x

УИХ-ын сонгуулиар Монголын ардчилал Нийслэлд л найдаж байсан даа…

Өнгөрсөн зургадугаар сард болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнг гарчигтаа хэлж байна. Нэгэнт түүх болон үлдэж. Өнөөдөр орон нутгийн сонгуулийн сүүлийн долоо хоног. Сонгуулийн үйл явц бол УИХ-ын сонгуулиас нэг их дутах юм алга. Хүн хүч, хөрөнгө мөнгө урссан улс төр үргэлжилж байна. Сонголт бол мэдээж хувь иргэний мэдэлд. Ард түмний сонголтыг хүндэтгэж үзнэ. Хүлээн зөвшөөрнө. Хэн ч сонгогдсон байсан төрийн дунд, анхан шатанд төр барина. Ардчилсан нийгмийн гайхамшиг нь энэ. Энэ эрх чөлөөг л монголчууд бид алт болгох хэрэгтэй. Алтан боломж, алдаж болохгүй хөгжлийн жилүүд болгож ажил амьдралаа өөд нь татах ёстой. Ардчилсан нийгмийн үнэ цэнэ, үнэт зүйл ердөө энэ.

Гэвч бид ардчилсан нийгмийг утгаар нь байгуулж байна уу. Ардчиллын үнэт зүйлийг маш товчлон хэлье гэвэл Хувь хүний эрх чөлөө, Эдийн засгийн эрх чөлөө. Монголд өнөөдөр ямар байна. Монголын нийгэм дэх хамгийн нөлөөтэй сэтгүүлч нь шоронд сууж байна шүү дээ. Монголд хөдөлж буй ашигтай бизнес бүхэн рүү төр орж байна. Төрийн өмчит компани, төрийн оролцоотой аж ахуйн нэгжийн тоо буурахгүй байна. Монголын эдийн засаг дахь хамгийн том худалдан авагч нь төр өөрөө байсаар байна. Монголын эдийн засагт байгаа гурван төгрөг тутмын хоёр нь төрийнх байна. Монголын нийт хүн амын ажиллах хүчний 1/3 нь төрийн албан хаагчид байна. Төрийн нүсэр системээ татвар төлөгчид нь, ард түмэн нь даахгүйд хүрлээ. Энэ бүхэн бол ардчилсан нийгэм Монголд цаашид оршин тогтнох уу, үгүй юу гэдгийг асуухаас өөр замгүй болгож байна.

Үүнийг хазаарлах, өнөөдрөөр цэг тавиад ардчиллын үнэт зүйл рүү нийгмээрээ явах тийм боломж бидэнд байна. Тэр нь сонгууль. Ардчиллын нүүр царай болж байгаа АН-д найдахаас өөр сонголт бидэнд байхгүй. АН-д алдаа их бий. Гэвч тэдэнд байдаг нэгэн том үнэ цэнийг тогтож харах ёстой. Тэр нь АН-ын нээлттэй байдал. Алдаа оноо бүгдийг нь ард түмэн харж байдаг болохоор тэд нээлттэй цонхтой улс төрийн хүчин. Тэднийг Монголын төрд яаж ашиглах, ашиглахгүй талаар ард түмэн алган дээрээ тавьсан юм шиг мэднэ. Сайн мэддэг хүнтэй яаж харьцахаа та мэддэг, амар байдаг биз дээ. Яг түүн шиг Монголын ард түмний хувьд Монголын улс төрийн хоёр дахь том хүчин АН нээлттэй. АН бол нээлттэй нийгэм. Тэдэнд итгэж болно. Яагаад гэвэл тэдний ямар үйл хөдлөл, улс төрийн шийдвэр гаргах гэж байгаа нь нийгэмд ил учраас нийгмийн зүгээс дор нь хязгаарлана.

Харин МАН тийм үү. Улс төрийн шийдвэрүүд, үйл явц нь тэр чигээрээ цоожтой хаалганы цаана өрнөдөг. Энэ нь маш ноцтой байсныг басчиг сүүлийн жилүүдэд бүгдээрээ харлаа. Юун авлига, албан тушаалын гэмт хэрэг вэ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц үйлдэл, үйл явцууд болж байсныг олон дуулиант хэргүүд, түүнд оролцогчид, Төрийн ордноос шорон руу шилжсэн өндөр дээд албан тушаалтнуудаас нь харлаа. Одоо МАН-д бага ч гэсэн салхи орж байна. Ямар ч байсан ард түмэнд гэрэл цохиулсан нь сайн. Авлигачин гишүүдтэйгээ хэрхэн тэмцэж үр дүнд хүрэх нь одоохондоо бүрхэг. Процесс үргэлжилж байна, Шүүх дээр л… гэсэн мэдээлэлтэй байгаа. Гэсэн хэдүй ч ард түмэн анхаарлын төвдөө авсан. Үүний үр дүн нь сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар бүрдсэн хүчний харьцаа юм. Ямар ч байсан ардчиллын салхи салхилсан сонгууль болж өнгөрсөн.

