x

Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлжлэв

Аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн сурталчилгааны хугацаа талдаа оров. Энэ сарын 11-нд ээлжит сонгуулийн санал хураалт болно. Ес дэх удаагийн сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцож, 2393 тойрогт 8031 мандатын төлөө өрсөлдөж байгаа. Гэвч гол өрсөлдөөн улс төрийн хоёр том нам болох МАН, АН-ын хооронд болж байна. МАН-ын хувьд нийслэлчүүдэд зориулсан тодорхой бодлого, хөтөлбөр дэвшүүлээгүй бол АН-аас "Хүүхдэд ээлтэй хот" болох зорилт дэвшүүлжээ. 

Гэвч сурталчилгааны дунд үеэс Нийслэлд нэр дэвшиж байгаа АН-ын залуус руу чиглэсэн "хар пиар" идэвхжиж эхэллээ. Тухайлбал, "АН сонгуульд ялбал Х.Баттулгын хулгай луйвар л үргэлжилнэ. Нийслэлийн эрх мэдэл, төсөв мөнгө энэ жилээс асар нэмэгдсэн. Женко ажил хийх гэж биш, хулгай хийх гэж улайрч байна" гэх ухуулгыг нийгмийн сүлжээгээр хайр найргүй цацаж байна. Уг мэдээллийн эх үүсвэрийг нь нэхээд харвал хаанаас эхтэй, ямар зорилготой болох нь тодорхой.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хотын дарга Х.Нямбаатар "бордюраар хулгай хийхээ болиоч ээ" гэсэн иргэдийн шүүмжлэлийг (уг нь бол зүй ёсны юм) эсэргүүцэж, "Х.Баттулгын троллууд над руу дайрч байна" хэмээн өдөр өнжилгүй лайв хийсэн. Өөрсдийнх нь буруу, булхайг хэлэх бүрт өөр нэг "дайсан" гаргаж ирээд түүнтэйгээ дайтаж эхэлдэг нь МАН-ын дарга нарын арга заль, бараг мораль болчихоод байгаа.

УИХ-ын сонгуулиар иргэдийн зүгээс ногоон автобус, нүүрсний хулгайг сануулахад МАН-ын дарга нар, пиарчид зөрүүлээд долоон жилийн өмнө суудлаасаа буугаад явсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ард түмний дайсан болгосон. "Элбэгдоржийн мафи, С.Зоригийн хэрэг" гэдэг аалзны тор зурж байгаад АН-ын бүх нэр дэвшигчдийг тэр торондоо чихсэн. Харин өнөөдөр орон нутгийн сонгууль дээр "Х.Баттулгын мафи" гэх бас нэг домог гаргаж ирээд АН-ын нэр дэвшигчдийг соошлаар буллидаж байна. 

Мэдээж Х.Баттулга нь сайхан амьтан биш. 44 их наядын нүүрсний хулгайд АН-ын талаас оролцсон ганц хүн нь. ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг учраас. Гэвч нөгөө хоёр нь ч гэсэн их, бага хэмжээгээр оролцоотой учраас Х.Баттулга гэдэг хүн өнөөдөр наранд явж байгаа. Х.Баттулга өнөөдөр төр улсын тэргүүн биш, УИХ-ын сул гишүүн. Түүнд ямар ч эрх мэдэл байхгүй. Эрх мэдэл зөвхөн МАН-д байгаа. Хамтарсан засагт орсон АН-ын найман сайдад ч эрх мэдэл байхгүй. Тийм болохоор МАН хэрвээ Х.Баттулгатай ял хэлэлцэх гэж байгаа бол хариултыг нь өөрсдөөсөө хайх хэрэгтэй, иргэдээс биш. Яагаад энэ хүн сул чөлөөтэй явж яваа юм бэ? гэдгийг өөрсдөөсөө асуу.

Хоёрдугаарт, Х.Баттулга АН-д нөлөөтэй байсан цаг бий, Ерөнхийлөгч байхдаа. Одоо бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард нуугдсан эрх мэдэлгүй нэг л өвгөн. Ээлжит бус чуулганы үеэр намын бүлгийнхээ хуралд ганцхан удаа суухдаа бүлгийн дарга хэн байхыг заах гэж үзээд залуу гишүүддээ загнуулаад гарсан гэсэн. Ерөнхийлөгч байхад нь Х.Баттулгын нөөлгөн дор явсан олон хүн шоронгийн хаалга татсан нь үнэн, Х.Баттулгын өмнөөс ялыг нь үүрсэн ч байх. Одоо дахиад Х.Баттулгын шуналын төлөө толгойгоо цустах залуучууд АН-аас гарах уу, эрүүл ухаантай хүн тийм замаар явах уу? АН дотор Х.Баттулгын цаг үе хэдийн дууссан. Х.Баттулгын байтугай Л.Гантөмөрийн үе дуусчихаад байна.

Тэгэхээр энэ бол УИХ-ийн сонгуулиар Ц.Элбэгдоржоор ард түмнийг айлгаж байсан МАН орон нутаг дээр "мешок"-оо сольсон төдий. Ц.Элбэгдорж гэдэг "мануухайг" дахиж ашиглах боломжгүй болтол нь тээрэмдчихсэн учраас шинэ "мануухай" хэрэгтэй болж, тэр нь Х.Баттулга. Мууг сонгохын тулд илүү мууг харуулах ёстой. Гэвч Х.Нямбаатартай жишчихээр илүү дор хүн АН-аас харагдахгүй байна л даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • самар (124.158.111.230)
    хамгийн үл бүтэх 2 хүн төрийн дээд өндөрлөгт гарч юу дуртайгаа хулгайлаад буусан байхад өөр яах ёстой вэ жирийн үнэнийг нь олонд дэлгэхээр хадны мангаа болгож айлгаж бн гэж хуцах юм лбгдрж бол хулгай дээр нэмээд улс төр урлагийн ертөнцийг завхайруулж хүртэл амжсан шт хүний хагас юм байж
    2024 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top