x

О.Баасанхүү: Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу нүүлгэх үү?

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр “Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг буюу тариалангийн бүс рүү нүүлгэх шийдвэр гарсан” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэхүү шийдвэр нь Үндсэн хууль зөрчиж байна гэх байр суурийг зарим хуульчид, тус салбарын мэргэжилтнүүд цахим орчин илэрхийлсэн юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгээс тодрууллаа.

-ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Улсынхаа нийслэлийн энэ хэт их түгжрэлийг бууруулахын тулд яамдыг хотын төвөөсөө шилжүүлье гэдэг нь нэг талаасаа зөв л дөө. Гэхдээ нөгөө талаасаа шууд төрийн яамаа хөдөө орон нутаг руу шилжүүлж байгааг би гайхаж байна. Учир нь олон жилийн өмнөөс л их сургуулиудыг хотоос гаргая. түгжрэл хэцүү байна гээд асар олон тэрбум төгрөгийг судалгаа, тЭЗү хийх нэрийдлээр зарсан. Гэвч ямар ч олигтой шийдвэр одоог хүртэл гараагүй л байна. Мөн яагаад тэр их мөнгийг ямар нэгэн үр дүнгүй зарцуулсан юм. Яагаад одоог болтол тайлан, тайлбар тавихгүй байгааг би гайхаж байгаа. Ер нь төрийн мэдлийнхээ таван сургуулийг хотоос гаргаад кемп байдлаар зохицуулаад явах юм бол тодорхой хэмжээнд түгжрэлийг бодитойгоор бууруулна. Үүнээс гадна оюутнуудыг дагаад маш их айл өрх хот руу шилжиж ирдэг урсгал ч багасна. Бусад улс оронд ч гэсэн их сургуулиуд нь хотын төвөөсөө зайдуу байдаг. Гэтэл үүнийхээ оронд ийм поп шийдвэр гаргаж байгаад би гайхаж байна. хоёрдугаарт, ххаахүЯ төдийгүй аливаа яамыг 200 гаруй километр хол нүүлгэх нь Засгийн газрын кабинетын зарчмаар явах, нэгдмэл байх гэдэгт сөрөг нөлөө үзүүлнэ. долоо хоног бүрийн лхагва гарагт ээлжит хуралдаандаа суух хэрэг болно.

Ганцхан сайд Засгийн газрын хуралдаанд суудаг юм биш шүү дээ. Дээрээс нь ээлжит бусаар хуралдах хэрэг гарна. Шуурхай шийдвэрүүд гаргах хэрэгтэй болно. Мөн иргэд ч гэсэн тухайн яаман дээр очиж өөрсдийн асуудлаа шийдүүлэхэд нэн хүндрэлтэй болж эхэлнэ. Хэрвээ үнэхээр энэ яам хотын төвд байрлаад, түгжрэлд нөлөөлөөд байна гэж үзвэл хотынхоо зах руу гаргаж болно. Налайх, Багануур гээд нийслэлийн дүүргүүд байна. Энэ хоёр дүүргийг ер нь санаатайгаар орхигдуулаад байдаг нь гайхалтай. Ямар ч хөгжил дэвшил алга, ажлын байр байхгүй л байна. Майдар, Зуунмод, Хархорин хот гээд хэт алсын зүйл ярихаасаа өмнө ойрын боломжит, ухаалаг шийдвэрүүдээ гаргаад урагшлуулах нь ард түмэнд илүү хэрэгтэй. Тэр шийдвэртээ тариалангийн бүсийг нь түшиглэж нүүлгэж байгаа гэсэн утгагүй зүйл яриад байна лээ. Тэгвэл үнэхээр тариалангаа дэмжих гээд байсан юм бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаа тийш нь нүүлгэхгүй яасан юм. Гэтэл бүтэн яамаар нь зөөх гээд байгаа нь арай л өрөөсгөл шийдвэр. Одоо тэгээд Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу явуулах юм уу. Ямар ч судалгаа шийдвэргүй попорсон шийдвэр л боллоо гэж харж байна.

-Яамыг орон нутаг руу нүүлгэх нь Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал гээд байх юм. Үнэхээр тийм заалт байдаг юм уу?

-Нийслэл гэдгийг юу гэж ойлгох вэ гэж байгаа шүү дээ. Төрийн байгууллагуудын төвлөрсөн газрыг нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэлийг Улаанбаатар гэнэ гэсэн Үндсэн хуулийн заалт байгаа. Тэгэхээр энэ нь ямар ч судалгаа тооцоогүй, Монгол Улсын нэгдмэл байх зарчмыг хагалсан гэж л харагдаад байгаа юм. Манай улс чинь холбооны улс биш шүү дээ.

-Тухайн яаманд ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ нүүх, тэндээ орон байртай болох гээд эдийн засаг талаасаа маш хүнд нөхцөл байдлыг бий болгоно биз дээ?

-Энэ чинь коммунистуудыг төрдөө гаргасны л гай шүү дээ. Илгээлтийн эздээр хот байгуулна гэдэг хөөсөрсөн байдлаараа л хандаж байна. Мэдлэггүй, сэтгэлгүй хүмүүсээр төрөө удирдуулж байгаагийн зовлон маань энэ. Даанч манай ард түмэн ийм хүмүүсээр удирдуулахыг хүсээд байгаа.

-Ж.Энхбаяр сайдыг өөрийнхөө аж ахуй руу яамаа дөхүүлж байна гэсэн наргиа ч гарсан байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ганцхан Ж.Энхбаяр гэж хүнтэй холбож ярьж болохгүй л дээ. Яагаад гэхээр Засгийн газрын шийдвэр чинь хуралдаанаараа баталгааждаг. АН, МАН, ХҮН-ын шийдвэр гээд л ойлгочих хэрэгтэй. Ер нь энэ асуудлаар Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд маш тодорхой заачихсан байгаа. Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ гээд заачихсан. Тэгэхээр хоёр дахь нийслэл байгуулах гээд байгаа юм уу гэдэг нь ч ойлгомжгүй л байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 4 цаг 24 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 5 цаг 31 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 5 цаг 49 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 5 цаг 51 мин Сэрэмжлүүлэг 5 цаг 53 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 5 цаг 53 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 5 цаг 56 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 5 цаг 57 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 5 цаг 59 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 6 цаг 59 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 7 цаг 2 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 7 цаг 9 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 7 цаг 19 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 7 цаг 19 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 7 цаг 23 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 9 цаг 44 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 9 цаг 59 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 10 цаг 45 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 10 цаг 49 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 11 цаг 3 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top