x

Ж.Лхагвадэмчиг: Буддын шашин, аялал жуулчлалаар Монгол, Бутаны харилцаа өргөжих болов уу

МУИС-ийн ШУС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш доктор Ж.Лхагвадэмчигтэй Бутан улсын талаар ярилцлаа.

-Бутаны Цог Жавхлант Хааны манай улсад хийх төрийн айлчлалтай холбоотойгоор монголчууд Бутан орон, бутанчуудын тухай гойд сонирхож, эерэг сэтгэгдэлтэй мэдээ мэдээллийг бие биедээ хуваалцаж байна. Бутан орны тухай ямар мэдээллийг та онцлон хуваалцахыг хүсэж байна вэ?

-Энэ улсын тухай яриагаа нэрнээс нь эхлэх ёстой гэж бодож байна. Хималайн нуруунаас орж ирдэг их цасан шуурганы дуу чимээг луугийн хүрхрэлтэй зүйрлэж ийм нэрийг авсан гэж өөрсдөө ярьдаг. Хүн амын нь тоог 900 мянга орчим гэж хэлж болно. 

БНХАУ, БНЭУ гэсэн 2 том хөршөөр хүрээлэгдсэн далайд гарцгүй орон. Мөн хэмжээт эрхт хаант улс, 2008 онд Үндсэн хуулиа баталсан байдаг. 

“Улс төрийн намтай, парламентын засаглалтай байна” гэж Үндсэн хуульдаа заасан. Парламентын сонгууль болоход улс төрийн намууд өрсөлдөж таарна. Гэтэл “Эзэн хаантай байхад, улс төрийн намаар яах юм бэ” гэж иргэд нь ярьж эхэлжээ. Харин хаан нь “Бид парламенттай, улс төрийн намтай байх ёстой” хэмээсэн. Тэгээд “Бутаны ардын ардчилсан нам”, нөгөө нь уламжлалт орчуулгаар “Хотол чуулган хурсан” гэдэг намтай болсон. Бутаны иргэд өөрсдөө ямар нэг нам байгуулаагүй. Хааны зарлигаар ийнхүү улс төрийн хоёр намтай, парламентын засаглалтай болсон юм. Иргэдийнх нь 50 хувь нь төвөд үндэстэн /царай төрхийн хувьд монголорхуу/, 35 хувь нь балба, үлдсэн хэсэг нь орон нутгийн хүмүүс юм. Бичгийн хувьд төвөд, хэлний хувьд зонхо-гоор ярьдаг. Төвөд хэлтэй хүн тэдний яриаг ойлгоно. 

Бутан, Төвөд, Монгол, монгол туургатанд Буддын шашны Очир хөлгөний ёс өргөн дэлгэрсэн. Бутан иргэдийн олонх нь буддын шашин шүтдэг, төрийн шашин гэж үздэг. 

-Бутанчууд аз жаргалын индекс гэдгийг 1972 онд гаргажээ. Гэтэл НҮБ-ын гаргасан үзүүлэлтээр хамгийн аз жаргалтай орноор Финланд нэрлэгддэг шүү дээ. Аз жаргалын индекстэй болох нь бутанчуудад яагаад ач холбогдолтой гэж үзсэн байдаг вэ? 

-Дэлхийн 2 дугаар дайны дараа хөгжил гэдэг ойлголт гарч ирсэн. Эхэн үедээ улс орны хөгжлийг тухайн орны дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт эдийн засгийн үзүүлэлтээр хэмждэг байв. Энэ улс өөрийгөө гадаад ертөнцөөс 1950-иад он хүртэл тусгаарласан байдаг л даа. Харин БНЭУ-тай 1949 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан түүхтэй. 

Дөрөвдүгээр хаан Жигмэд Сэнгээ Гончиг нь “Улсаа хөгжүүлье, бусдаас тусгаар байж болохгүй юм байна" гэж үзжээ. Тэгэхдээ Азийн ихэнх улс орон шиг эдийн засагтаа тулгуурлан хөгжсөн загвараар явахад Буддын шашин, соёл уламжлал, үндэстний нь онцлогт халтай гэж үзсэн байдаг. Тэгээд өөрийн онцлогт тохирсон ”Үндэстний аз жаргал” гэх бодлого гаргаж ирсэн юм билээ.

