x

Х.Тэмүүжин: Зөвхөн даргад таалагддаг, иргэнээ хэн ч биш болгодог энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга бусдад зодуулж нас барсан харамсалтай хэргийн талаар болон үүсээд байгаа улс төрйин нөхцөлийн талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Өвөрхангай аймгийн Сант суманд болсон хэргийг МАН-ын удирдлагууд золгүй явдал, бүү улстөржүүл, хоёр хүний хоорондын асуудал зэргээр ярьж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн найман жилд төрд, эрх баригчдад нэг буруу хандлага тогтлоо. Хохирсон иргэдийг гутаадаг, доромжилдог, муу муухай хүн байсан юм шигээр олон нийтэд харуулах гэж оролддог, буруутгадаг. Үүнийхээ ар дээр нь өөрсдийгөө хаацайлж, зөвтгөж, өөрсдийгөө буруутгалаас холдуулж, буруугүй мэт тайлбарлаж, иргэдийн тархийг угаах гэж оролддог байдал хэрээс хэтэрлээ.

Өвөрхангайд болсон гэмт хэргийг “Хувь хүмүүс хоорондын ахуйн асуудал байсан”, “Ер нь бол хохирогч өөрөө буруутай”, “Золгүй явдал, тэр өөрөө муу хүн байсан” гэж харуулах гэж хичээж байна. Харин би бол огт тэгж бодохгүй байгаа. Нэгдүгээрт, энэ бол хоёр хүний хоорондын асуудал ерөөсөө биш байна. Энэ бол Монгол ардын намын дотоодод байгаа буруу гажууд соёл гадагшаа нийгэм рүү гарч ирж, буруу нийгмийг бүтээж байна гэж харж байгаа. Ардын нам дотор нэг гажиг соёл байна. Тэр нь бүгдийг дарга мэднэ, дарга юу гэнэ түүнийг буруу байсан ч биелүүлэх ёстой, даргын харцаар бүгд хөдөлж байх ёстой гэдэг соёл юм. Тэгээд даргадаа л таалагдаж байвал би зөв юм хийж байна, даргынхаа төлөө юу ч хийсэн яахав гэж боддог. 

Ийм гажууд хандлага, соёл нийгэмд хүч түрэн орж ирсэн байна. Энэ нь сүүлдээ намын дотоодоосоо хальж гараад сөрөг хүчнийхээ, өөр үзэл бодолтой хүмүүсийг “Манай даргын уулзалтад яагаад ирэхгүй байгаа юм”, “Манай даргыг яагаад дагаж алга ташсангүй вэ”, “Манай даргын хэлсэн үгийн өмнө та нар яагаад сөгдөж мөргөхгүй байгаа юм” гэдэг юм болж, эцэстээ хүний амь насыг хөнөөх хэмжээнд хүрч байна.

Энэ нийгэм зөвхөн даргад зориулагдаагүй. Дарга нараас өөрөөр бодсон, өөр байх гэж оролдсон хүн энэ үзэл бодлынхоо төлөө амиа алддаг ийм цаг үе ирсэн гэж байгаа бол үнэхээр харамсалтай. Ардын намын дарга нар энэ нийгмийн эзэд нь биш. Ардын намынхан “нам”-аа даргадаа зориулдаг юм байгаа биз. Энэ улс орныг даргадаа зориулж, хүний амийг зольтлоо ингэж галзуурч болохгүй.

Хоёрдугаарт, эрх баригчид маш аймшигтай хандлагыг өдөөж байна. Тэд үнэхээр Монгол Улсад хуультай, хуульгүй хоёр нийгэм байгуулчихсан. Ардын намд орсон, эсвэл Ардын намтай холбогдсон хүмүүст хууль үйлчилдэггүй. Хийсэн бурууг нь нам нь хамгаалаад өнгөрдөг, нууж дардаг, хэлж шүүмжилсэн хүмүүсийг айлгаж ичээдэг, худалдаж авч дуугүй болгодог.

Энэ нь эцэстээ гишүүд, хамтрагчдадаа буруу үйлдэл хийгээд, хууль зөрчөөд яваад байж болдог юм байна, нам намайг хамгаалах юм байна гэдэг увайгүй дээрэнгүй, сагасан ааш аягийг бий болгоод сүүлдээ сум орон нутагт “Би намынхаа төлөө хүн алсан ч яадаг юм” гэдэг хэмжээнд галзуурч, солиороход хүргэсэн байна. Энэ хандлага нийгэмд хэзээ ч байж болохгүй зүйл.

-Энэ хандлага хэрхэн яаж бий болоод байгаа хэрэг вэ? Үүнийг засахын тулд яах ёстой вэ?

-Дахиад хэлэхэд, жирийн иргэдэд хууль хамгийн хатуу чангаар үйлчилдэг. Харин МАН-ынханд болохоор хууль байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, толгойг нь илээд өнгөрдөг ийм нийгмийг бүтээж огт болохгүй. Дээрээс нь хамгийн аюултай нь энэ хаваржин, зунжингаа зурагт, сонин хэвлэлээр алуурчдыг магтан дууллаа. Бүр сүүлдээ энэ Монгол Улсын хамгийн шударга, зөв хүн нь алуурчин болж хувирлаа. Тэгээд аллага, гэмт хэргээр энэ нийгмийг удирдах гэж оролдож байна. Нийгэмд айдас хүйдэс үүсгээд, та нар дуугүй байж бай. Бидний, манай даргын дуугарсан болгоныг дагаад, дэмжээд үсэрч бай. Энэ сонгуулиар бид бараг дайтаж байна гэх хэмжээний солиоролд автацгаасан. Энэ солиорол нь эцсийн дүндээ юу болж хувирав.

