x

Улстөрчид Орон нутгийн сонгуулиар халхавчлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хангаж байна

Та нар анзаарсан уу, улс төр наанаа аядуу тайван, Орон нутгийн сонгууль л жамаараа явж байгаа мэт харагдах ч цаанаа бол улайсч байгааг. Ингэх гээд байсан юм гэдэг үг ч, кино ч байдаг даа. Тэрэн шиг юм тэсэрч байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлээд гөвлөө. Гэм нь тэр нь сэтгэгдэл биш, сэтгүүл зүй бүр биш хачин налиг шалиг үгээр бичигджээ. Гэхдээ тэр бичвэрүүд нь угтаа улс төрийн маш далд өрнөлийг л илчиллээ. Тэнд бичсэн юмыг энд буулгахад бол ичисхиймээр үгтэй. Санаа нь Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болоод ярьж эхэлсэн Гурван төгөлдөршил, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш ярьсан Шинэ сэргэлт хоёр бол худлаа шүү гэж байна. Гэхдээ асуудлын гол нь Гурван төгөлдөршил, Шинэ сэргэлтдээ биш, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёртоо юм байна. Энэ хоёрт өгч байгаа алганы амт бололтой. Тэд сүүлийн үед ах нарынхаа үгэнд орохоо больсон. Түүгээр үл барам үе насны ялгалт хийгээд эхэлсэн. Түүнээс илүү айхтар нэг юм ард нь бий. Гурван жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нэг юм нэлээд их яригдах болсон. Алсуураа Тогтолцооны гулсалт болох тэр юм дээр л энэ хоёр залуу хөдлөхгүй сууж эс үйлдэл гаргаснаар ийм алганы амт авч байх шиг байна. Ийм ил тодорхой байтал нөгөө хоёр нь гарч ирээд Элбэгээ ингэж байгаа юм гэж балайтах вий дээ. Дотроосоо, дэргэдээсээ гэдэг нь дэндүү тодорхой байна шүү.

Ерөнхийдөө одоо явж байгаа Орон нутгийн сонгууль ч гурван жилийн дараахь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан бэлтгэл ажил болж байна. Орон нутгийн сонгуульд Засгийн газарт хамтарсан гурван намын дарга сонгууль шувтрах дөхөж байгаа ч сураггүй л байна. Харин төлөөний хүмүүс л сонгуульдаж, өрсөлдөөд байна. Хамгийн тод байгаа нь МАН-ын Х.Нямбаатар, АН-ын Х.Баттулга хоёрын дундах өрсөлдөөн. Уул нь Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн. Зэрэг жаахан доошлоод гишүүн болчихоод байгаагаас Монголын түүхэн дэх ердөө тав дахь Ерөнхийлөгч шүү дээ. Гэсэн ч тэрбээр энэ удаагийн Орон нутгийн сонгуульд онцгой ач холбогдол өглөө. Тэр дотроос НИТХ-д илүү анхаарч буй. Хүүхэд хөгжлийн дэвтэр гэж яриад гарч ирсэн. Одоо хэвлэлүүдэд ярилцлага өгөөд сүйд. Энэ сонгуулийн санхүүг ч хангалттай, УИХ-ынхаас илүү гаргаж байгаа дуулдана. Х.Баттулгын ингэтлээ НИТХ руу дайраад байгааг нь, Сэлбэ дэд төв гэж том бүтээн байгуулалт болно, төсөв мөнгө нь шийдэгдчихсэн, тэрэнд шунаж байгаа юм гэцгээв.

Яг үнэн хэрэгтээ Х.Баттулга Сэлбэ дэд төвийн 500 сая ам.долларын санхүүжилтэд шунасан гэхээсээ сүүлхнээс яригдаж эхлээд байгаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа юм гэсэн нь илүү үнэнд ойртоод явчихлаа. Х.Баттулгыг монголчууд мэднэ. Х.Нямбаатартай хэрэлдэн барин явах улстөрч биш. Энэ зэргийн сонгууль дээр өөрөө гарч ирээд гүйгээд байхгүй. Тэр тал дээр хүнд улстөрч. Гэвч Орон нутгийн сонгуулиар хүүхдэд зориулсан дэвтэр яриад гарч ирсэн нь сонин биш гэж үү. Ядахад тэр дэвтэр Орон нутгийн сонгуульд яагаад ч нөлөөлөхгүй. Харин УИХ дээр яриад хэлэлцэх процесс нь явбал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай яг давхацна. АН нийслэлд хэд хэдэн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт авдаг. Тэр талаасаа Х.Баттулга энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар намынхаа бүтцэд өөрийгөө дэмжих залуусыг түлхүү оруулж ирэхээр, ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн хөлөө нийслэлийн бүх шатанд хийж авахаар зорьсон нь харагдаж байна.

