x

Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуулдаг учраас өөрсдөө цалингаа нэмж чаддаггүй

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай ярилцлаа.

-Дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Эдийн засагчийн хувьд та ямар суурьтай байна вэ?

-Энэ тэтгэврийн нэмэгдэл гэдэг бол Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа мөнгө. Энэ сан нь татвар төлөгчид, баялаг бүтээгчийн мөнгөөр бүрддэг сан л даа. Гэхдээ байнгын дутагдалтай явдаг, урт хугацаандаа тэтгэвэр, тэтгэмжийн ирээдүйн эх үүсвэр болох эсэх нь эргэлзээтэй байгаа сан. Энэ сангийн мөнгийг төсвийн мөнгө шиг замбараагүй улс төрийн популист амлалтаар зарцуулж, хуваарилж болдоггүй. Ирээдүйн хүн амын өсөлт, тэтгэвэр тэтгэмж авах иргэдийн тоо, насжилт, чөлөөт эх үүсвэрийг өсгөх, менежмэнт хийх орон зай зэргийг тооцоолж, төлөвлөж байж шийдэх ёстой байдаг. Харин манайх энэ тал дээр эсрэгээрээ хандах юм даа. Засгийн газрын сайд нарын мэдээлж байгаагаас харахад цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, халамжийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарч байх шиг байна.

Тухайлбал, нийтээр нь 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төсөв дээр 130 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Энэ мөнгөний эх үүсвэрийг хэрхэхээс эхлээд асуудал шүү. Мөн нөгөө талдаа манай улсад нийт 1.1 сая хүн ажил хийдгийн 225 мянган төрийн албан хаагч байдаг. Тодруулбал, ажил хийж буй таван хүн тутмын дөрвийнх нь хувь заяа, ахуй амьдралыг юунд даатгаж байна вэ. Эдгээр хүмүүсийг цалинжуулагч хувийн хэвшлийнхэнд цалин нэмэх боломж байхгүй бол хоёр хүнийхээ нэгийг явуулахад хүрнэ. Энэ тохиолдлыг бодох л хэрэгтэй.

-Хүчний байгууллагуудын цалин хамгийн өндөр байна. Прокурорын цалин гэхэд бараг сарын 10 сая руу дөхөж байна, гэтэл багш, эмч нарын цалин бага хэвээр байгаад нийгэм бухимдалтай байдаг шүү дээ?

-Уг нь багш, эмч нарын цалин өндөр байвал бид, бидний үр хүүхэд чанартай боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах юм даа. Харамсалтай нь үгүй юм. Өнөөдөр ажиллах хүчний урсгал Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, салбар яамдууд Шүүхийн ерөнхий зөвлөл болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албанд орох гэж зүтгэхээс илүүтэй сургууль, эмнэлэгт ажилд орох гэж зорьдог болсон энэ цагт, тэр нөхцөл хангагдсан үед бидний хөгжил зөв замд, дэлхийн жишигт нийцэх болов уу даа.

-Цалин тэтгэвэр нэмэх тоолонд татвар төлөгчдийн халаас нимгэрдэг. Энэ нь эдийн засгийн агуулгаараа иргэд болон хувийн хэвшлийнхэнд яаж тусдаг вэ?

-Товчхондоо тогтолцооны гажуудал. Өөрөөр хэлбэл цалин, тэтгэвэр нэмэх шалтгаан нь улстөрчдийн популист амлалтад бус эдийн засгийн үндэслэл, агуулгатай болсон цагт энэ олон нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврууд нүүрлэхгүй болно. Зарим үр дагавраас дурдъя л даа. Төсөвт ирэх дарамт нэмэгдэнэ. Хаанаас энэ мөнгийг санхүүжүүлэх вэ гэдэг нь чухал асуудал. Төсөв нэгэнт өргөн баригдсаны дараа ийм асуудал оруулж нийгэмд маргаан дагуулж, сонгууль угтсан ажил хийж болохгүй. Өдрөөс өдөрт өсөж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлтийг улам өдөөх болно. Нэг талаас харахад тэтгэвэр, цалинг нэмэгдүүлсэн мэт боловч нөгөө талаасаа үүний нөлөөгөөр инфляци өсдөг зовлонг бид хэдий болтол амсах вэ. Ийм маягаар Нийгмийн даатгалын санд хариуцлагагүй хандаж ирсэн учир энэ сан хоосроход хүрсэн. Хэрэв ингэж хариуцлагагүй хандаагүй байсан бол сан нь тэтгэврээ тэтгээд, өсөөд явах боломж бүрэн байсан.

-Цалин, тэтгэврийн нэмэгдэл үнийн өсөлтөд бас их нөлөөлөх юм?

-Иргэдийн бодит худалдан авах чадвар муудсаар, өмнөхөөсөө улам дордсоор байна. Энэ байдал нь монгол төгрөгийн ханш үнэгүйдэж цаас болоход хүргэлээ. Жишээлбэл, 2016 оны хоёрдугаар хагаст дундаж цалин тэр үеийн үндэсний статистикийн мэдээлснээр 888 мянган төгрөг байв. Энэ нь тухайн үеийн ханшаар тооцвол 445 ам.доллар гэсэн үг. Харин 2023 оны эцэст дундаж цалин 1.7 сая төгрөг гэж байсан. Энэ нь 480 ам.доллар орчим болж байна. Эндээс дундаж цалин тоон дүнгээр өссөн ч чанарын хувьд ямар ч өсөлтгүй нь харагдаж байна. Мөн 2016 оноос хойших энэ хугацаанд өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 98-200 хувь өслөө. Тухайлбал, талх 145 хувь, мах 130 хувь, гурил 140 хувь, элсэн чихэр 200 хувь гэх мэт өссөн нь бидний цалингийн чанар, төгрөгийн ханш ямар байгааг харуулж байна. Хамгийн гол асуудал төгрөгийн ханшаа хамгаалж чадахгүй бол хэчнээн цалин нэмээд үр дүнгээ өгөхгүйг ойлгох хэрэгтэй. Иймд төсөв мөнгөний бодлогоо уялдуулдаг, эдийн засгийн тооцоо, судалгаатай ажилладаг, санхүүгийн сахилга баттай болох хэрэгтэй.

