x

Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэж болохгүй

Ийм утгатай үгийг УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд АН-ын дарга Л.Гантөмөр хэлжээ. Бүр тодруулбал, "Бид үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэдэг үзлийг халж байж улс орны эрх ашиг нэгдүгээрт гэдэг зарчим дээрээ ирнэ" гэжээ. АН-ын даргын энэ үг соошил орчинд шуугиан тарьж, "хэрхэн үзэл бодолгүй болох вэ" гэдэн өрсөлдөөн өрнөж байна. Ер нь бол Монгол Улсын ядуурсан, доройтсон, хөгжихгүй байгаа цор ганц шалтгаан нь улс төрийн намууд нь үзэл баримтлалтай, иргэд нь үзэл бодолтой байснаас болсон юм гэнэ.

Жишээ нь ногоон автобусыг хулгайлсан, нүүрсний 44 их наядын хулгай, ЖДҮХС, Хөгжлийн банкийг тоносон энэ тэр чинь бүгд тухайн намын үзэл бодол байсан байна. Үзэл бодлын ялгаанаас болж улс төрийн намууд дээрэм тонуул хийдэг юм байна. Тиймээс улс төрийн бүх намууд яаралтайгаар үзэл бодлоо өөрчлөх буюу үзэл бодолгүй болох, нэг нам болж "нэг цонхны хулгайд" шилжих бололтой юм.

Үзэл бодолгүй болсны бас нэг жишээ нь өнөөдөр бий болсон Хамтарсан Засгийн газар. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулахдаа "Эдийн засгийн хөгжлийн бодлогыг АН-д өгч, нийгмийн хамгааллын бодлогоо МАН авч явна аа" гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, төсөв бүрдүүлэх үүргийг АН-ын сайд нар хүлээж, түүнийг нь захиран зарцуулах эрхийг МАН авна гэсэн үг. Энд жишээ нь үзэл бодлын, үзэл баримтлалын ялгаа байна уу?  

Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Стратегийн ордыг эзэмшиж байгаа хувийн компаниудын 34-50 хувийг төрийн мэдэлд авна. Орд зэмшиж байгаа есөн компанитай хэлцэл хийнэ. Тусгай зөвшөөрөл нэртэй алга дарам цаас барьчихаад хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагч нар "Энэ бол 100 хувь миний өмч" гэх нь зохисгүй. Манай улсын хууль эрх зүйн орчныг хүндэтгэх ёстой" гэж мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн найман жил явсан хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарыг тонох ажиллагаа хамтарсан Засгийн газрын үед ч үргэлжлэх юм байна. Үргэлжлээд зогсохгүй хуульгүй хийдэг байсан дээрмээ хуульчлах ажиллагаа явагдах юм шиг байна. Үүнтэй хамт "хувийн өмчийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, бизнест төрийг оролцоог халах" АН-ын бодлого, үзэл санаа, мөрийн хөтөлбөр ч утаа болон замхарч байгаа бололтой.  

Тэгээд цаашилбал, иргэд үзэл бодолтой байхыг ч гэсэн хуулиар хориглох биз. Үзэл бодолтой байх нь улс орны эрх ашигт хортой учраас.. Угаасаа хэвлэл мэдээллүүд нь хүртэл "МАН" гэдэг ганцхан үзэл бодолтой болчихсон байхад үлдсэнийг нь хийж ядаж юухан байх вэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 14 цаг 8 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 14 цаг 15 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top