x

Ч.Ундрам: Гурилын үйлдвэрүүд 8 хувийн ашигтай ажилладаг юм бол банкинд мөнгөө хадгалуулсан нь дээр

Засгийн газраас боловсруулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/ хэлэлцэх эсэх/-ийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч МАН-ын бүлгээс завсарлага аваад байгаа. Энэхүү төсөлд гурилыг импортын татвараас хугацаа, хэмжээгүй чөлөөлж, ямар нэгэн квот тогтоохгүй байхаар заасан нь маргаан дагуулсан. Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-Гурилыг импортын тат вараас чөлөөлөх тухай хуулийн төсөл Засгийн газраас өргөн барьсан. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэг талаасаа инфляц өндөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь бодит асуудал. Тиймээс инфляц, үнийн хөөрөгдлийг бууруулах нь зүй ёсны хэрэг. Харин нөгөө талаараа өөрсдийн хэрэгцээний улаанбуудай, төмс, хүнсний ногоог тарьдаг болох гэж маш их бодлогын арга хэмжээг 60 гаруй жил хийсэн. Үүнийхээ үр дүнд дөнгөж саяхан л бид улаанбуудай болоод төмснийхөө дотоодын хэрэгцээг 100 хувь хангадаг болсон. Гэтэл гурилыг татваргүйгээр чөлөөтэй импорт лоод эхлэх юм бол энэ салбар нурж унах бодит эрсдэл бий болно. Ер нь Атрын нэгдүгээр аянаас хойш энэ салбарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, төдий чинээ ажиллах боловсон хүчнийг сургасан. Мөн олон ч төсөл хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж байж өнөөдөр өдий дайтай явж байна. Одоогоор манай улсад 1500 тариаланч, найман гурилын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн статистик бий.

-Газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүн учраас танд тариаланчид хандсан уу?

-Миний хувьд тариа ланчид, гурилын үйлдвэрийн тө лөөллүүдтэй уулзсан. Ингэхэд тариаланчид маань гурилын үйлдвэрт улаанбуудайгаа өгөхөд хүндрэлтэй байдаг. Хавар нь Тариалан эрхлэгчдийг дэмжих сан (ТЭДС)-аас зээл аваад тариалалтаа хийдэг. Харин намар нь ТЭДС-аас тэдэн төгрөгөөр авна гээд буудайных нь үнийг тогтоочихдог. Тэр үнээр нь л гурилын үйлдвэрүүд авдаг гэдгийг хэлсэн. Тэгэхээр үндсэндээ на мар нь хэдэн төгрөгөөр зарахаа огт мэдэхгүйгээр л тариалалтаа хийдэг гэсэн үг. Уг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүн чинь хэдээр зарахаа төсөөлсөн, мэдэж байх ёстой биз дээ. Дээл хийдэг хүн байлаа гэхэд хэдээр зарахаа тооцоолж байгаад л хийнэ. Гэтэл тариаланчдад маань ийм боломж байхгүй. Дээрээс нь улаанбуудайнд 1, 2, 3, 4 гэсэн зэрэглэл байдаг. Үүнээс доошоо орвол тэжээлийн буудай болдог. Өөрсдөө тээвэрлээд гурилын үйлдвэртээ аваачиж өгдөг. Үйлдвэрүүд өөрсдийн хувийн лабораторидоо шинжлээд дөрөвдүгээр зэрэг гээд зэрэглэлийг бууруулж авдаг. Нэмээд хорогдол тооцоод мөнгийг нь гурилаа зарж байж өгнө гэдэг.

Энэ бол үнэхээр шударга бус зүйл. Татварын ерөнхий газраас авсан мэдээллийг Сангийн сайд бидэнд танилцуулсан. Тэндээс харахад гурилын үйлдвэрүүд найман хувийн ашигтай ажилладаг гээд байгаа юм.

-ХХААХҮ-ийн сайд нь ч найман хувийн ашигтай гэж байсан л даа?

-Тэгэхээр энэ бизнесийг хийж байхаар 10 гаруй хувийн хүүтэйгээр банкинд мөнгөө хадгалуулбал илүү ашигтай байхаар харагдаж байгаа биз дээ. Ийм асуудлууд байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг шиг нэг асуудлыг шийдэх гээд нийт салбараар нь эрсдэлд оруулах вий гэдгээс л би айж байна. Мөн гадны улсаас гурилын хараат болчихвол яг л шатахуун шиг нэг өдөр гурил өгөхөө байвал яах вэ гэдэг өөрөө асуудал.

