2, 3 дугаар эмнэлгийн удирдах ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.

Хуралдаанд оролцогчдын дийлэнх нь Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын сангийн бүрдүүлэлт, эх үүсвэрийн дутагдлын талаар ярьж байна. Мөн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцооны төсөв, санхүүгийн зохицуулалтууд, ялангуяа орон нутагт хүн ам багатай, үйлчлүүлэгч багатай газарт төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй, хугацаа хоцролттой байна гэсэн асуудлыг хөндөж байна. Мөн хуулийн хэрэгжилтийн хувьд анхаарах заалтууд, эмнэлгүүдийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн эрх зүйн зохицуулалт сул гээд олон асуудлууд байна. Бид өнөөдрийнхөө хурлаар гол нь анхан, дунд шатанд эрүүл мэндийн санхүүжилт хэрхэн явагдаж байна, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд ямар учир дутагдал байна вэ, хүндрэл бэрхшээл нь юу вэ гэдгийг яг тэр шатанд ажиллаж байгаа эмч, ажилтнуудаас сонслоо. Шинэ тутам хэрэгжүүлж байгаа ажил учир бэрхшээл, хүндрэл гарах нь мэдээж. Тэр бүхнийг хэрхэн шийдвэрлэх, сайжруулах талаар хуралдаанд оролцсон эмч, мэргэжилтнүүд олон санал хэлж байна.

Мөн бид өмнөх хуралдаанаараа ЭМДЕГ болон Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын мэдээлэл, Эрүүл мэндийн сайдын байр суурийг сонссон бөгөөд ажлын хэсгийн 2 удаагийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлууд, Эрүүл мэндийн даатгалын сангийн болон ЭМДЕГ-ын үйл ажиллагаа, төсвийн гүйцэтгэл, тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, иргэдийн эрэлт хэрэгцээ гээд олон асуудлыг ярилцлаа.

Ажлын хэсгийн хуралдаануудад мэдээлэл хийсэн салбарын удирдлага, мэргэжилтнүүд, мөн салбарын сайд ч мөн адил Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлт, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж буйгаа илэрхийлж байна.

-Хуралд оролцогчид эрүүл мэндийн зардлыг олон улсын шижигт ойртуулж нэмэгдүүлэх, ЭМД-ын сангийн хөрөнгө мөнгө, эх үүсвэрийг тэлэх талаар ярьж байна. УИХ-аар 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Үүнд хурлын оролцогчдын саналыг хэрхэн тусгана гэж бодож байна вэ?

-Эрүүл мэндийн салбар маш чухал. Энэ бол хэсэг бүлэг хүмүүст үйлчилдэг салбар биш. Монгол Улсын иргэн бүрд хүрч, тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдөр Монгол Улсад амьдарч байгаа 3.5 сая хүний өдөр тутмын харилцааны маш том хэсэг нь эрүүл мэндийн асуудал болоод байна. Иймд улсын төсвийн эрүүл мэндийн салбарт ноогдох хөрөнгө, зардлыг тогтворжуулахад анхаарч ажиллана гэж бодож байна. Үүний дотор Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог чадавхжуулах, сайжруулах асуудал чухал.

Манай ажлын хэсэг цаашдаа энэ үйлчилгээг авч байгаа ард иргэдээс, тодруулбал, нийслэл дүүрэг, алслагдсан сум, сууринд амьдарч буй иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, хамтарч ажиллана.

Мөн нөгөө талаас Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аль шатанд нийцэж буйг, анхан, дунд шатандаа хэрхэн үйлчилж буйг судалж мэдэхийн тулд бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл, эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, тэдний мэдээллийг сонсохоор төлөвлөж байна.

-Ажлын хэсэг нэлээд өргөн хүрээнд судалгаа хийх шаардлага гарч байгаа юм байна. Судалсан, цуглуулсан мэдээллүүддээ тулгуурлаад цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ? ЭМД-ын шимтгэлийг нэмэх шаардлагатай гэж та харж байна уу?

-Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн хүрэлцээгүй, дутагдалтай байдал өнөөдөр гэнэт бий болсон зүйл биш юм байна. Санд төвлөрүүлэх хөрөнгө, орлогын эх үүсвэр хумигдмал, шимтгэлийн хувь хэмжээ бага, дээр нь санхүүжилтийн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны механизм гээд олон хүчин зүйл нөлөөлж байна.

Манай ажлын хэсгийн ажил өнөөдрийн байдлаар салбарын төсөв, санхүүжилтийн асуудлыг бүхэлд нь судалж, холбогдох мэдээллийг цуглуулж, нэгтгэн дүгнэснийхээ үндсэн дээр эрүүл мэндийн даатгалын тогтолцооны түгжрэл, бөглөрөл  аль газартаа бий болсныг олж тогтоох, оношлох шатандаа явж байна. Бид оношоо тодорхойлж, ямар эмчилгээ хийхийг шийднэ. Өнөөгийн нөхцөл байдал, уялдаа холбоог нарийвчилсан тооцоо судалгаатайгаар авч үзэх ёстой хэмээн ажлын хэсгийн гишүүд ч, хуралдаанд оролцогчид ч санал нэгтэй байгаа.

Даатгалын шимтгэлийг нэмснээр ард түмний нуруун дээрх ачааг нэмнэ гэсэн үг. Тийм учраас би хувьдаа Эрүүл мэндийн даатгалын санг Баялгийн сантай уях нь зүйтэй гэж үзэж байна. Тэгж байж энэ сангийн шинэчлэлт, өөрчлөлтийг хийх хөрөнгө зардал бүрдэж, ард иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх боломж бий болно. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтийг одоогийнхоос арай өөр хэлбэр рүү шилжүүлэх зайлшгүй шаардлага байна гэж дүгнэж байна.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 19 цаг 23 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 19 цаг 30 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top