x

Стратегийн "түүхий хүн”

СТРАТЕГИЙН  “ТҮҮХИЙ ХҮН”

Эхлэл: Улаанбаатар орсных тэр намзасаг гэдэгтэй нь уулзлаа.

Том хар дээлтэй хүн байна

Тууварчны яриа.ХХ зуун

-фельетон-

    Сонгуульд ялсан МАН-ын удирдлага сөрөг хүчний Зочин сайдууд бүхий холимог Засгийн газар байгуулсан билээ. Холимог засаг ч холиож байнаа, базарваань! 

   Холимогийн хэрэг...гэнээ, хадуурчихлаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Н.Учрал дарга хоёр том шийдвэрээ сая зарлалаа. Юуны өмнө, хувийн өмч бол улс үндэстний баялаг учраас хэнд байхаасаа үл хамаараад тал хүртэлх хувь нь ард түмэнд ногдож байхаар болж байгаа юм байна. 

     Тэртээ 1959 онд малыг сайн дурын үндсэн дээр албан журмаар нийгэмчилж байсан бол энэ удаа илүү ардчилсан байдлаар “хэлэлцээрийн журмаар хураан авах” ажээ. Зууны тэртээд өмчөө хураалгахаас цааргалсан малчдыг “байцаалтын ширээ”-нээ суулгаж байсан бол өнөөдөр компаниа хураалгаагүй эздийг ердөө “хэлэлцээрийн ширээ”-нд суулгаж байгаа нь Засгийн газрын ардчилалтай холимог шийдэл гэлтэй. 

      Өмчөө бэлэглэхээс татгалзсан зарим эздийг “461 дүгээр хэлэлцээрийн ширээ”-ний цаана удаан суулгаж хэлэлцэх болно гэдгээ ч анхааруулж. Эрүүгийг хуулинд “10 хүртэл жил хэлэлцээр хийлгэх”, “Нээлттэй ширээний ард хагас жил хэлэлцээр хийлгэх” гэхчлэнгийн заалт орж байгаа бололтой. 

Шинэ цагийн хулигаан баньд нар хүүхдийн хорихоос суллагдахаараа:

-Ах нь хүүхдийн хэлэлцээрийн ширээнд сууж байгаад ирлээшдээ гээд л шилээ шөргөөх болох нээ.

Цагдаагийн газраас ч,

-Иргэн таныг...ны өдрийн... цагт...тоот өрөөнд ирж хэлэлцээр хийхийг урьж байна гэсэн хуудас явуулах болж.

   Холимог засгийн Газрын шийдвэр цаашаа хүн төрөлхтэнтэй холилдон үргэлжилсээр.

 Монгол улс нь хэдийгээр тусгаар тогтносончлон улс боловч оршин буй газар дэлхий нь хүн төрөлхтний стратегийн өмч юм байна. Иймээс хүн амын 49-өөс доошгүй хувийг хятад, орос болон бусад хүн төрөлхтөнөөс бүрдэх учиртай ажээ. Ингээд Засгийн газраас жирэмслэхээр бэлтгэж буй эмэгтэйчүүдийг хэлэлцээрийн ширээнд урьж байна гэнэ. Хэрхэхийг тэнгэр яахин мэдэх, Учрал сайд л хэлэх !

     Ингээд зогссон бол ч яах вэ? Бид чинь Монгол улсын иргэн мөн боловч төрөл зүйлийнхээ хувьд Хомосапиенс учраас “Хүн төрөлхний стратегийн үнэт махбод”-ийн тооцоонд нэгэнт орчихсон юм байжээ. Учрал сайд зусландаа нуугдаад юмаа уншиж байхдаа мэдсэн гэнэ. Монгол улсын иргэний бие махбодийн 49 хүртэлх хувийг БНХАУ, ОХУ, Мадагскар хийгээд бусад улс өмчлөх ёстой юм байна, цаанаасаа. Бие биенээ “хужаагийн эрлийз” энээ тэрээ гэж баалдаг маань утгаа алдлаа. Угаасаа, биеийн чинь 49-өөс багагүй хувь нь Хятад зэрэг улсын хэсэг болчоод байхад хэнийгээ ч эрлийзээр нь дуудах билээ, айн?

   Хүн байтугаа, малын 49 –өөс доошгүй хувийг ард түмэн авна гэнэ. Мал бол Үндсэн хуулинд “төрийн хамгаалалтанд байна” гэж орсон стратегийн чухал “хүнс тээгч эх” учраас ард түмэнд талаас багагүй нь байх учиртай ажээ. 

   БНМАУ-д, 1959 онд “малчдыг нэгдэлд элсүүлэх” замаар хөрөнгийг нь ард түмэндээ олгож байсан. Харин энэ удаа илүү ардчилсан байдлаар “Малчдыг хоршоонд нийлүүлэх” технологиор ард түмэндээ олгох ажээ.

  Өвлийн эхэн сард мал ард түмэнд очсны анхны үр дүн гарах юм байна. Хотын ард түмэн өвлийн идшээ малчдын хотноос бэлтгэх ба малчид сүргийнхээ 49-өөс хувийг сайн дураараа бэлэглэх үүрэгтэй гэх. Хотынхон поортэр хөлсөлж очоод дуртай айлынхаа малын 49-өөс доошгүй хувийг төхөөрөөд ирж болох ба ингэхгүй гэвэл Учрал сайдад хэлээд л шийдүүлчих юм байна. 