Сонгуулийн өмнөх урьдчилсан прогнозоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот Ардчиллын төлөө тууштай сонголт хийхээр байсан. Харин орон нутагт МАН дийлдэхгүй юм байна, тэнд ардчиллын үнэр ч алга гэцгээж байв. Аймаг сумын иргэдийг боловсролгүй, соёлгүй, ардчиллын үнэ цэнийг огтхон мэдэхгүй “малууд” хэмээн бичицгээж байсан хүмүүс олон. Харин нийслэлийн иргэд бол мэдээлэлд ойр, ардчиллын үнэ цэнийг жинхэнэ мэдэрсэн, сэхээтэнлэг хэсэг, АН-ын гол түшиц бааз бол Нийслэлчүүд хэмээн дүгнэж байлаа. Ингээд УИХ-ын сонгууль боллоо. Дүн гарлаа. АН нийслэлд нэг ч суудалгүй салах шахав. Гарын таван хуруунд багтах хэдэн хүнийг Ардчиллаас сонгов. Бусад сонголт МАН. Нөгөө коммунистууд, авлигачид, Монголыг 30 жил элгээр нь мөлхүүлсэн хэдэн олигархи, төрөөс төрсөн тэрбумтнууд, угсаа залгамжилсан хунтайжууд… юу юу гэж ч шүүмжлээд байлаа. Тэр бүхэн нийслэлд өнгөний төдий байсан юм билээ. Харин хөдөөд ардчиллын жинхэнэ үнэ цэнийг мэдэрдэг, Монголын эрх баригчид ерөөсөө биш байна, энэ улс орон нэг л болохгүй байна, өөрчлөх цаг болжээ… гэсэн дэлхийн сэтгэлгээтэй, өвгөдийн ухаантай, олон улстай хөл нийлүүлэн алхсан хүмүүс байдгийг ойлгууллаа. Тэдний ухааныг нийслэлчүүд лав улс төрийн сонголт дээр энэ удаад гүйцсэнгүй. Бодит үнэн гэвэл энэ.

Гэвч боломж нийслэлд бий. Одоо орон нутгийн сонгуулиар нийслэлчүүд маань хөдөөгийнхнөө гүйцэж түрүүлэх хэрэгтэй. Улс төрийн сонголт бол улс орны хөгжлийн эхний шат. Шулуухан хэлэхэд, орон нутгийн сонгуулийнхаа сонголт дээр ухаалаг байх нь ирээдүйд хэрэгтэй байна. Нийслэлийн засаг захиргаа, НИТХ гэдэг бол Монголын “бага” Засгийн газар юм. Хүн амын тал хувь нь нийслэлд байна. Монголын нийт эдийн засгийн 60 хувь нь хотод эргэлдэж байна. Мөнгөн дүн, төсөв, төсөл хөтөлбөр… бүгд Улаанбаатарт төвлөрсөн. Монголчуудын амьдралын баталгаа үндсэндээ Нийслэл учраас төвлөрөл гэрлийн хурдаар явагдаж байна. Ийм эдийн засагтай, хүн амын нягтаршилтай Улаанбаатар хотод ардчиллын үнэ цэнэ хамгийн чухал. АН-ыг хүчтэй сөрөг хүчний байр суурин дээр аваачих нь ч дутуу дулимаг сонголт. Тийм болохоор дутуугаа гүйцээж Нийслэлд ардчиллынханд дүүрэн сонголт хийвэл яасан юм бэ. 2016 оноос хойш Нийслэлийн засаглалд шинэ салхи орсонгүй. Бүтэн найман жил МАН дангаар Монгол Улсын “бага” Засгийн газарт эзэн сууцгаалаа. 2012-2016 оны хооронд Ардчиллынхны босгосон Чингис бондын хөрөнгөөр хотын замыг засч, хэдэн мундаг уулзварыг хийж эхлүүлсэн авто замын шинэчлэлээс өөрөөр хотод юу шинээр хийгдэв. Хувийн хэвшлийнхний хөрөнгө мөнгө, концессоор боссон хэдэн байшин барилгыг нэрлэх үү. Сая ашиглалтад орсон Яармагийн шинэ гүүрээр өнөөдөр өдөрт 100 машин зорчиж байна уу. Хотын төв рүүгээ ороод нэг урсгалтай зам дээрээ нам гацах болсноор тэр гүүрээр зорчих иргэд байхгүй байна. Харинчиг хотын төвөөс Яармаг, Нисэхийн чиглэлийн зам хамгийн хурдан урсгалтай байсныг үгүй хийв. Шинэ гүүр рүү эргэдэг дээр гэрлэн дохио тавьснаар тэр урсгал нам гацаа болж хотын түгжрэл нэгээр нэмэгдлээ. Яривал, бичвэл энэ мэт кейс маш их байна. Нийслэлчүүд бүгд л харж, бухимдацгааж байдаг. Гэвч улс төрийн сонголт нь бахь байдгаараа…

Тийм болохоор нийслэлчүүдээ бод, сайн бодож сонголтоо хийцгээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Монголын ардчилал Нийслэлчүүдэд их найдлага тавьж байсан шүү.Гэвч бүх зүйл илбэдүүлсэн мэт эрх баригчид руу шилжсэн. Ингээд нэг нам гурав дахь удаагаа Монголыг удирдах боломж бүрдсэн. Олонх л бол олонх. Хамтарсан гэх ойлголт ямагт хоёрдугаарт явна. Одоо орон нутгийн сонгууль арай өөр сонголттой байх биз ээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.111.170)
    Нийслэлд, Орон нутгийн сонгуулиар МАН ялна. Үндэслэл нь АН-ын удирдлага олон мянган гишүүд, дэмжигчдийнхээ итгэл, найдварыг үл тоон уландаа гишгэж, зөвхөн өөрсдийн эрх ямба, албан тушаалын төлөөх хувийн мөрөөдөл, хүсэл зорилгодоо хүрч МАН-тай эвсэн тэдний хүүхэлдэй болсонд байгаа юм.
    2024 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 22 цаг 38 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 22 цаг 47 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 22 цаг 51 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 22 цаг 55 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 23 цаг 28 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top