Түүнийгээ зонхо хэлээр нэрлэснийг нь орчуулбал, “Улс гүрний баяр цэнгэлийн цогийг хураах” гэсэн утгатай. Үүнийг англи хэл рүү шууд орчуулбал ойлгогдохгүй тул 1970-аад оноос “Үндэстний аз жаргал” гэж томьёолсон. Энэ нэр томьёолол нь тухайн улсын хөгжлийн зам гэж Бутаны 4 дүгээр хаан хэлсэн байдаг. Бутан улсын улс төрийн энэ бодлого сүүлийн жилүүдэд гадаад бодлого нь болсон байна. Тус улсын хувьд хүн ам цөөн, газар нутаг бага. Тийм болохоор олон улсын харилцаанд хамгийн аз жаргалтай үндэстэн гэх өөрийн улсын өнгө төрхийг үүсгэж байгаа нь энэ л дээ. 

Энэ улс хаантай учраас хаант засаглалтай орнуудтай харилцаа сайн байдаг. Тухайлбал, Эзэн хаан нь Япон улсад 2 удаа айлчилсан. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай харилцаа сайн. Ази тивд Очир хөлгөний ёсыг хадгалж байгаа тусгаар тогтносон улс гэсэн "имижтэй". Азийн улсуудтай Буддын шашнаар дамжуулж харилцах бодлого явуулдаг. 

-”Үндэстний аз жаргал” гэдгийг юугаар, яаж хэмжиж байна вэ? 

-Сайн засаглал, эдийн засаг, байгаль орчин, соёл уламжлалыг хадгалах нь хүн аз жаргалтай байх гол дөрвөн тулгуур багана гэж Үндсэн хууль, гадаад бодлогодоо оруулсан. Мөн эрүүл мэнд, боловсрол нийгмийг хөгжүүлэх асуудлуудаа эрэмбэлж есөн зүйл болгон багцалжээ. 

Хүн хэдэн цаг ажиллаж, хэдэн цаг унтав гэдэг индексээр хүний аз жаргалыг хэмжих бас нэг сонин үзүүлэлт багтсан байдаг юм билээ. Унтах 8 цагаасаа бага унтвал индекс буурах нь байна шүү дээ. 

-Хүний унтах цагийг ямар аргаар тодорхойлох вэ? 

-Та их нарийн зүйл асууж байна. Судалгаанд тоо болон асуулгын гэсэн хоёр янзын арга байдаг. Тэгэхээр асуулгын аргыг хэрэглэдэг болов уу даа. 

-Монгол, Бутан хоёр улс 2012 онд дипломат харилцаа тогтоосон. Түүнээс өмнө ямар харилцаатай байв? 

-Бутан улс 1971 онд НҮБ-ын гишүүн болсон. Дипломат харилцаа тогтоохоос өмнө БНМАУ-ын үед манай хоёр улсын хооронд харилцаа байсан юм билээ. БНМАУ-ын Буддын шашны тэргүүн номч мэргэн гавж хамба Гомбожав тэргүүтэй зүтгэлтнүүд “Азийн буддистуудын энх тайвны бага хурал” гэж олон улсын байгууллага байгуулсан. Энэ байгууллагын 5 дугаар ерөнхий чуулган 1979 онд Улаанбаатар хотод болоход Бутан улсын төлөөлөгчид оролцохоор анх удаа Монгол Улсад ирсэн байна. 

Энэ бол манай улс 1911 онд эхлүүлсэн гуравдагч хөршийн эрлийн үргэлжлэл байжээ гэж надад бодогддог. Тухайн үед монголчууд Буддын шашнаар дамжуулаад гуравдагч хөршийн бодлого явуулж байсан гэж хэлж болох юм. 

Улаанбаатар хотод 1982 онд мөн “Азийн буддистуудын энх тайвны бага хурал”-ын 6 дугаар чуулган болсон. Бутаны хоёр төлөөлөгч мөн энэ чуулганд оролцсон. Гандантэгчинлэн хийдийн тухайн үеийн хамба лам Гаадан гуай 1985 онд Бутан улсад болсон дээрх олон улсын байгууллагын чуулганд оролцохоор зочилж байв. Түүнчлэн Бутаны Цани ловон гэдэг хүн 1986 онд манай улсад айлчилсан байдаг. Дипломат харилцаа тогтоохоос өмнө Буддын шашин болон “Азийн буддистуудын энх тайвны бага хурал”-ын шугамаар манай хоёр орны харилцаа явж ирсэн. Монгол Улс алсдаа Буддын шашин, аялал жуулчлалаар энэ оронтой харилцаагаа өргөжүүлэх болов уу гэж би боддог.

