x

Шинэ цахилгаан станцын анхны галлагаа шиг илчтэй “салют” үзсэнгүй

Эрчим хүчний оргил ачааллын үеийн хэрэглээ 2022 онд хүртэл 6-8 хувиар нэмэгдсээр ирсэн. Гэтэл 2023 онд 11 хувь болж, хэрэглээ 1636 МВт-д хүрч өссөн. Энэ хүндрэлийг даван туулахын тулд ААН, айл өрхүүдийн цахилгааны хэрэглээг 107.9 МВт буюу байж болох хамгийн дээд хэмжээгээр хязгаарлаж байв. Эрчим хүчний хямралыг даван туулах хамгийн ойрын хугацааны бодит бүтээн байгуулалт бол Үндэсний бүтээн байгуулагч “Бодь групп”-ийн охин компани “Цэцэнс майнинг энержи” компанийн хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл юм. Нийт 600 МВт хүчин чадалтай энэ станцын эхний 150 МВт эрчим хүч үйлдвэрлэх блокийн анхны галлагааг хийх ёслолын ажиллагаа энэ сарын 5-нд болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, “Бодь групп”-ийг үүсгэн байгуулагч Д.Баясгалан болон гүйцэтгэгч Sinosteel компанийн удирдлагууд оролцлоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас эрчим хүчний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт болон Улаанбаатар бондын талаар тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн жил Улаанбаатар хот ойролцоогоор 200 МВт эрчим хүчний дутагдалд орсон. Үүнээс хойш нэг жилийн дотор эрчим хүчний гурван төсөл орууллаа. Эхнийх нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг нийслэлийн хуулийн баг шинээр бичиж УИХ-аар батлуулсан. Энэ хуулийн гол агуулга нь суурин газруудыг хот суурингийн хөгжлөөр хөгжих боломжийг нээж өглөө. Өрийн удирдлагын тухай хуулиар Нийслэл Улаанбаатар хот гадаад, дотоод бонд гаргах эрхээ авсан. Дотоод бонд гаргаад хамгийн анхны хөрөнгө оруулалтаа Бөөрөлжүүтийн цахилгаан станцад оруулсан. Бидний хооронд байгуулсан гэрээгээр төвийн эрчим хүчний системд Бөөрөлжүүтийн төслийг хэрэгжүүлэгч ААН нь 2024-2025 онд тус бүр 150 МВт хоёр блокийг ашиглалтад оруулж 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Хоёр дахь нь Багануур дүүрэгт энэ намар баригдсан, ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад орох 50 МВт-ын хүчин чадалтай батерей станцын төсөлд мөн 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гурав дахь нь Багахангай дүүрэгт хувийн хэвшлийн барьж буй 24 МВт эрчим хүчний станцын төсөлд дамжуулах шугамыг нь барих хөрөнгийг шийдвэрлэсэн, ирэх 12 дугаар сард ашиглалтад орно. Ирэх жилүүдэд Улаанбаатар хот эрчим хүчний хэд хэдэн томоохон төсөлд төр, хувийн хэвшлэлийн түншлэлээр хөрөнгө оруулахаар хэлэлцээрийн ажил явагдаж байна. Хөрөнгө оруулсан төсөл маань эхнээсээ эрчим хүчний анхны галлагаагаа хийж байгаа нь бахархал төрүүлж, урам өгч байна. Жил бүр цахилгааны шугамаа өргөжүүлж эрчим хүчний хараат бус байдлаас гарч чадна гэдэгт итгэлтэй байна. Гадаад дотоод бондоо зоригтой гаргаж байж том төслүүд урагшилна. Гадаад бондоо гаргах бэлтгэж байна. Ирэх жил Сэлбэ төвийн барилгын гүйцэтгэл гарахаар Улаанбаатар нэртэй гадаад бондоо гаргаж эхэлнэ. Манай гадаад андеррайтераар J.P. Morgan ажиллаж байна. Бид Хонконг, Лондон, Сингапур, Нью-Йоркт бондын роудшоу хийхээр төлөвлөөд бэлтгэж байна. Манай бондыг сонирхож байгаагийн шалтгаан нь биднийг дотооддоо анхны орон нутгийн бондоо гаргах үед Засгийн газрын зээлжих зэрэглэл “B, тогтвортой” төлөвт байсан бол өнөөдрийн байдлаар зээлжих зэрэглэл маань “B, эерэг” төлөвт шилжиж өслөө. Орон нутгийн буюу Municipal bond  нь эрсдэлийн түвшнээр Засгийн газрын бондын дараа орох эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог ба хүүгийн орлогын албан татвар нь хөнгөлөгддөг давуу талтай учраас эхний бонд 20 минутын дотор арилжаалагдсан, цаашид ч эрэлт ихтэй, өгөөж өндөртэй байх төлөвтэй байна” гэв.

