x

Сталин Мао Зэдунг үл тоосон нь

Зүүн гараас: Мао Зэдун, Булганин, Сталин, Ульбрихт,  Цэдэнбал.  Москва. 1949 он

СТАЛИН МАО ЗЭДУНЫГ ҮЛ ТООСОН НЬ

1950 оны нэгдүгээр сарын 15. Москва хот. Энэ өдөр Москва хотын ойролцоох Засгийн газрын нэгэн зуслангийн газар ази царайтай нэгэн махлаг эр өрөөний нэг булангаас нөгөө булан руу холхиж байлаа. Энэ хүн бол Хятадын Коммунист намын дарга, Хятадын Засгийн газрын тэргүүн Мао Зэдун байлаа. Мао Зэдун түүнийг Зөвлөлтийн удирдагч Сталин хүлээн авахгүй удаан хүлээлгэж байгаад их л бухимдуу байлаа. Сталин Маог хүлээн авч уулзалгүй удаад байв. Сталин огт яарахгүй байв. Мао бухимдуу байх нь ч аргагүй. Мао болон хятадын төлөөлөгчид Сталинтай уулзах гээд 1949 оны 12-р сарын 15 ны өдрөөс эхлээд одоо болтол бараг бүтэн нэг сар болчихсон байлаа.

Хятадын төлөөлөгчид анх Зөвлөлт улсын нийслэл Москва хотод ирээдСталиныг Кремльд нэг удаа харжээ, дараагийн удаа12-р сарын 21- ний өдөр Сталины 70 жилийн ойн төрсөн өдөр барааг нь холоос нэг харжээ. Сталин хятадуудтай ямар ч яриа хэлэлцээр хийхгүй байгаад байлаа.

Мао дэлхийн коммунистуудын агуу удирдагч Сталинтай ууулзах гэж бараг гурван жилийн турш хөөцөлджээ. Гэвч уулзах нөхцөл бүрдээгүй л байв. Тэр үед Хятад улсад иргэний дайн болж байсан тул Мао ч цэргээ хаяад Москва руу явж болохгүй байлаа.Сталин Маог Хятад улсын төрийн тэргүүн болохоос нь нааш хүлээн авч уулзахгүй л байлаа.

1949 оны 10-р сарын 1-ний өдөр шинэ тулгар БНХАУ-ыг зарлан тунхаглалаа. Үүний дараа нэг сар 15 хоногийн дараа Мао Сталины 70 насны ойн өдөр Москвад очлоо. Эхлээд бүх зүйл хэвийн байв. Хятадын төлөөлөгчдийг галт тэрэгний буудал дээр Молотов, Громыко нар угтан хүлээж авав.Орой нь Кремльд болсон хүндэтгэлийн зоог дээр Сталин өөрийнхөө баруун гар талд Маог суулгажээ. Гэвч зөвлөлт хятадын найрамдлын гэрээнд Сталин гарын үсэг зураагүй л байв, Сталин Маотой биечлэн уулзаагүй л байв.

Өвлийн цас бүрхсэн зуслангийн байшинд Мао Кремлээс телефон утас дуугарч тэднийг хүлээн авах байх хэмээн удаан хүлээсэн боловч чимээ гарахгүй л байв. Мао бүр сүүлдээ залхаж үлэмж их бухимдаж эхлэв. Маогийн өрөөнд таазанд нь нэгэн том люстр чийдэн өлгөсөн байв. Мэдээж тэр чийдэнд нууц чагнах төхөөрөмж суулгасан байж таарна. Нэгэн өдөр Мао тэрхүү чийдэн рүү харж “ Миний үүрэг бол зөвхөн идэж уух болон унтах л болж дээ. Хэзээ бид агуу удирдагч Сталинтай уулзах юм бол доо” хэмээн хэлэв.

Дараагийн өдөр Маогийн өрөөний утас дуугарч Сталин түүнийг зусландаа урьж уулзах боллоо. Сталины зуслангийн өргөө Маогийн байсан байшингаас тун холгүй ойрхон байжээ. Мао ихэд баярлаж эцэстээ генералиссмус Сталинтай уулзах нь хэмээн боджээ. Гэвч бас л баярлах болоогүй байв. Сталинтай ганцаарчлан уулзах гэсэн ойлголт бараг байдаггүй ажээ. Уулзсан ч гэсэн Сталин түүнтэй хар ёж үгээр ярина хэмээн даанч санасангүй. Сталины ёж үг бол түүний зан авир байлаа.

