x

Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая

Орон нутгийн сонгууль зарласны дараахан “хөөх, сонгуулийн ирц шаардахаа болгочихсон юм байна шүү дээ” гэлцээд, алга ташаад өнгөрснөөс хойш хэдхэн хоногийн дараа өөрсдөө үр дагаврыг нь амсав.

Монгол Улсад сонгууль өгөх насны 2.2 сая иргэний бүртгэл бий. Тэдний тэн хагас нь нийслэлчүүд. Улаанбаатарт хотод 1.1 сая сонгогч саналаа өгөх ёстойгоос 42.3 хувь буюу 425 мянган иргэн сонгуульд оролцсон байна. Үүний 60-аад хувь буюу 255 мянган хүний саналаар МАН ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчийн 20 хувийн саналаар МАН нийслэлд засаглахаар болов.

Үүний дараа “сонгуулиа пропорциональ болгоё, саналын босгыг 50+ хувьд хүргэе” гэх мэт мэргэн санаачилгууд гарч ирэв. Мэргэн түргэндээ ч биш, оройтсон борооны араас цув нөмрөв гэдэг болсон хэрэг. Ингэхэд ардчилал бол олонхийн засаглал гэдэг дүрэм, зарчим бий. Гэтэл МАН яагаад олонхиороо сонгогдож, эрх барих ёстой сонгуулийн зарчмыг “цөөнхийн засаглал” болгож гажуудуулав? Үүний эсрэг үг дуугарах хүн байна уу, манай намуудаас?

Уг нь бол УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хуульд “Сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан. Сонгогчийн ирц 50 хувиас дээш гарч байж “энэ бол олонхийн сонгууль юмаа, олонхи нь сонгуулиа өгч төрөө байгуулж байна аа” гэж үздэг. Гэтэл МАН-ын парламент 2022 онд Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хуулийн 78.2-т байсан энэ заалтыг аваад хаячихсан. Зөвхөн нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцвэл тухайн нэр дэвшигчид дээр нэмэлт санал хураалгах заалт үлдсэн.

Ингэхэд хамгийн олон сонгогчтой нийслэлд сонгогчийн ирцийг бууруулах, идэвхигүй болгох санаа хаанаас, юунаас төрөв? Яагаад хуулийн энэ өөрчлөлтийг МАН дангаараа хийв?

Сонгуулийн дараа төрийн ордонд ажилладаг хэсэг сэтгүүлчид УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ордны хонгилд ээрч, тойрч байгаад “Сонгууль болгоноор мөнгө тараадаг энэ үзэгдэл хэзээ болих юм бэ? Хэзээ бид сонгуулиа шударга явуулж сурах юм бэ? АН үүний төлөө юу хийх юм бэ?” гэж асуусан чинь маь нөхөр “МАН-ыг татан буулгасан цагт сонгууль шударга явдаг болно” гэж хариулаад бултсан. МАН-ыг татан буулгах байтугай МАН-ыг сонгохын төлөө сонгууль явуулж байгаа улс сонгуулийг шударга явуулах тухай мөрөөдөх хэрэг байна уу? “Оросууд хүртэл коммунист намаа татан буулгачихаад байхад бид тэгээгүй” гэж мянга үглээд нэмэр байх уу?

Хамгийн наад зах нь сонгууль өгч байгаа байраа нэг очоод харчих. Социализмын үед Майн баяраар төв талбайг хучдаг байсан коммунизмын улаан өнгө. Манайхаас өөр оронд бол төрийн далбааныхаа өнгөөр хучдаг юм билээ шүү дээ, сонгуулийнхаа байрыг. Ад үзээд байдаг нөгөө “ах” нар чинь хүртэл улаан өнгөнөөсөө татгалзчихсан. Нэгдүгээр Петр хааны үед бүтээсэн (Нидерландын далбаанаас эхтэй гэх) хаант оросын төрийн далбаагаа 1993 оноос эргүүлж авсан. Ганц манайх л нөгөө коминтерний оросуудын байгуулж өгсөн МАН-ын туг далбаа, МАХН-ын билэгдлийг төрийнхөө сонгуулийн хойморт залчихаад сонгуулиа явуулж байна.

Уг нь бид чинь 2000 жилийн тэртээ, Хүннү гүрний үеэс цэнхэр тугтай явж ирсэн гэж түүхчид үздэг. Богд хаант Монгол улсын үед шар тугтай яваад, 2024 онд хувьсгалын улаан өнгөнд ууссан ард түмэн. Хаанаа халсан, шашнаа мөхөөсөн, Их хааныхаа удам, судрыг Оросын коминтернд хүйс тэмтрүүлсэн эмгэнэлт түүхтэй ард түмэн. 34 жилийн өмнө арай гэж социализм, коммунизмын сүүдрээс гарч, үүх түүхээ сэргээсэн. Гэтэл түүнээс хойш 34 жил, хүний амьдралын нэг үе элэрчихээд байхад нөгөө л улаан даавууныхаа тасархайг шүтсээр.

Ерээд онд бол яах вэ, ядуугийн зовлон, “ах” нараас тусламжаар авсан улаан даавууныхаа нөөцийг барж дуусгасан юм байж гэж бодъё. Гэтэл одоо амьдрал өөрчлөгдөөд байна. Амьдрал өөрчлөгдөөд байхад хүн нь өөрчлөгддөггүй, яачихсан улс гэр ийм байдаг байна аа?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 7 цаг 26 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 7 цаг 35 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 7 цаг 40 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 7 цаг 43 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 8 цаг 17 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 9 цаг 52 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top