x

Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Ирэх 10 дугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, нутгийн хойд хэсгээр дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Ялангуяа сарын эхний хагаст ойр ойрхон муудалттай, агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджын орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд хур тунадас, уулархаг нутгаар цас орж, Алтайн салбар уулсаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 14 цаг 44 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 14 цаг 51 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top