x

М.Хандармаа: Хүүхэд үе тэнгийнхнээ дээрэлхэж, гэмтэл учруулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд үе тэнгийн дээрэлхэлтийн талаар хэрхэн тусгагдсан талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын хуульчдын холбооны хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч, өмгөөлөгч М.Хандармаатай ярилцлаа.

-Хүүхдийн эрхийн тухай хууль гэж бий. Хүүхэд хамгааллын тухай хуульд шинэчлэлт ороод байгаа. Энэ хоёр хуулийн ялгааг тодруулж өгөхгүй юу?

-Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн эрхүүдийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Харин Хүүхэд хамгааллын тухай хууль нь хүүхдийг насанд хүрэгчид яаж хамгаалах, тэр тусмаа гэр бүл, боловсролын орчинд албан тушаалтан хэрхэн хамгаалах, аюулгүй байдлыг бий болгох тал руугаа чиглэгдсэнээрээ ялгаатай.

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад онцлох гол өөрчлөлтүүд таныхаар юу байсан бэ?

-Хүүхэд хамгааллын хуулийг илүү нарийвчлалтай болгосон нь онцлог. Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд хүн тус бүрийн үүргийг буюу гэр бүлийн орчинд эцэг эхийн, боловсролын орчинд багшийн үүргийг нарийвчлах зорилгын хүрээнд энэхүү шинэчлэл хийгдсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хороо бүрд хүүхдийн эрхийн нийгмийн ажилтан ажиллана. Томилогдсон ажилтан нь хүүхдийн эрхийг нарийвчлан үзэж эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг тогтоон цааш цаашдын арга хэмжээг авах зэргээр ажиллана.

Сүүлийн үед хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэргүүд тасралтгүй гарсаар байна. Нийгэмд өрнөж буй бүхий л асуудлуудад хүүхэд хамааралтайгаар зогсохгүй онц ноцтой, олон нийтийг цочирдуулсан хэргүүд олширсон. Хүүхэд хамгааллын орчныг нарийвчилснаараа хэн нь алдаа гаргасныг, хүүхэд юунаас болж хохирогч болох нөхцөл байдал бүрдсэн эсэхийг тогтооход чухал юм.

-Хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигддөг вэ?

-Сүүлийн жилүүдэд цахим орчинд хүүхэд эрсдэлтэй байгаа. Хараа хяналтгүй байдлаас үүдэлтэйгээр эрх зөрчигдөх нөхцөл байдал хамгийн өндөр байна. Гэвч үүгээр зогсохгүй бусад орчинд ч аюулгүй байдал алдагдаж байгаа.

-Энэ хуулийн шинэч лэлд үе тэнгийн дээрэлхэлтийг нэлээд онцгойлж, зохицуулснаараа онцлог хууль болсон. Үе тэнгийн дээрэлхэлтээс үүдэн хүүхдийн эрх зөрчигдвөл эцэг эх, асран хамгаалагч, сургууль, цагдаагийн байгууллагын зүгээс ямар арга хэмжээг авах вэ?

-Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ өгөх нь нэн тэргүүний алхам. Мэдээж хүүхэд ямар байдлаар хохирсон, дээрэлхэлтэд өртсөн зэргээс хамаарч авах арга хэмжээ, шийдэл нь өөр өөр байна.

-Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэд, тухайн хүүхдийн асран хамгаалагч хариуцлага хүлээх үү?

-Эрүүгийн эсвэл зөрчлийн шинж чанартай эсэхээс нь хамаарна. Гэмт хэргийн субьект болох насны доод хэмжээ нь 14 нас  байдаг. Түүнээс дээш насны хүүхэд гэмт хэргийн шинжтэй үе тэнгийн дээрэлхэлт ү йлдэхдээ бусдын биед гэмтэл учруулсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүснэ. 14-өөс доош насны хүүхэд бол асран хамгаалагчтай нь тусгайлан уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Хохирлын хэмжээнээс шалтгаалан эцэг эх, асран хамгаалагч нь Иргэний хуулиар хариуцлага хүлээнэ.

-Энэ сарын 6-ны өдөр нийслэлийн 102 дугаар сургуулийн охидын хооронд зодоон болсон. Гэвч найм хоногийн дараа буюу 14-ний өдөр цахим хуудаснаа бичлэг нь цацагдсанаар нийтэд ил болсон. Тухайн үед тус сургуулийн багш ажилчид, эцэг эх асран хамгаалагч, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Харин сурагчдыг хооронд нь гар бариулж эвлэрүүлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ тохиолдол нь Хүүхэд хамгааллын тухай хуулийг зөрчсөн үү?

-Багш нар Хүүхэд хамгаал лын хуулийн талаар мэдлэггүйгээс болж боловс  ролын сургалтын бай  гууллага, насан туршийн суралцахуйн төв нь дээрх хуулийн 23.4.3-д хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Олон нийт энэхүү шинэчилсэн найруулгын талаарх мэдээлэлгүйгээс үүдэн хүүхэдтэй холбоотой асуудлууд тасралтгүй гардаг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 2 цаг 6 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 3 цаг 13 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 3 цаг 31 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 3 цаг 33 мин Сэрэмжлүүлэг 3 цаг 35 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 3 цаг 35 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 3 цаг 38 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 3 цаг 39 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 3 цаг 41 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 4 цаг 41 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 4 цаг 44 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 4 цаг 51 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 5 цаг 1 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 5 цаг 1 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 5 цаг 5 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 7 цаг 26 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 7 цаг 41 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 8 цаг 27 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 8 цаг 31 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 8 цаг 45 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top