Мөн уг төслийг хэрэгжүүлэгч “Бодь” группийн үүсгэн байгуулагч Д.Баясгалангийн нээлтийн ёслолын үеэр хэлсэн үг эх оронч сэтгэл өвөрлөн эрчим хүчний бизнест эрсдэл үүрч орсон бизнесмэний догдлолын хувьд олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн биз ээ. Үнэхээр 13 жилийн турш цөхрөлтгүй зүтгэж сорилт бэрхшээлийг даван туулж өнөөдрийн анхны галлагааны мөчтэй золгож цахилгаан станцынхаа нээлтийг хийнэ гэдэг догдлохгүй байхын аргагүйн хэрээр түүний үг бүр маш хүчтэй байсныг анзаарахгүй байх аргагүй байв.
Тэрбээр “Инженерингийн хувьд төвөгшил ихтэй, барилгын ажлын ихэнх нь цаг агаарын хүндрэлтэй, хүйтэн нөхцөлд хийгдэх, эрсдэл өндөртэй энэхүү төсөлд хөрөнгө оруулна гэдэг бол асар их эр зориг, тэвчээр шаардсан, эх оронч шийдвэр юм. Бид нүүрсний орд илрүүлж, нөөц батлуулж, уурхайгаа эхлэхэд 6 жил шаардсан. Цахилгаан станц барих зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын болон цахилгаан худалдах, худалдан авах гэрээ байгуулахад 4-6 жил, санхүүжилт босгоход 4 жил зарцуулсан. Илчлэг багатай эрчим хүчний нүүрсийг яаж капиталжуулах вэ гэж олон оронд очиж судаллаа. Нүүрснээс хий, асфальт, холестрин, бензин, дизель, кокс, бордоо гээд олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдгийг мэдэж авлаа. Гэхдээ нүүрснээс цахилгаан үйлдвэрлэх нь хамгийн найдвартай, хамгийн хямд, тогтвортой эрчим хүчний эх үүсвэр болох нь маргашгүй үнэн. Ингээд Монгол Улсад тохирох цахилгаан станц барих боломжтой компанийг дэлхийн олон оронд очиж эрэл хайгуул хийсний эцэст БНХАУ-ын Sinosteel компанитай гэрээ байгуулсан юм. Мөн 2016 онд Монгол Улсын Засгийн газартай цахилгаан эрчим хүч худалдаж худалдан авах гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Төслөө эхлүүлэхийн тулд зээл авах, хөрөнгө босгох, санхүүгийн гол нөхцлүүдийн нэг болох Засгийн газар худалдаж авсан цахилгааныхаа төлбөрүүдийг цаг тухайд нь төлөх үүрэг хүлээх байсан. Энэ үед 2019 онд БНХАУ гадаадад хэрэгжих нүүрсний цахилгаан станцад санхүүжилт олгохыг 2020 оноос гадаадад нүүрсний цахилгаан станц барьж байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Мөн 2020 онд хоёр жил үргэлжилсэн ковид эхэлсэн нь уг төслийг хойшлуулахад хүргэснээс гадна 2022 онд төслийн ажлыг дахин эхлүүлэхэд өртгийг 23 хувиар өсгөхөөс өөр аргагүй болгосон. Ковидын дараа  түүхий эдийн үнэ нэмэгдсэн, ложистикийн болон тээврийн асуудал хүндэрсэн. Sinosteel компани Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барих зөвшөөрлөө БНХАУ-ын Засгийн газар, Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос хоёр жилээр сунгуулж чадсан нь энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх хамгийн чухал нөхцлийн нэг болсон. Тэр хооронд манай компани Монгол Улсын хамгийн том төсөл болох Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг 2013 оных нь төсвөөр яг хугацаанд нь барьж байгуулан Улсын комисст онцсайн дүнтэй хүлээлгэн өгсөн. Энэ жил Тавантолгой төмөр зам л гэхэд 5 сая тонн нүүрс тээвэрлэж нүүрсний тээврийн өртгийг бууруулахад гол хөшүүрэг болж Монгол Улсад олон зуун сая ам.долларын хэмнэлт авчирч байгаа билээ. Яг энэ талбайд бид 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын хамгийн том, хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил шингэсэн салхин хөргүүртэй, эргэлтэт буцламтгай давхардал зуух бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилгын шавыг тавьж байлаа. Өнөөдөр энэ талбайд гадаад, дотоодын 1800 инженер техникийн ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилд хийсэн бүтээн байгуулалтыг та бүхэн харж байна. Энэ бол нийт дөрвөн блокын эхнийх нь юм. Ирэх жил дараагийн блок, улмаар 2027, 2028 онд гурав, дөрөвдүгээр блокыг ашиглалтад оруулна. Хамгийн хямд эрчим хүчийг удаан хугацаагаар тогтвортой үйлдвэрлэхийн тулд нүүрсээ уурхайн амнаас нь 1.6 км зайнаас конвероор авна. Манай уурхай эндээс 1.6 км зайд байгаа. Багануур болон Сэргэлэнгийн дэд станц руу 220 кВт-ын агаараар хос шугамаар холбогдож төвийн бүсийн эрчим хүчний системд ОХУ болон БНХАУ-аас худалдаж авдаг үнээс 20-30 хувиар хямд үнээр тасралтгүй 28 жил нэг үнээр нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого эрчим хүчний найдвартай, бие даасан, хараат бус эх үүсвэрээс шууд хамаарна. 13 жилийн турш нүсэр их хүчин чармайлт гаргаж элдэв сорилтыг даван туулж маш их хөрөнгө зарцуулж эрсдэл хүлээсний эцэст цахилгаан станцын маань анхны блок Монгол Улсын 40 жилийн дараа орох хамгийн том турбин зуухны нээлт болж байгаад үнэхээр баяртай байна. Улс төрийн асар их эрсдэл, иргэний эр зориг гаргаж гурван сарын өмнө манай эхний хоёр блокын нийт санхүүжилтийн 18 хувь болох 300 тэрбум төгрөгийг зээлээр санхүүжүүлсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт тусгайлан баярласнаа илэрхийлье. Мөн манай төсөлд огт итгэж байгаагүй, шууд ба шууд бусаар саад болж байсан, ашиг хонжоо хайж байсан, дагаж хуулбарласан, хэрэгтэй хэрэггүй хүнд суртал гаргаж байсан гадаад, дотоодын бүх хүнд талархал илэрхийлье. Тэд бас биднийг үргэлж хурцалж байсан учраас талархах нь зүйтэй гэж бодож байна. Бид өнөөдөр Монгол Улсын хамгийн том 150 мВт хүчин чадалтай зуух турбины анхны галлагааны гэрч болж эрчим хүчний сэргэн мандалтын эхлэлийг тавьж байна. Энэ бол бүх бүтээн байгуулалтын эхлэл. Усны нөөц, нүүрсний орд, цахилгааны найдвартай эх үүсвэр бол аж үйлдвэрийн, улсын хөгжлийн хамгийн том амин тэжээл юм. Удахгүй Бөөрөлжүүтийн талд олон үйлдвэр байгуулагдаж цоо шинэ хот баригдах болно. Энэ бол манай компанийн зүгээс Монгол орныхоо хөгжилд чадлынхаа хэрээр оруулж буй хувь нэмэр юм” гэсэн юм.
Мөн энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар Багануур дүүрэгт энэ намар баригдсан, ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад орох 50 МВт-ын хүчин чадалтай батерей станцын төсөл болон Төв аймгийн Баян сумын нутагт хэрэгжиж буй 660 МВт-ын ДЦС-ын төсөлтэй танилцсан юм. Хонконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, эрчим хүчний салбарт цоо шинэ технологиор хийж олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай ДЦС барьж буй “Касэн пауэр грийн энержи” компанийн удирдлагууд тус станцын эхний 330 МВт-ын блокийг 2027 оны наадмын өмнө ашиглалтад оруулж монголчуудад бэлэг барихаа амлав.