Сталин Маотай ярьж байснаа гэнэт- Нөхөр Мао Зедун. Та үнэхээр коммунист мөн үү? Эсхүл Та коммунист болж жүжиглээд байна уу? хэмээн ёжлонгуй асуулаа. Мао энэ асуултад ихэд балмагдаж юү гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Дараа нь Сталин Маог бүр хүнд байдалд оруулав. Сталин Маод “Хэрэв бид Та нарт туслаагүй бол Та нар Хятад дахь иргэний дайнд ялахгүй байсан даа” хэмээн бүр дээрэнгүй байдлаар ярив. 

Нилээн хэдэн цаг Сталины ёж яриаг сонссон Мао тэсэхийг аргагүй болов. Орой болж Сталин Маог өөрийнхөө зуслангийн байрны диван дээр унтахыг санал болгов. Мао ядарсан ч гэсэн шүд зуун босож өөрийн байрлаж байгаа зуслангийн байр дээрээ очжээ.

Удалгүй хоёр хоногийн дараа Зөвлөлт Хятадын найрамдлын гэрээнд хоёр тал гарын үсэг зурав. Хятадын төлөөлөгчид уулзалтын дараа Ленинград руу явж тэндээсээ Бээжин рүү буцацгаалаа.

Мао Зэдун тэрхүү уулзалтын үеэр тун дурамжхан байлаа. Мао хэзээ нэгэн цагт Зөвлөлтийн удирдагчаас хариугаа авна хэмээн бодож байв.Дөрвөн жилийн дараа Маод ийм боломж олджээ.

Сталин Хятадад таван  удаа үнэхээр их тус хүргэсэн юм. 

Нэгд, Сталин Хятадын иргэний дайны үед Маод японоос олзолсон үлэж их хэмжээний  зэр зэвсэг, танк,их бууг хүртэл өгч байв. Маш их зэвсэгтэй болсон Мао 1949 онд Чан Кайшиг эх газрын Хятад нутгаас хөөж  ялалт байгуулж байв.

Хоёрт, Сталин Гадаад Монголтой нэгдэх гэсэн Өвөр Монголыг Хятадын мэдэлд үлдээв. Хоёр Монгол нэгдвэл ямар аюултайг Сталин сайн мэдэж байлаа. Хоёр Монголыг нэгдэхийг Сталин эрс хориглосон юм.

Гуравт, Сталин Зүүн Туркестан улс байгуулах гэсэн уйгурчуудын тэмцлийг  үгүй хийж, зөвлөлтийн цэргийн хүнд ачааны даацтай нисэх онгоцнуудаа Маод түр өгч хятадын десантын улаан цэргийг Уйгурын нийслэл Өрөмч хотод буулгаж уйгурчуудын тусгаар улс болох гэсэн тэмцлийг дарахад нь хятадуудад тусалж байв. 

Дөрөвт, Сталин Порт Артурыг Японоос чөлөөлж  Хятадын мэдэлд өгөх саналыг тэдэнд тавьж байв. 

Тавд, Сталин БНХАУ-ыг 1950- иад оноос эхлэн хүнд үйлдвэржүүлэх ажилд нь бүх талаар тусламж үзүүлж байв. 

Ер нь монголчууд бид Зөвлөлт Холбоот улс 1930- аад оноос эхлэн дөчөөд он хүртэл Япон улстай нууц гэрээ хэлэлцээр байгуулж гадаад Монголыг Зөвлөлт улсын нөлөөнд үлдээх, Өвөр Монгол болон Зүүн хойд Хятадын 3 мужийг Япон улсын нөлөөнд үлдээх талаар хийсэн нууц гэрээг мэддэггүй юм л даа. Дараа нь Зөвлөлт Холбооот улс 1949 оноос эхэлж Гадаад Монголыг өөрийн мэдэлд үлдээх, Өвөр Монголыг Хятад улсын мэдэлд үлдээх нууц гэрээ хэлэлцээр байгуулсныг огт мэддэггүй юм. Тэр үед Зөвлөлт Холбоот Улс, Япон, АНУ, Британи, Франц их гүрнүүд азийн улсуудад тогтоох нөлөөгөө хувааж нууц гэрээ хэлэлцээр хийдэг байсан юм билээ. Монголын асуудлыг сүүлийн хэдэн зууны турш  Москва, Бээжин хоёр л мэддэг байсан даа. 1990 оноос хойш л монголчууд бид жинхэнэ туурга тусгаар улс болж,  өөрсдийн эрх ашгаа хамгаалдаг болсон гэхэд хилсдэхгүй дээ.

                                                                                                                                                                                                                 Д.Сүхбаатар. baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 1 цаг 5 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 8 цаг 27 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 8 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 8 цаг 42 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 8 цаг 48 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 10 цаг 27 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 10 цаг 30 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 10 цаг 34 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 10 цаг 39 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 10 цаг 46 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 10 цаг 51 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 11 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 11 цаг 20 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Өчигдөр 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Өчигдөр 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Пакс Глобалика (Pax Globalica) Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top