     Боловсрол нь бүх ард түмний стратегийн баялаг учраас хувийн бүх сургуулийн 49-өөс багагүй ард түмэнд буцаан авна гэнэ. Багш нарын цалингийн 49 хувийг эргүүлэн суутгах нь их учиртай аж. Багш бол улсын баялаг учраас цалин нь ч ард түмний баялаг юм байна. Багшийн цалингийн 49 хувийг суутган ард түмэнд үлдээж байгааг тааж цөхөх юмгүй.

   Ард түмэн ч бөөн баяр, тэр дундаас эрчүүд бөөнөөс бөөн баяр. Яагаад гэж үү? Сперм нь Монгол үндэстний генфондыг бүрдүүлэгч учраас “стратегийн түүхий хүн” гэж нэрлээд эрчүүдэд түүнийхээ 49-өөс багагүй хувийг ард түмэнд хүртээж байх үүрэг ногдуулжээ. 

      Цаашлаад “Стратегийн түүхий хүн”-ийг гадаад хольцоос хамгаалахын тулд уламжлалаасаа суралцсан тактик баримтлана гэнэ. Хурдан морины уралдаанд эрлийз морь оруулж наадмаа бохирдуулахгүйн тулд сэрвээний өндрийг хэмжиж,илүү гарвал хасдаг даа. “Яг түүн шиг” гэлээ гэгчээр нанометр барьсан эмч нар бүхий л секст биечлэн оролцож, сперматизиод нь 0,04мм ээс урт бол “эрлийз түүхий хүн” гэж үзээд эмэгтэйн өндөгөн эс рүү хийх уралдаанаас хасч байх шийдвэр гаргасан байна. Хэрхэхийг Учрал л мэдтүгэй!

    Амьдрал нь баахан түвэгтэй боловч зугаатай болсонд эрчүүд их л додигор байжээ. Гэтэл “бадарчин баярлах болоогүй” гэгчийн үлгэр болов. Эмэгтэйчүүд төрүүлсэн хүүхдийнхээ 49-аас багагүй хувийг ард түмнээс олсон байх учиртай болж гэнэ. Цаашлаад, хүүхнүүд мөөмөө 50 хүртэл хувьд нь... за энийг ярилтгүй ойлгочихно биз?

Түүнчлэн,

-Алга дарам цаасан дээр үйлдсэн бүх бичиг баримтыг хүчингүйд тооцсноо гэж Учрал дарга зарласан нь стратегийн шинжтэй үг болов. Даргын үг тэр дороо л хэрэгжээд, онгоцны буудлын ажилтнууд гадаад паспортон дээр алгаа тавьж хэмжээд шууд хогийн сав шидэж байна гэнэ. 

     Төгрөгөөр худалдаа хийхээ больж эхэлжээ. Дэлгүүрээс талх аваад 20.000 төгрөгийн дэвсгэрт өгсөн хүнийг “Хүчингүй болсон алга дарам цаасаар төлбөр хийхийг оролдсон залилангийн шинжтэй үйлдэл” хэмээн баривчилжээ. Гэвч хэрэгтэнд “Цагдан хорих тухай Шүүхийн тогтоол” гардуултал, гар дээрээ дэлгэж үзээд

–Хэвлэсэн цаас нь алга дарам хэмжээтэй учраас хүчингүй хэмээн урж шидээд гартээ харьжээ. 

Харихдаа зүгээр харьсангүй. 

–Хувийн дэлгүүрийн барааны 49 хүртэл хувь ард түмнийх байх ёстой гээд лангууных нь талыг ачаад явчихаж гэнэ ээ. Энэ сургаар, Номин, Е-март энэ тэр лүү поортэр хөлсөлсөн ард түмэн цуварч байна гэнэ дээ. Юу болохыг Бурхан л, бурхансах юу байх вэ, Учрал сайд л мэдэж дээ!

Иймэрхүү л нэг, Учрал сайдтай учраад байна даа, бид. Сайдын хэлснээр: юмс төдийгүй үзэгдэл ч гэсэн дээр өгүүлсэн харьцааг хадгалсан бүтэцтэй байна гэнэ. Түүний шийдвэрийн дагуу, Байгаль орчны Яамнаас энэ ням гаригт орох борооны 49 хувийг цас, үлдсэн хэсгийг ус байлгах тушаал гаргажээ

-Учиргүй л, Учралтай учирч, учир ургуулав гэснээс, цагдаагийнхан “учрал” гэдэг мэргэжлийн хэллэгээ өөрчлөхгүй бол өөрсдөө хэрэгт ороод үлдвэл их юм болох нээ. Радио холбоогоор “Учрал болсон газар яаралтай оч” гэхийг сонссон шуурхайнхан Учрал сайдын ямар нэгэн юм хүчингүй болгож байгаа газарт андуурч оччихоод байна.

Төгсгөл: “Улаанбаатар орсных, тэр Ард түмэн гэдэгтэй нь уулзлаа.

Том хар гонжоомтой хүн байна”

Тууварчны зээгийн яриа. XXI зуун

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 6 цаг 36 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 9 цаг 54 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 10 цаг 3 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 10 цаг 7 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 10 цаг 12 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 13 цаг 24 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 13 цаг 27 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 13 цаг 31 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 13 цаг 41 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 15 цаг 14 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 15 цаг 55 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 15 цаг 56 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 16 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 16 цаг 56 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Уржигдар 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 2026-11-06 Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 2026-11-06 Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 2026-11-06 Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 2026-11-06 Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар...
Top