x

Хуульч Б.Түвшинтөгс: Цагдаа нар 13 настай охиныг хүчирхийлсэн нь тогтоогдвол ял улам хүндэрнэ

Цагдаагийн албан хаагчид бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг нийгмийгцочирдуулаад байгаа юм. Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГ–аас өчигдөр олон нийтэд мэдээлэл өгч эхлэв.


ЭНЭ ХЭРЭГ НОТЛОГДВОЛ ОРОН НУТГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД ХАРИУЦЛАГА ТООЦНО

ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга Цагдаагийн хурандаа Н.МИШИГДОРЖ:

-Сүүлийн үед цахим орчинд цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчидтай холбоотой мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт, аюулгүй байдлын газар нь хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж. Насанд хүрээгүй хүүхэдтэй цагдаагийн алба хаагчид бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй гэх мэдээллийг бид өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлсэн. Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн тусгай субьектийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлсэн.

Хэрэгт холбогдсон цагдаа нарын албан үүргийг түр хугацаанд түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гол зарчмаар гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлэх, гэм буруутай нь тогтоогдвол ялыг шударгаар оногдуулдаг. Хэрэв алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмөөрөх ёс зүй байхгүй. Б

ид мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгөх боломжтой. Хувийн нууцтай холбоотой асуудлыг нийтэд мэдээлэх боломжгүй. Энэ хэргийг албан хаагчид үйлдсэн нь нотлогдвол орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдлагад хариуцлага тооцно гэв.

Мөрдөн байцаах албаны дарга Цагдаагийн хурандаа П.ОЧБАДРАХ:

-Бид одоогоор хэргийг шалгаж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан журмын дагуу бид бага насны хүүхэдтэй холбоотой хэргийг олон нийтэд түгээх, задруулах ёсгүй гэв.


Б.ТҮВШИНТӨГС: БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРООГҮЙ Ч БИЕД НЬ ХҮРЧ ОРОЛДСОН БОЛ ХҮЧИРХИЙЛСЭНД ТООЦНО

Тус хэргийн талаар хуульч Б.Түвшинтөгстэй цөөн хором ярилцлаа.

-Хүчингийн хэргийн илрүүлэлт яагаад удаан байдаг вэ?

-Хүчирхийлэх гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргээс онцлогтой. Хүний эрүүл мэндэд халдах, хулгай, дээрэм зэрэг гэмт хэргүүд харьцангуй нотлох баримт ихтэй.

Учир нь хяналтыг бичлэг, зарж борлуулсан байдал, хохирогчийн шарх сорив гэх мэт. Харин хүчирхийлэх гэмт хэрэг нь хүнгүй газар, хөндлөнгийн гэрчгүй, нууцлагдмал байдлаар үйлдэгддэг болохоор хэргийг нотлох, баримтжуулах буюу илрэх явц нь муу байдаг. Гэхдээ хохирогчийн мэдүүлэг бол гол нотлох баримт болдог. Мөн хэрэгт холбогдогчид гар утсаар юу ярьсныг нь мэдэх боломжгүй ч хэдэн цагийн үед ямар хугацаагаар ярьсныг нь олж илрүүлэх боломжтой.

-Энэ төрлийн гэмт хэрэгт ямар ял шийтгэл хүлээлгэдэг вэ. Гэмт хэрэгтэн нь цагдаагийн албан хаагч бол ял хүндрэх үү?

-14 нас хүрээгүй хүүхэдтэй хүсээгүй бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд ороогүй ч биед нь хүрч оролдсон бол хүчиндсэнтэй ялгаагүй адилтгаж үздэг. Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт 12-20 жилийн хорих ял оноодог. Харин Цагдаагийн албан хаагч хэргийг үйлдсэн нь тогтоогдвол ял хүндрүүлэх шалтгаантай. Хэрэгтэнг бүх насаар нь хорихоор болж ял хүндэрнэ. Мөн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа учир ял шийтгэл нь дахин хүндэрнэ.

-Хэрэгт ямар, ямар зүйлс нотлох баримт болох вэ?

-Хүүхдийн онгон хальс цоорсон байгаа эсэх болон эр бэлгийн эс байгаа эсэхийг тогтооно. Хэрэг болсноос хойш сарын дараа шинжээч ажиллуулж байгаа тохиолдолд илрүүлэхэд хүндрэлтэй. Хэргийн газарт байсан салфетка, дотуур хувцас, хөнжил гудасны даавуу зэрэг зүйлсээс гэмт хэрэгтний эр бэлгийн эс олдсон бол нотлох баримт болно.

-Хэрэгт холбогдогчид охинд гар хүрээгүй ч мэдсээр байж тухайн үйлдлийг таслан зогсоогоогүй бол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?

-Хэрэг үйлдэгдэх явцад хажууд нь байсан ч таслан зогсоогоогүй бол бүлэглэн гэмт хэрэг болно.

-Ямар хэмжээний нөхөн төлбөр авах боломжтой вэ?

-Эхний шатанд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан эмгэгийг тогтооно. Хөнгөн, хүнд, хүндэвтэр гэдэг шатлалаар тогтоогдоно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй ижил хэмжээгээр нөхөн төлбөр олгох ёстой.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйчтэй уулзсан гэх мэт бусад хохирлоос үүдэлтэй төлбөрүүд ч мөн хэрэгтнээр төлүүлэх ёстой.

-Хэрэгт холбогдсон албан хаагчид мөрдөн шалгах ажиллагааны үед ажлаа үргэлжлүүлэн хийх эрхтэй юү?

-Хэрэгт холбогдсон цагдаа нарыг цагдан хорих ёстой. Цагдан хорих үндэслэл нь 12 ба түүнээс дээш хорих ялд оноогдох магадлалтай хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг заавал цагдан хорих ёстой. Учир нь ийм үед оргон зайлах үйлдэл хийх, амь насаа хорлох эрсдэл өндөр байдаг. Тиймээс яаралтай цагдан хорих хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 15 цаг 12 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 16 цаг 19 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 16 цаг 37 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 16 цаг 38 мин Сэрэмжлүүлэг 16 цаг 41 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 16 цаг 41 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 16 цаг 43 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 16 цаг 45 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 16 цаг 46 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 17 цаг 47 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 17 цаг 50 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 17 цаг 57 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 18 цаг 7 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 18 цаг 7 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 18 цаг 11 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 20 цаг 32 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 20 цаг 47 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 21 цаг 32 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 21 цаг 36 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 21 цаг 51 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top