Ийнхүү эрчээ алдсан эрчим хүчний салбар 1984 оноос хойш 40 жилийн дараа эргэн сэргэж байна. Эрчим хүчний салбарт хараат байдлаас гарна гэдэг, тэр тусмаа хоёр хөршөөс одоогоор импортолж буй төлбөрийн ханшаас 20-30 хувь хямд үнээр, 28 жилийн турш тасралтгүй хангана гэдэг сэргэлт биш гэж үү. Нөгөөтэйгүүр Монголын Засгийн газраас эрчим хүчний сэргэлтэд анхаарч буйг мэдэрсэн гадны хөрөнгө оруулагчид богино хугацаанд ашиглалтад өндөр чанартайгаар ашиглалтад оруулахаа амлан энэ салбарт уралдан хөрөнгө оруулахаар болж буй нь зөв бодлогын үр дүнд эрчим хүчний хараат байдлаас гарах нь гэсэн итгэлийг улам батжуулж байна.

У.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Тунгаа (103.212.116.134)
    Үнэхээр бахархаж байна.
    2024 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.115.50)
    Баярлалаа. Бодь группт.
    2024 оны 10 сарын 09 | Хариулах
  • Багшир (202.9.46.184)
    Маш их баяртай бн. Муу хэлүүлсээр байдаг нөхөд маань үнэндээ Монголоо авч явна даа
    2024 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.178.180)
    Хувийн хэвшил монголыг хөгжүүлнө Ч.Сайханбилэгт баярлалаа
    2024 оны 10 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Тэнэгт. Түүнтэйгээ 2улаа тонил
      2024 оны 10 сарын 07
  • хуульч (192.82.64.215)
    Аштай юу даа
    2024 оны 10 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 9 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 14 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 18 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 25 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 27 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 32 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 36 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 39 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 56 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 10 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 14 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 17 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 30 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 36 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 38 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 43 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 45 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 51 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 58 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top