x

Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 13-14-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-ний өдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Улаанбаатар хотод үүлэрхэг, шөнөдөө бороо, нойтон цас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 13-14 шилжих шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсэг, 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүл багасна. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 10-15 метр, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-28 метр хүрч, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар эрс хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 7-12 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 5 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-3 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ 13 цаг 53 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ 14 цаг 16 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ 14 цаг 32 мин Ардчилсан Социалист Хөдөлгөөнийхөн ойгоо тэмдэглэв 14 цаг 46 мин З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна 15 цаг 3 мин 170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна 17 цаг 0 мин Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ 17 цаг 49 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв 18 цаг 31 мин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сард нээнэ 18 цаг 40 мин Цастай өдрийн Даланзадгад 19 цаг 17 мин УИХ дахь намын бүлгүүд хуралдана 19 цаг 41 мин АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ 19 цаг 59 мин Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт ирэх сарын 12-нд болно 20 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан 20 цаг 29 мин Ираныг шаналган Израиль руу аврал эрэв 2024-04-27 Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно 2024-04-27 Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 2024-04-27 Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна 2024-04-27 У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-04-27 Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 2024-04-27
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top