-Бутаны хаан гол төлөв хаантай улсуудад айлчилдаг гэж та дээр хэлсэн. Харин Монгол Улсад хийх төрийн айлчлалынх нь онцлогийг та хэрхэн үзэж байна вэ? 

-Бутаны хаан энэ удаа эзэн хаангүй Монгол Улсад айлчлах гэж байгаа нь мэдээж сонирхолтой үйл явдалд тооцогдоно. Гэхдээ манайтай адилхан эзэн хаангүй Сингапурт айлчилж байсан. Харин Монгол Улсад айлчлах гэж байгаа нь анхны тохиолдол шүү дээ. Бутан улсын хувьд, Монгол Улстай харилцаагаа идэвхжүүлэх зорилготой байгаа нь тодорхой. Харин Монгол Улсын хувьд Бутан төдийгүй, зүүн өмнөд Азид хандсан гадаад бодлогын алхмууд хийгдэнэ гэж би бодож байна.

-Бутан хөдөө аж ахуйн орон, хүн ам цөөнтэй. Хүн амынх нь талтай тэнцэх хэмжээний жуулчин ирсэн тухай мэдээлэл гарсан байна. Энэ улс аялал жуулчлалд яагаад хатуу бодлого барьж ирсэн юм бол? 

-Энэ талаар бичигдсэн өгүүллүүдээс харахад, “Гадаадаас олон жуулчин хүлээн авах юм бол өөрийнх нь соёл иргэншилд таатай биш” гэж үздэг. Ийм учраас гадаадаас олон жуулчин авдаггүй. Өдөрт 200 ам.долларын хураамжтай болохоор харьцангуй чинээлэгдүү жуулчид хүлээн авдаг. Түүнээс гадна энэ улс нэг өдөрт хүлээн авах жуулчны тоонд ч хязгаар тавьдаг байсан. Одоо ямар болж байгаа тухай би сайн мэдэхгүй байна. 

Аялал жуулчлалаас өөр аж үйлдвэрийн салбар энэ улсад хөгжөөгүй учраас залуус нь эх орондоо байхаас илүүтэй Австрали руу гарах сонирхолтой болсон талаар намайг Энэтхэгт явж байхад зарим судлаач ярьж байсан. Ийм учраас тухайн улс залуучуудаа эх оронд нь тогтоон барих талаар нээлттэй бодлого явуулж байгаа болов уу.

 -Бутан улс хөгжлийнхөө ирээдүйн чиг хандлагыг яаж тогтоосон байдаг вэ? 

-Үндсэн хууль, гадаад бодлого хоёртоо тодорхойлсон хөгжлийнх нь чиг хандлага ”Үндэстний аз жаргалын индекс” шүү дээ. Энэ бол 4 дүгээр хааны үед гарсан бодлого байгаа юм. Харин одоо байгаа 5 дугаар хаан түүнээс арай өөр зүйл ярьж байна л даа. Тэрээр 1980 онд мэндэлсэн залуу хүн. 

Энэ хаан бол “Үнэ цэн бүхий хөгжил” гэж ярьж, ”Үндэстний аз жаргал” бүтээх зарчмаас бид ухрахгүй ч түүнийг бүтээх арга зам маань өөрчлөгдөж магадгүй гэж байгаа юм билээ.

Залуучууд дэлхийтэй интернэтээр холбогдох болсон. Шинэ үе өөр зүйлийг хүсэж байна. Тийм болохоор залуу хаан, залуу үеийнхэн Бутаныг өөр замаар хөгжүүлэх бодлого гаргаж магадгүй. 

-Энэ хааны аав 40-өөд насандаа хүүдээ хаан ширээгээ өгсөн. Түүний цаад шалтгаан, мөн чанар нь юу байв? 

-“Эрин үе шинэчлэгдэж байна. Миний хаанчлал, хааны үе энд хүрлээ. Бутаныг одоо залуучууд, шинэ үе авч явна шүү” гэсэн өгүүлэмж байж болох юм. 

Эх сурвалж: montsame.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 3 цаг 24 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 4 цаг 31 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 4 цаг 49 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 4 цаг 51 мин Сэрэмжлүүлэг 4 цаг 53 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 4 цаг 53 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 4 цаг 56 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 4 цаг 57 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 4 цаг 59 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 5 цаг 59 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 6 цаг 2 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 6 цаг 9 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 6 цаг 19 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 6 цаг 19 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 6 цаг 23 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 8 цаг 44 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 8 цаг 59 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 9 цаг 45 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 9 цаг 49 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 10 цаг 3 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top