x

У Сон Бин: Монголчууд “Би үнэ цэнтэй хүн” гэдгээ мэдэрсэн, өөртөө итгэлтэй хүмүүс юм

БНСУ-ын Сөүл хотоос гурван сарын хугацаатай томилогдон ирсэн 40 сайн дурын ажилтан нутаг буцахаасаа өмнө ажлаа дүгнэж, танилцууллаа. 

Солонгосын сайн дурын багийнхан 2023 оны арванхоёрдугаар сард Монголд ирсэн. Тэд уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн иргэний боловсрол сэдвийн хүрээнд оюутан, сурагчдад сургалт орж, хүүхэд хамгааллын чиглэлээр "Ид шидийн орон"-д ажиллажээ. 

Өчигдөр "Holiday Inn" зочид буудалд болсон сайн дурын багийнхны үр дүнгийн хэлэлцүүлгийн үеэр сайн дурын гишүүн У Сон Бинтэй ikon.mn ярилцсаныг уншигчиддаа хүргэж байна. У Сон Биний монгол нэрийг Уянга гэдэг. 

-Сайн байна уу. Таны хувьд Монголыг сонгож, сайн дурын гишүүнээр элсэх болсон шалтгаан юу вэ? 

-Өмнө нь би Монгол Улсыг зөвхөн аялал жуулчлалын газар гэж бодож явсан. Ердөө аялахын тулд солонгосчууд олноор зорин ирдэг. Харин миний хувьд аялахаас илүү Монгол Улсад яаж тусалж болох вэ, надад тус болж чадах зүйлс байгаа билүү гэж боддог байсан. Сөүл хотын захиргаанаас сайн дурын хөтөлбөр зарлах үед материалаа явуулж, ярилцлага өгч тэнцээд ирсэн. 

-Өөрөө очиж бүртгүүлээд Монгол руу явахаар шийдсэн гэж ойлголоо. Гурван сар гэдэг тийм ч богино хугацаа биш байх. Гэр бүлийнх нь зүгээс шийдвэрийг нь хэрхэн хүлээж авсан бэ? 

-Монгол орон бол манай гэр бүлийнхний ирж үзэхийг хүсдэг, маш сонирхолтой улс. Монгол руу сайн дурын ажлаар явахаар болсноо гэрийнхэндээ хэлэхэд баяр хүргээд маш их дэмжсэн.

Заримдаа “Би Солонгост байгаа билүү, Монголд байгаа билүү” гэж бодож байсан

-Монголд ирсэн анхны сэтгэгдэл, мөн гурван сарын хугацаанд Монголд байх үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Хамгийн анх Монголд ирэхэд маш хүйтэн байсан. Монгол, солонгос хүмүүсийн хооронд нэг их ялгаа байгаагүй. Заримдаа “Би Солонгост байгаа билүү, Монголд байгаа билүү” гэж их бодож байлаа. Гурван сарын хугацаанд монголчуудтай хамт байхад үнэхээр өөртөө итгэлтэй, "Би үнэ цэнтэй хүн" гэдгээ мэдэрсэн хүмүүс байсан нь анзаарагдсан. 

Солонгосчуудын хувьд бусдын аясыг их дагадаг. Жишээлбэл дарга нь нэг том харангуут бүлтгэнээд л яваад байдаг. Монголчуудад тийм зан байхгүй, үзэл бодолдоо үнэнч, өөртөө итгэлтэй байдал нь таалагдсан. Тэр чанарыг нь сурмаар байна. 

-Таны хувьд Монголд байх хугацаандаа сайн дурын ямар ажлууд хийсэн бэ?

-Монголын Үндэсний Их Сургууль (МҮИС)-д хуваарилагдан ажилласан. Томилогдон ажиллах хугацаандаа МҮИС-ийн оюутнуудад хог хаягдлыг хэрхэн ангилж хаях ёстой, ангилан ялгаж хаяхын ач холбогдол зэргийг зааж, сургалт орлоо. Мөн хамтран ажиллах хугацаандаа солонгос хэл зааж, Солонгосыг соёлыг танилцуулсан. 

Чингэлтэй дүүргийн дөрвөн сургуульд очиж, тавдугаар ангийн сурагчдад уур амьсгалын сэдвээр хичээл орсон. Хог хаягдлаа ялгахдаа дөрөв ангилах хэрэгтэй байдаг. 

