x

Г.Уранцэцэг: Ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэх хэрэггүй

Завхан аймагт ходоод, улаан хоолойн дурангийн эмчилгээг нутагшуулж байна.

Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт ходоод улаан хоолойн оношилгоог дурангаар хийдэг байсан бол, одоо жижиг мэс ажилбарыг дурангаар хийдэг болжээ. Өнгөрсөн онд 4570 хүнд дурангийн шинжилгээ хийснээс ходоодны хавдрын сэжигтэй 139 тохиолдолд эдийн шинжилгээг авсан байна. Эрт илрүүлгээр илэрсэн ходоодны шарх, ургацаг гэсэн оноштой 25 иргэнд мэс ажилбарыг орон нутагтаа хийжээ. 

Тиймээс ходоод улаан хоолойн өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, оношлуулах нь чухал юм. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл оношилгооны тасгаар өдөрт 40 гаруй хүн үйлчлүүлдэг. Тэдний 70-90 хувь нь хеликобактертай буюу ходоодны хавдрын нэгдүгээр шалтгаантай байна гэж Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйл оношилгооны тасгийн эрхлэгч, дурангийн их эмч Б.Уранцэцэг хэллээ.

-Ходоод, хоол боловсруулах замын эмгэг өвчин юунаас болж байна вэ?

-Сүүлийн үед буруу хооллолт, амьдралын буруу дадал хэвшлээс болж иргэд ходоод, ялангуяа хоол боловсруулах эрхтний өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь өдөр бүрийн үзлэг, оношилгооноос харагддаг. Мөн иргэд ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэснээс өвчнөө хүндрүүлэх тохиолдол байдаг.

Зарим тохиолдолд хавдрын сүүлийн шатанд ч орсон хойноо ирэх нь элбэг байдаг. Тиймээс иргэдэд энэ талаарх зөвлөгөө нөлөөллийн ажлыг л хиймээр байна.

-Иргэдийг зөв мэдээлэлтэй байж, эрт илрүүлэгтээ хамрагдахыг та дахин дахин зөвлөж байна? Ходоодны хорт хавдар эдгэх боломжтой юм уу?

-Хорт хавдрын эрт илрүүлгийн хамгийн гол ач холбогдол нь хүндрэхээс нь өмнө эмчлэх. Хорт хавдар эрт илэрвэл эдгэрэх бүрэн боломжтой юм гэдгийг эрт үедээ оношлуулж хагалгаа болон, эмчилгээнд хамрагдсан иргэдээс харж болох юм. 

Ямар нэгэн өвчнийг эрт оношлох, илрүүлэх нь, эмчлэх, санхүүгийн бэрхшээлд орохгүй байх, цаг хугацаа алдахгүй гэсэн маш олон давуу талтай.

Жишээлбэл, хорт хавдар өнөөдөр үүсээд маргааш шинж тэмдэг нь илэрдэг өвчин биш. Нэг жилд 1 мм-ээр өсөөд таван мм буюу 0.5 см болохоороо л тухайн хүнд ямар нэгэн шинж тэмдгээр илэрдэг. Гэтэл түүнийг нь хүмүүс тоодоггүй. Гэтэл тэр 0.5 см-ээс өмнөх үед нь буюу нэг, хоёрдугаар шатанд хөнгөн хэлбэрийн эмчилгээнд ороод эдийн засгийн ч хямралд орохгүй, цаг хугацаа алдахгүй эмчлүүлэх бүрэн боломжтой. Харин гурав, дөрөвдүгээр шатанд зөвхөн хөнгөвчлөх буюу амь насыг уртасгах эмчилгээ л хийгддэг. Хэчнээн их мөнгө дал, наян саяар нь зарсан ч тухайн хавдрыг ялан дийлэх боломж, хүндэрсэн тохиолдолд байхгүй шүү дээ. Нэг, хоёрдугаар шатандаа яваа хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой. Эмчийн хяналтад яваад эмчлүүлээд байх боломжтой. Энэ боломжоо иргэд маань алдаад байна. Тиймээс л энэ боломжоо алдахгүй байх, энэ боломжийг ихэсгэх үүднээс эрт илрүүлэгт заавал хамрагдаарай. Энэ боломжоо бүү алдаарай гэж зөвлөж байгаа юм.

-Дурангийн шинжилгээг заавал хийлгэх ёстой юу?

-Ходоод тань өвддөг, зовуурилдаг бол заавал үзүүлэх, дурандуулах шаардлагатай. Хоол боловсруулах дээд, доод зам амьсгалын замыг харж шинжлэх, эмчлэх, оношлох багажийн шинжилгээний аргыг дурангийн шинжилгээ гэнэ.