-ТЭДС-аас гурил үйлдвэрлэгчид олон тэрбумын зээл авсан байдаг. Тэгсэн хэрнээ үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг гэж ЗГХЭГ-ын дарга хэлж байсан. Ер нь бид газар тариалангийн салбараа унагахгүй. Тэгсэн хэрнээ хэрэглэгчид хямд, чанартай гурил идэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?

-Энэ салбарыг шинэчилж, реформ хийхийн тулд богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй байна. Өнөөдөр улаанбуудайн үрийг 100 хувь ОХУ-аас авдаг. Тэр нь чанар муутай учраас чанаргүй гурил гарч байна гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьдаг. Тэгэхээр бид өөрсдөө үрийн бодлогоо атгах хэрэгтэй. Ямар генетикийн өөрчлөлт оруулчихсан нь мэдэгдэхгүй үр оруулж ирээд гурил, буудайны чанарт нөлөөлөөд байвал огт болохгүй асуудал. Хоёрдугаарт, улаанбуудайн үнийг чөлөөлж, зах зээлийн зарчмаар нь биржээр арилжаалах ёстой. Ер нь олон улсад биржээр л худалдаалдаг. Тиймээс Хөдөө аж ахуйн биржийг зах зээлийн зарчмаар ажиллах хууль эрх зүйн орчныг боловсруулж баталмаар байна. Ер нь бол одоо гурилын үнэ нийслэлд нэг өөр, баруун аймгуудад нэг өөр байгаа. Тийм болохоор баруун аймгуудынхаа хэрэгцээний гурилыг хангахын тулд тэр орчмын хилийн гаалийн татварыг чөлөөлчих боломжтой гэж бодож байгаа юм. Ингэж үнийн хөөрөгдөл, инфляцаа дарж авч байгаад дунд хугацааны бодлогуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа баруун аймгуудад ЗГХЭГ-ын дарга өөрөө нэр дэвших гэж байгаатай холбоотой гэсэн яриа байна. Дээрээс нь МАН-ын бүлэг гишүүдийнхээ саналыг нэгтгэх гэж завсарлага авсан. Тэгэхээр гишүүдийнхээ саналыг нэгтгэж байгаад энэ чигээр нь баталчих юм биш үү?

-Парламент гэдэг олонхын шийдвэрээ дагадаг. Гэтэл газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүдийн тоо бусадтайгаа харьцуулбал маш цөөн. Энэ харьцуулалт л гэхэд нэг хариултыг харуулж байгаа гэж бодож байна. Ер нь нэг асуудлыг шийдэхийн тулд өөр бүр том асуудал үүсгэж болохгүй. Тийм болохоор их ухаантай, зөв шийдэх ёстой л гэсэн байр суурьтай байгаа.

-Гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг гэж байсан. Ийм боломж байгаа юу?

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас өгсөн мэдээлэл дээр зах зээлийн дийлэнх хувийг нь гурван үйлдвэрлэгч эзэлдэг гэсэн байна лээ. Ийм тохиолдолд олигополь зах зээл үүсээд томоохон үйлдвэрлэгч нар картель үүсгэдэг эдийн засгийн онол байдаг. Тэгэхээр ийм магадлал байна гэж би харж байгаа. ШӨХТГ-аас ч гэсэн үндэслэлгүйгээр үнээ нэмсэн гээд торгууль тавьсан.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • мсө (172.69.252.154)
    чи илүү дутуу юм ярьж балайрахынхаа оронд өөрийгөө л аятайхан аваад яв
    2024 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 15 цаг 16 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 16 цаг 23 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 16 цаг 41 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 16 цаг 43 мин Сэрэмжлүүлэг 16 цаг 45 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 16 цаг 45 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 16 цаг 47 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 16 цаг 49 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 16 цаг 50 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 17 цаг 51 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 17 цаг 54 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 18 цаг 1 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 18 цаг 11 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 18 цаг 11 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 18 цаг 15 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 20 цаг 36 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 20 цаг 51 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 21 цаг 37 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 21 цаг 40 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 21 цаг 55 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top