x

О.Чулуунбилэг: Монгол Улс дарангуйлалд шилжих эрсдэлтэй 42 орны тоонд багтсан

Улс төр судлаач, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэгтэй ярилцлаа.

-Улс төрийн том сонгуулиас өмнө Монголын хоёр том нам генсекээ солих гэж байна. Та бол улс төр судлаач хүн. Том өрсөлдөөний өмнө намууд ЕНБ-ийн даргаа солих нь нийгэмд болоод тухайн намд ямар нөлөө үзүүлэх бол?

-Миний харж байгаагаар сонгуулийн өмнө улс төрийн хоёр нам генсекээ сольж амжихгүй. Шаардлага ч байхгүй. Тойргийн болон жагсаалтын нэр дэвшилттэй холбоотой намуудын бүлэг фракцуудын дотоод шахалт л улс төрийн мэдээ болж түгээгдэж байна. Яагаад намуудын генсекүүдийг онцолж нүдээд байна гэхээр тухайн намын сонгуулийн хороонд өгөх нэр дэвшигчдийн жагсаалтад гарын үсэг зурах болохоор тэр. Сэтгэл дундуур байгаа хэсэг нь “зодож” байж квотоо авах юмуу тоогоо нэмэх стратеги явж байна. Хэрвээ солих юм бол эцэс төгсгөлгүй дотоод зодоон, бужигнаан руу явна. залуу үеийнхэн генсекээ хийцгээг л дээ.

-Олон нийтийн улс төрд итгэх итгэл алдарчихлаа. Бие даагчдыг л сонгоно гэцгээх юм. Ер нь улс төрийн намын дэмжигч байх, намд итгэх нь иргэдэд ямар ач холбогдолтой байдаг вэ?

-Бие даагчдыг сонгоно гэсэн өндөр хувьтай судалгаа харсангүй.

Яг өнөөдөртөө намуудын рейтинг харьцангуй сул байгаа ч сонгууль дөхөх тусам хоёр том нам руугаа сонгогчдын санал шахагдсаар 70 гаруй хувь руу оччихдог. Энэ жилийн хувьд холимог тогтолцоогоор том тойрог дээр сонгууль болно. Холимог тогтолцоо, том тойрог дээр бие даагч гэхээсээ том намын бүтэц, том сэдэв, том аймгаас гаралтай байх, танигдалт чухал нөлөөтэй.

Баруун бүсийн нэг сонгогч дал наян нэрсээс 10 нэр дэвшигч, нэг нам нийт 11 санал дугуйлна. Жирийн сонгогчийн хувьд 11 санал алдаагүй бүрэн дугуйлна гэдэг гол хүндрэл байх болов уу.

-Иргэдийн намд итгэхгүй байгаа байдал нь ирэх зургадугаар сарын Монгол төрийн сонгуулийн хувь заяанд яаж нөлөөлөх бол?

-Иргэдийн улс төрийн намд итгэх итгэл жилээс жилд буурч байгаа учраас сая үндсэн хуулийн өөрчлөлт хийж холимог тогтолцоог намууд дэмжиж хууль болгож баталсан. Тэгэхээр ирэх зургадугаар сард сонгуулийн ирц ямар байхыг хамтдаа харцгаах нь.

Ер нь улс төрийн намд итгэх иргэдийн итгэл унах нь ардчилалд асар хортой. Итгэл алдарсан иргэдийн ихэнх нь улс төрөөс дайждаг. Иргэд оролцохгүй дайжаад эхлэхээр ардчилал өөрөө маш амархан дарангуйлал руу шилждэг. Саяхан олон улсын V Dem институтээс гаргасан 2024 оны индексээр Монгол Улс дарангуйлалд шилжих эрсдэлтэй 42 орны тоонд багтсан. Чухам энэ эрсдэлээс хамгаалж чадна гэж л бид сая давжаа парламентаа томсгож, холимог тогтолцоо нэвтрүүлсэн. Би бол илүү өөдрөгөөр харж байна.

-Мэдээж сонгуулийн санал хураалтаар дараагийн Засгийн газар аль намаас вэ гэдэг нь тодорно. Гэхдээ өнөөдрийн улс төрийн намуудын байдал, түүний доторх трэнд улстөрчдийн төрх сонгуульд нөлөөлөх байх. Та судлаач хүний хувьд ирэх сонгуулиар хоёр намын эвслийн, эсвэл жижиг том олон намаас бүрдсэн эвслийн Засгийн газрын аль нь байх магадлалтай гэж харж байна?

-Холимог сонгуулийн тогтолцоо өөрөө байнгын эвслийн Засгийн газрыг бүрдүүлдэг. Эвслийн Засгийн газрын тэргүүн нь хатуу гэхээсээ холбогч ур чадвартай улстөрч байхыг шаарддаг. Тиймээс цаашид Ерөнхий сайд болно гэсэн зорилготой улстөрч илүү холбоос хийх, уян хатан чадвар эзэмших ёстой гэсэн үг болох нь. Гадаад орчин дахь геополитикийн тектоник шилжилт, мега төслүүдийн зогсонгишил, ардчиллын ухралт зэргээс болж том намуудын эвслийн Засгийн газар байгуулагдана. Харин үе үе сайдуудаа сольдог хямрал бол байнга байна.

-Улс төрийн ид халалт эхэлж байна. Өнөөдөр улс төрийн зах зээлд ямар нэр дэвшигч, ямар бодлоготой нам трэнд болох бол?

-Хувь улстөрчийн ур чадвар, боловсрол ямар байхаас үл хамаарч том тойрог, эсвэл жагсаалт дахь улстөрчдийн хувьд олон сонгогчдодоо хүрэхийн тулд технологийн дэвшлийг ашиглаж чадсан нь л трэнд болно. Тухайлбал, хиймэл оюун, сошиал эко систем.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 8 цаг 9 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top