-Ер нь Монголд хувийн хэвшил томорч чадахгүй байгаа нэг шалтгаан төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл мөн үү. Яагаад гэвэл тэдний төлөх татварын хэмжээ нэмэгддэг болохоор хувийн хэвшил ажилтнуудынхаа цалинг нэмж чадахгүй байна шүү дээ?

-Яг үнэндээ хувийн секторын хөгжил, өсөлт ярих хэцүү. Яагаад гэвэл төрөөс хувийн хэвшил хэтэрхий хараат. Манай төр хөгжих боломжийг нь булаадаг. Төр өөрөө бизнес хийдэг гэх үү дээ. Ямар нэгэн байдлаар хамтрахгүй л бол нухчуулна гэхэд болно. Хар л даа. Хямд санхүүгийн эх үүсвэр олдох, олдохгүй нь төрөөс хамаарна. НДШ, татварын дарамт нь давшгүй. Дээрээс нь ажиллах хүчний хомсдол өдрөөс өдөрт хүнд байна. Чөлөөт өрсөлдөөнөөс, өөрөөс үл хамаарах өсөн нэмэгдэж байгаа зардлаа даагаад амьдарна гэдэг бол бизнесийн хувьд хүнд даваа. Том бизнесийн тухай бүр ч ярилтгүй.

-Нөгөө талд төрийн албан хаагчид, тамгын газрынхан, тэр дундаа хүчний байгууллагын цалин өндөр байдаг болохоор хүмүүс төрд орж ажиллахыг илүүд үздэг болжээ?

-Энэ дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувь нэмэх. Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний алан хаагчдын үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл олгох. Харин аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт бол 20 хувийн нэмэгдэл олгохоор болж байх шиг байна. Энэ мэтчилэн нэмж байгаа учир төрд ажиллах дуртай байлгүй яах вэ. Гагцхүү төсөв маань энэ ачааллыг хэрхэн даах бол гэдэг л байна. Харин сонгууль болоод дуусна. Амьдрал үргэлжилнэ. Гадаад дотоод эдийн засгийн шок тийм ч таатай бус л байх шиг байна.

-Өнөөдөр иргэд яг хэдэн хувийн татвар төлж байгаа бол?

-Өнөөдөр иргэн, аж ахуйн нэгж нь үйл ажиллагаанаас хамаарч 11 албан татвар, 14 төлбөр, гурван хураамжийг төлдөг. Үйл ажиллагаанаас хамааран татварын төрөл, хувь хэмжээ өөр өөр.

Жишээлбэл, зээл аваад бизнес эхлүүлбэл, НӨАТ, ААНОАТ, ХХОАТ, Гаалийн татвар, НДШ, зээлийн хүү, түрээс гэх мэт 75- 80 хувийн татвар төлөх болж байна.

-Дансны орлогод нэг хувийн татвар ногдуулна гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ нь хувь хүний дансаар орсон гүйлгээ болгонд хамаатай гэсэн үг үү?

-Хувь хүний хувьд өмнө нь олсон орлогоосоо зардлаа хасаад үлдсэн дүнгийн 10 хувийг татварт төлж ирснийг өөрчилж заавал зарлагын баримт цуглуулахгүй. Нийт орлогоос хэмжээ хамаарахгүйгээр үйл ажиллагааны орлоготой иргэд нэг хувийг татварт төлөх боломжтой болж буй явдал юм. Иргэн нэг бол нийт борлуулалтын орлогоосоо нэг хувиар төлөх эсвэл нийт борлуулалтын орлогоос хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагыг хангасан зардлаа хасаад ашгаасаа 10 хувиар татвар төлөх үү гэдгээ сонгож болно гэсэн үг.

-Ингэхээр дансны гүйлгээ багасч далд эдийн засаг улам ихсэх юм биш үү?

-Бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрээс татгалзах бэлнээр гүйлгээ хийх хандлага өсөхийг үгүйсгэхгүй. Хамгийн ноцтой зүйл нь энэ хуулийг хэрэгжүүлэгч нь хэн гэдгээс хамаарч зөрчил, үл ойлголцол үүсэх өндөр магадлалтай. Тухайлбал, дансны гүйлгээ бүрээс татвар ногдох эсэхийг ялгах, нотлох тал дээр, гүйлгээ давхардалтыг тогтоох тал дээр тун хянуур байх шаардлагатай. Дээр нь иргэд санхүүгийн баримт цуглуулах, нотлох тал дээр санхүүгийн мэдлэг тун тааруу. Тиймээс хугацааны эцэст баахан торгууль, чирэгдэл үүсэх вий гэдэгт байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 15 цаг 6 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 16 цаг 13 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 16 цаг 31 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 16 цаг 33 мин Сэрэмжлүүлэг 16 цаг 35 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 16 цаг 35 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 16 цаг 38 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 16 цаг 39 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 16 цаг 41 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 17 цаг 41 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 17 цаг 45 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 17 цаг 51 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 18 цаг 1 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 18 цаг 1 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 18 цаг 5 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 20 цаг 26 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 20 цаг 42 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 21 цаг 27 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 21 цаг 31 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 21 цаг 46 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top