  • Энгийн 
  • Дахин боловсруулах
  • Хоол хүнсний
  • Электрон бараа бүтээгдэхүүний хог хаягдал гэж ангилан хаяхыг тавдугаар ангийн хүүхдүүдэд зааж, хичээл сонирхолтой үргэлжилсэн. 

-Хог хаягдлыг бид яагаад ангилан ялгах ёстой, үүний ач холбогдол нь юу вэ?

-Дэлхий өөрийн гэсэн даац хэмжээтэй. Тэр даац хэмжээ нь хязгаартай. Хэрэв хэрэглээ болгоноо хог болгож хаяад явбал даац хэтэрч, эцэст нь бид дэлхий дээр амьдрах зайгүй болно. Ийм учраас эх дэлхийгээ хайрлаад хогоо ангилж хаях хэрэгтэй. Хогоо хаяхаасаа өмнө “Би үүнийг дахин хэрэглэж болох уу, үгүй юу” гэдгийг тунгаан бодох нь чухал. Хүн төрөлхтөн гэдэг дэлхий, байгаль ертөнц дээр түр амьдраад л буцаж байгаа гэж хувьдаа боддог. Ингэж түр хугацаанд амьдарч байх хугацаандаа байгалийг бусниулах ямар ч эрхгүй.

"Монголчууд маань цэвэр агаарт амьдардаг болоосой гэж хүсэж байна"

зураг

-Таны ажигласнаар Улаанбаатар хотод ямар асуудал тулгамдаж байгааг анзаарсан бэ?

-Хэлээд өгчихвөл монголчууд хог хаягдлаа өөрсдөө ялгаж чадна. Хамгийн гол нь ялгаж ангилсан хог хаягдал нь эцсийн цэгтээ очоод нэг газар холилдоод хаягддаг юм байна. Тийм болохоор энэ чиглэлд улсаас шийдвэр гаргах хэрэгтэй байх. Хувь хүн, иргэд хог хаягдлаа ялгаад очиход нь тэдгээрийг боловсруулах боломжтой болгочихвол үүнээс үүдэх асуудал буурна. 

Түүнчлэн Улаанбаатар хотод Монголын дийлэнх хүн ам нь бөөндөө амьдарч байна. Гэтэл агаар нь үнэхээр муу байсан. Монголчууд маань цэвэр агаарт амьдардаг болоосой гэж хүсэж байна.

-Энэ хугацаанд мөн хүүхэд хамгааллын чиглэлээр "Ид шидийн орон"-д ажилласан гэсэн үү?

-Тийм ээ. Гэхдээ би сайн дурын ажил хийж байгаа биш. Харин хүүхдүүд надад хичээл орж байгаа мэт л санагдсан. Энэ хэмжээгээр монгол хүүхдүүдээс маш их зүйл суралцлаа. 

Хүүхдүүд надад бэлэг өгсөн. Хэдийгээр гаднаас нь харахад жижигхэн харагдаж байгаа ч тэд өөртөө байх хамгийн үнэ цэнтэй, гоёмсог бэлгийг надад бэлдсэн. Монгол хүүхдүүдийн тэр их хайр энэрэл дотор үнэхээр сайхан байлаа. 

"Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд сайн дурын ажил болбол хичээлээ хийж, бэлдэж байгаад Монголд ирнэ"

-Хамт томилогдон ирсэн сайн дурын багийнхны сэтгэгдэл ямар байна вэ? 

-Бидэнд хүмүүсийн сайхан сэтгэл үргэлжилж мэдрэгдэж байсан. Бүх зүйлээ орхиод ч хамаагүй энэ хүүхдүүдтэй амьдрахын тулд Монголд ирж магадгүй гэж ярьж байсан хүн ч бий. 

-Улаанбаатарын утааны асуудлыг та дээр дурдлаа. Магадгүй энэ чиглэлээр сайн дурын ажил зохион байгуулагдвал та Монголд дахин ирэх үү? 

-Монгол Улс надад маш их таалагддаг. Буцаж яваад дахиад ирэх ямар нэгэн боломж байвал заавал ирнэ. Хэрвээ агаарын бохирдлыг бууруулах талаарх сайн дурын ажил болбол надад мэдлэг байхгүй байсан ч хичээлээ хийж, бэлдэж байгаад Монголд ирнэ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (172.69.252.170)
    Үнэ цэнэ гэж бичээч ээ, цэн алт, үнэ цэнэ гээд хэлээд уншаад үзээч ээ, ялгаатай ш дээ
    2024 оны 03 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 7 цаг 54 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top