Ер нь Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд УИХ-д суудал авсан таван нам нэр дэвшүүлнэ. МАН бол ойлгомжтой. АН ингээд Х.Баттулга сонирхлоо эрт зарлачихлаа. Нэр дэвших өөр хүмүүс байгаа. Х.Баттулга хэрэв 2021 оны хавар Цэцийн дүгнэлтээр мултарсан нь хэвээрээ байвал Н.Алтанхуяг, С.Ганбаатар хоёрыг гаргаад нэр дэвшүүлчихнэ. Тэд нэг баг. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийнхөө багийг аваад орон нутагт ажиллаж байна. Тэрбээр 2027 оны Ерөнхийлөгчид горилогчдын нэг. УИХ-ын гишүүд урьд нь ингэж Орон нутгийн сонгуульд анхаарч байсан түүх үгүй.

ХҮН намын хувьд ч хүчтэй үзэж байна. Нийслэлд л дэмжигчидтэй гэж яригддаг ХҮН намынхан хөдөөгүүр яваад жигтэйхэн. Аймаг бүрт тугаа хатгаад тун сүрхий явж байна. ХҮН намд боловсролтой залуус АН-ынхаас ч олон юм. Тэр хэрээрээ ХҮН нам орон нутагт МАН, АН-ын хэмжээнд нэр нь дээшилж ирж байна. Ойрын үед гадаад талдаа ч анхаарч байгаа бололтой, Монгол дахь барууны Элчин сайд нартай байнга уулзах болов. Тус намынхны ард Датакомын Д.Энхбат, Де Факто Д.Жаргалсайхан, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар зөвлөдөг. Эднээс Де Факто Д.Жаргалсайхан 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзэхээр бэлтгэлээ хангаж байх талтай. Тэр нь түүний цахим орчин дахь Монголд Ерөнхийлөгчийн ардчилсан сонгуульд болох эсэхэд эргэлзэж байгаагаа шулуун илэрхийлсэн байр суурь, ойрын үеийн нийтлэлүүдээс ажиглагдаж байна.

ИЗНН одоохондоо тийм ч нөлөөтэй хөдөлгөөн хийхгүй байгаа. Гэхдээ С.Зоригийн хэргийг илрүүлэх тал дээр санаачилга гаргаж, тэр дагуу УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. С.Зоригийн хэргийг тойрсон сэдэв улам халуун болж байгаа. Ойрын үед нэг тйиш болох талаар ч ярьж эхэлсэн байна. Түүнийг дагаад ИЗНН-д ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо томьёолох боломж үүснэ.

Үндэсний эвсэл бол дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн том өрсөлдөгч мөн. Нэр дэвшигч нь бэлэн, үгүй гэвэл хэнийг ч гаргаж ирээд дэвшүүлэх боломжтой суурь бүтэц үүсгэсэн. Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд оролцож байгаа байдал нь Х.Баттулгынхтай дэндүү ижил байгаа нь мөн л 2027 оныг харсан байх магадлалыг өндөрсгөж байгаа. Нэгэнт Засгийн газарт хамтарсан гурван нам орон нутагт илүүрхэж байхад Үндэсний эвсэл яг ижилхэн зорилго тавиад бүтэхгүй гэдгийг Н.Номтойбаяр хамгийн сайн мэдэх улстөрч.

Ингээд ажаад байхад улстөрчид Орон нутгийн сонгуулиар халхавчлаад Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа бэлтгэлийг хангаж байна. Зургаан жилийн хугацаатай хоёр дахь Ерөнхийлөгчийг гуравхан жилийн дараа сонгоно. Ийм сонгуульд гурван жил гэдэг ойрхон хугацаа. Таван намын том өрсөлдөөн болно доо.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Өчигдөр 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Өчигдөр 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Өчигдөр 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Өчигдөр 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Өчигдөр 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Өчигдөр 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Өчигдөр 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Өчигдөр 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Өчигдөр 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Өчигдөр 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа
Top