Иргэд дундаа маш том хуваагдал, талцал үүсгээд, нэг нэгнээ дайсан мэт үзэн ядах хүртлээ хагаралдаж байна. Эрх баригчид нь хүчирхийллийг зөвтгөж, хүчирхийлэгчдийг баатар болгож байна. Хүчирхийлэгч нь өдөр бүхэн зурагтаар гараад байхаар би энэ намынхаа төлөө хэн нэгнийг хүчирхийлж болно. Үзэл бодлыг нь хүчирхийлж нухчин дарж болно гэдэг байдлаар сөрөг хүчнийхээ гишүүний аминд хүрчихлээ.

-МАН-ын удирдлагууд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигч Г.Сайханбаярын нэрийг татах шийдвэр гаргасан. Харин Г.Сайханбаяр нь нэрээ татахгүй гэж мэдэгдлээ?

-Тийм зүйл яриад байгаа. Гэхдээ МАН-ыхан хэдхэн сарын өмнө энэ талын хуулиа баталчихсан шүү дээ. Ямар ч нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгээд авчихсан л бол эргүүлэн татах боломжгүй гэсэн тэнэг, өөрсдөдөө зориулсан хууль баталчихсан. Тэгсэн хэрнээ нэгийгээ эргүүлэн татах гэж байгаа мэтээр ярьж, ойлгуулж байгаа нь хууль МАН-д үйлчлэхгүй шүү гэдгээ зарлаж байна. Нөгөө талаараа МАН-ын даргын үг, шийдвэр яаж гарснаас шалтгаалаад хуульд юу гэсэн байсан ч хамаагүй. Даргын үг нь хуулийг орлох хэмжээнд байгаа гэдгээ мэдэгдэж байна.

Дээрээс нь энэ бол зүгээр нэг ингээд шийдчих, мартчих асуудал биш. Даргад зориулсан, дарга хуульгүй, иргэд хуультай, даргын тал хуульгүй учир хүчирхийлэл хийж болно гэх энэ хандлага чинь ер нь Монгол Улсад дарангуйлалч, дарангуйллыг биежүүлээд босгочихсон юм биш үү. Тэр биежээд босчихсон том зүйлийн сүүдэр нь Өвөрхангайн Сант гэдэг суман дээр нэг ардчилагчийн амь нас, нэг айл гэрийн амьдрал дээр тусаад сүйтгэчихэж байгаа юм биш үү. Магадгүй энэ сүүдэр Монгол Улсыг бүхэлд нь бүрхээд эхэлчихсэн байж ч мэдэхээр байна. Би бол ингэж л харж байна.

-Ер нь энэ асуудал дээр цаашид яах вэ?

-Одоо нэг л зарчмыг Ардчилсан нам тавих ёстой. Нийгмээ хуультай хуульгүй юм шиг болгочихоод, өөрсдөд нь хууль ирдэггүй гэж боддог Ардын намынхны толгой дээр бид хуулийг нь аваачих ёстой. Зөвхөн дарга нарт таалагдах гэж, иргэнээ хэн ч биш болгодог энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Айдсаар удирдаж нийгмээ хагаралдуулах гэж оролддог энэ гэмт хэргийн Засгийн газрыг, гэмт хэргийн намыг солих ёстой.

Дарангуйллыг биежүүлж байгаа энэ буруу хүмүүсийг зөв хүмүүсээр солих цаг нь болсон байна. Бид ийм нийгэмд амьдрах ёсгүй. Тэд ийм нийгэм бүтээх эрхгүй. Тийм учраас үр хүүхдэдээ зөв, арай дөнгүүр нийгэм үлдээе гэж бодож байгаа бол дарга нийгмийг бүтээсэн, цагдаажсан төр угсарсан, иргэдээ айдас хүйдсээр удирдах гэж оролдож байгаа энэ хүмүүсийг солиод өгөөч ээ гэж иргэдээсээ хүсч байна.

-Энэ удаагийн сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн бүх нэр дэвшигчийг эргүүлэн татах ёстой гэж зарим хэсэг нь үзэж байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Манай намын зарим хүмүүс тэгж яриад байгаа. Гэвч дээр хэлсэнчлэн хүчин төгөлдөр хуулиараа ямар ч нэр дэвшигчийг эргүүлэн татах боломжгүй. Харин хуулиас дээгүүрт үйлчилдэг учраас МАН-ын дарга нь шийдвэр гаргавал л юу юм гэхээс одоогоор ийм боломж байхгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 3 цаг 36 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 4 цаг 43 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 5 цаг 2 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 5 цаг 3 мин Сэрэмжлүүлэг 5 цаг 5 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 5 цаг 6 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 5 цаг 8 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 5 цаг 10 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 5 цаг 11 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 6 цаг 11 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 6 цаг 15 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 6 цаг 21 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 6 цаг 31 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 6 цаг 31 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 6 цаг 35 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 8 цаг 56 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 9 цаг 12 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 9 цаг 57 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 10 цаг 1 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 10 цаг 16 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top