x

Л.Хосбаяр: Монголын старт-апууд Японы технологийн салбартай хамтрах боломж нээгдэж байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Японы бизнес, инновацын форум болж байна. Энэ форумын хамгийн эхэнд эрэмбэлэх зорилго юу вэ?

-Энэ удаагийн Монгол-Японы форумыг Нийслэлийн Бизнес, инновацын газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран зохион байгуулж байна. Япон бол манай улсын хамгийн том хандивлагчдын нэг байсан. Одоо бол Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа цөөн орны нэг. Бизнес форумын нэг зорилго нь хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, бүхий л салбарт өргөжин хөгжүүлэх байгаа. Энэ хүрээнд Монгол Японы хамтарсан “Ай Ти консорциум” байгуулахаар болж санамж бичгийг үзэглэлээ. Санамж бичгийг Японы “Готанда валлей”-гийн ТУЗ”-ийн захирал Мори Ёшитакатай үзэглэсэн.

-Япон улс бол технологийн салбарт тэргүүлэх улсын нэг. Ийм санамж бичиг байгуулснаар манай улсын технологийн салбарынхан Япон улсын туршлагаас судлах боломж нээгдэж байна гэсэн үг үү?

-Ингэснээр Монголын Ай Ти салбарт ажиллаж байгаа старт-ап компаниуд Японы компаниудтай хамтрах боломж нээгдэж байгаа. Цаашлаад аутсорсинг үзүүлээд явах ч боломжтой болж байна гэсэн үг. Нийслэлийн Засаг дарга Япон Улсад ажиллахдаа Токио хоттой хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болсны дагуу ийм боломж нээгдэж байгаа юм.Япон Монголын технологийн чиглэлийн компаниудын хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжих, энэ салбарт ажиллаж байгаа олон мэргэжилтэн, оюутан солилцоо хийх зэргээр салбарын хамтын ажиллагаа өргөжих эхлэл энэ форумаар тавигдлаа гэж хэлж болно.

-Өнөөдрийн форумаар технологийн салбаруудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эхлэлийг тавилаа. Ер нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ямархуу байдаг вэ?

-Улаанбаатар хотод тулгараад байгаа олон тулгамдсан асуудлуудыг орчин үеийн инновацад суурилсан технологиор шийдэх гарцыг өнөөдрийн Монгол Японы бизнес, инновацын форумаас эрэлхийлж байгаа. Олон ч сонирхолтой танилцуулгуудыг форум дээр сонслоо. Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь өнөөдрийн бидний зорилго болоод байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан.

-Харьцуулсан тоо баримтууд хэлж болох уу. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар экспорт, импортын хэмжээ яаж өөрчлөгдсөн бэ?

-2023 онд хоёр улсын худалдааны эргэлт 731.3 сая ам.долларт хүрсэн нь эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж байсан 2016 онтой харьцуулахад өндөр үзүүлэлт. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар хөрөнгө оруулалт, хоёр улсын худалдааны эргэлт огцом өссөн. 2018 онд экспорт 88.6 хувиар, импорт 69.7 хувиар өссөн нь энэ хэлэлцээр ямар чухал байсныг харуулдаг. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед тээвэр логистикоос болоод экспортын хэмжээ буурсан байдаг. Манай улсын хувьд экспортод гаргадаг бараа бүтээгдэхүүний хувь хэмжээгээр нэхмэл эдлэл, нэхмэл эдлэлийн түүхий эд жин дардаг байсан бол сүүлийн жил буурч эрдэс бүтээгдэхүүн, түүгээр хийсэн эдлэл хамгийн их экспортолсон байна лээ. Харин Японоос импортолдог бараа бүтээгдэхүүний хамгийн их нь суудлын автомашин байгаа. Энэ тоо өнгөрсөн жил гэхэд л 16.8 хувиар өссөн. Цар тахлын үед буураад байсан хөрөнгө оруулалт өнгөрсөн жилээс эргээд өссөн үзүүлэлттэй байгаа.

-Форумын нээлтэд хэлсэн үгэндээ Та “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ” гэж онцолж байсан. Буураад байсан хөрөнгө оруулалт ч эргээд өсөж байгаа юм байна. Одоо Япон улсын хэчнээн аж ахуйн нэгж манай улсад үйл ажиллагаа явуулдаг вэ?

- Ер нь энэ бүхнээс харахад хандивлагч, хүлээн авагч гэсэн харилцаатай байсан хоёр улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, засгийн хамтын ажиллагаагаа тэлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг харж болно. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаас хойш хамгийн сүүлийн үеийн судалгаагаар импортын тарифын хөнгөлөлт эдэлдэг 103, экспортын тарифын хөнгөлөлт эдэлдэг 92 аж ахуйн нэгж байдаг. Одоо манай улсад үйл ажиллагаа эрхэлдэг Япон Улсын 670 гаруй аж ахуйн нэгж байдаг юм билээ. Өнөөдрийн форумаар технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж, сайн туршлагуудыг Монголдоо нутагшуулахыг хичээж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 4 цаг 8 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 5 цаг 15 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 5 цаг 33 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 5 цаг 34 мин Сэрэмжлүүлэг 5 цаг 37 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 5 цаг 37 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 5 цаг 39 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 5 цаг 41 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 5 цаг 42 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 6 цаг 43 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 6 цаг 46 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 6 цаг 53 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 7 цаг 3 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 7 цаг 3 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 7 цаг 7 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 9 цаг 28 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 9 цаг 43 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 10 цаг 28 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 10 цаг 32 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 10 цаг 47 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top