Ходоод болон гэдэсний уян дижитал видео дуран нь хоол боловсруулах замын үрэвсэлт болон шархлаат өвчнүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх өндөр ач холбогдолтой. Хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй шинжилгээ юм. Хүний улаан хоолойн диаметр хоёр см, уян дурангийн диаметр 0,8 см гулгамтгай учир хүний биед тааламжгүй байдал үүсгэх явдал үгүй. Тийм учраас та өөрийн эрүүл мэндийн төлөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж заавал эмчид хандан өвчнөө эрт оношлуулж эмчлүүлэх нь чухал юм.

-Дурангийн шинжилгээнд ирэхдээ юуг анхаарах вэ?

-Хэрэв танд дараах зовуурь, шаналгаа илэрвэл дурангийн шинжилгээг заавал хийлгээрэй гэж дахин зөвлөх байна.

Тухайлбал хоолны шингэц муудах, ходоод цанхайх, гэдэс дүүрэх, дотор муухайрах, огих, бөөлжих. Мөн хэл зузаарч өнгөртөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, батгаших, цээж гашуу оргих, гулгих, хэхрүүлэх, зогьсох, хоол тээглэж горойх. Ходоод аюулхай орчим өвдөх, гүйлгэх, өтгөн хар өнгөтэй гарах. Шалтгаангүй турах, ядрах гэх зэрэг шинж тэмдэг илэрвэл шууд эмчид хандаж дурангийн шинжилгээг яаралтай өгөх хэрэгтэй.

Шинжилгээ өгөхөөр шийдсэн бол шинжилгээнд ирэхдээ  урд орой нь 19:00 цагаас хойш юм идэхгүй, дурандуулахаар ирэх өдрөө өлөн байх шаардлагатай.

Танд дараах зовуурь, шаналгаа илэрвэл гэдэсний дурангийн шинжилгээ заавал хийлгээрэй. Тухайлбал өтгөн хатах, хий дүлүүлэх, өтгөн цус, салсттай гарах. Гэдэс дүүрэх, базлах, түгжрэх, шалтгаангүй турах, ядрах гэхчлэн шинж тэмдэг илэрвэл мөн л заавал нарийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай юм. Тэгэхлээр шинжилгээнд ирэхдээ гэдэсний дурангийн шинжилгээнд тусгайлсан бэлтгэл шаардлагатай байдаг. Үүний тулд гэдсийг сайтар цэвэрлэсэн байх хэрэгтэй. Тухайлбал цэвэрлэх клизмийг уухаар эсвэл шулуун гэдсээр тавиулах,туулгах эм уух зэргээр гэдсээ цэвэрлэж ирэх хэрэгтэй байдаг.

-Завхан аймагт ходоодны дурангийн хагалгааг хийдэг болсон?

-Тиймээ. Орон нутагтаа улаан хоолойн өргөссөн судас авах, ходоодны ургацаг авах, ходоодны хурц цус алдалтыг зогсоох жижиг мэс ажилбаруудыг хийж байна. 2023 онд улсын гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч нартай хамтран дурангаар ходоод улаан хоолойн салст хуулах хагалгааг хоёр удаа хийсэн. Ходоод улаан хоолойн өвчлөлүүд нь байршлаасаа, үе шатаасаа шалтгаалаад ажилбар хийхэд төвөгтэй байдаг. Ингээд оношилгоо, батлагдсан төвөгтэй тохиолдлуудаа цуглуулж, дээд шатны эмнэлгийн эмч нартай хамтран хагалгааг амжилттай хийсэн. Манай орон нутгийн эмч нар туршлагатай, чадвартай болж байгаа нь сайшаалтай. Иргэд маань ч орон нутгаасаа эрүүл мэндийн энэ мэтчлэн тусламж үйлчилгээг бүрэн авах боломжтой болсон шүү дээ. 

-Танд баярлалаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 15 цаг 23 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 16 цаг 30 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 16 цаг 48 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 16 цаг 49 мин Сэрэмжлүүлэг 16 цаг 52 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 16 цаг 52 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 16 цаг 54 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 16 цаг 56 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 16 цаг 57 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 17 цаг 58 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 18 цаг 1 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 18 цаг 8 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 18 цаг 18 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 18 цаг 18 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 18 цаг 22 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 20 цаг 43 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 20 цаг 58 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 21 цаг 43 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 21 цаг 47 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 22 цаг 2 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top