x

Кибер гэмт хэргийн улмаас 87.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

“Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс-2024” тайланд дурдсанаар Монгол Улс 194 орноос 103-т эрэмбэлэгдэж, 2020 онтой харьцуулахад, 17 байр урагшилсан. Гэвч цахим орчинд иргэдийн мэдээллийг хулгайлах, хууль бусаар ашиглах зэрэг зохион байгуулалттай гэмт хэрэг нэмэгджээ.

Төр захиргаа, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, иргэн үл харгалзан дээрх халдлагад өртөж, сүүлийн таван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг 25,849-д хүрчээ. 2023 онд гэхэд дээрх гэмт хэргийн улмаас 87.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний ихэнх нь энгийн иргэд рүү дайрсан халдлага байжээ. Учир нь нэр бүхий компани, төрийн байгууллагын нэрийг барьж, хуурамч өгөгдөл, линк, тоглоомоор дамжуулан иргэд, хуулийн этгээдийг хохироож байна. Ингэхдээ иргэдийн цахим шуудан, мессенжер, утасны дугаар руу мэдээллээ илгээхээс гадна реклам сурталчилгаагаар дамжуулан иргэдийг олзолдог. Энэ мэтээр цахим орчинд гэмт хэрэг үйлдэх арга барил улам хөгжиж, эрсдэл дагуулж байгааг олон улсын байгууллагуудаас  анхааруулдаг. Тиймээс Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлох хэрэгцээ үүссэн.

Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын санаачилгаар Оксфордын их сургуультай хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшний үнэлгээ”-г тодорхойлох судалгааг 2024 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс эхлүүллээ. Судалгаанд төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөллийг хамруулав. Урьдчилсан үр дүнг 2024 оны сүүлчээр зарлаж, олон нийтэд мэдээлнэ. Оксфордын их сургуулийн эрдэмтэд энэхүү судалгааг дэлхий даяар хийж байгаа бөгөөд Монгол Улс 95 дахь улс нь болж байна.

Тус судалгаанд Их Британийн Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг олон талт эх сурвалжуудаас бүрдсэн 200 гаруй мэргэжилтний хамтран боловсруулсан загварчлалыг ашигладаг. Үр дүнг таван түвшнээр гаргаж, Кибер аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлыг тодорхойлдог байна. Ингэснээр цахим орчин дахь иргэдийн аюулгүй байдлыг хангах бодлого төлөвлөлтөд шийдэл олоход түлхэц болно гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 1 цаг 38 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 1 цаг 45 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 22 цаг 31 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 22 цаг 37 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 22 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 23 цаг 28 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top