x

ЦЕГ: Мансуурсан этгээд найз охиноо хөнөөж, нохойд өгсөн гэх мэдээллийг нотлоогүй

Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр нийтлэгдээд буй нэгэн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. 

Тодруулбал ХУД-ийн 13-р хороо ..дугаар гудамжны ..дугаар тоотод оршин суух иргэн "Б" гэх 47 настай эрэгтэйтэйтэй хамт амьдарч байсан иргэн "Ц" нь 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш сураггүй алга болсон байна. Өөрийн ойр дотнын болон гэр бүлийн хүмүүстэйгээ холбоо барих боломжгүй боллоо гэсэн гомдол мэдээллийг 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Үүнээс хойш цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна. 

Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх тоотод оршин суух "Б"-н гэр болон тээврийн хэрэгслээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын жагсаалтад багтдаг "Амфетамин", "Метамфетамин" гэх сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис илэрсэн байж болзошгүй байгаа аж. 

Иймд иргэн "Ц"-тэй хамтран амьдарч байсан сэжигтэн "Б"-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2-т зааснаар 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж цагдан хорих арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. 

Мөн "Б" гэгч нь олон тооны нохой тэжээдэг байсан нөхцөл байдалд тогтоогджээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын тушаалаар Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Хар тамхитай тэмцэх газар зэрэг нэгжээс бүрдсэн ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна. 

"Иргэдийг сэртхийлгэсэн мэдээллүүдийг батлах боломжгүй, таамаг бүхий мэдээ, мэдээллийг мэдээлэхгүй байхыг зөвлөе"

Цахим орчинд энэ хэргийн талаар "мансуурсан этгээд найз охиноо хөнөөж, нохойд хаяж өгчээ", "нохойгоо хооллосон" гэх мэт иргэдийг сэртхийлгэсэн мэдээллүүд нийтлэгдэж байгааг одоогоор батлах боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй, шуурхай явагдаж байгаа гэдгийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг мэдээллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр дараах асуудлыг сануулав. 

Хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрэмд: 

  • Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзах,
  • шүүх буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй байх,
  • осол гамшиг, гэмт хэргийн талаар мэдээлэхдээ түүний ойр дотнын болон хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлж байгааг харгалзах,
  • мэдрэмжтэй хандах, мэдээлэл нь үнэнд нийцтэй эсэхийг баталгаажуулах,
  • эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтална гэх зэргээр заасан байдаг. 

Иймд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй мөрдөн шалгах ажиллагааны хэргийн талаар албаны эх сурвалжгүй таамаг бүхий мэдээ, мэдээллийг мэдээлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цахим сүлжээ хэрэглэгч нарт зөвлөв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Өчигдөр 13 цаг 57 мин Олон талт хамтын ажиллагаа жигд хэмнэлээр урагшилж байна Өчигдөр 10 цаг 53 мин Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч монгол хүн байхгүй Өчигдөр 10 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан Өчигдөр 10 цаг 38 мин Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж багасав Уржигдар 13 цаг 40 мин Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов Уржигдар 13 цаг 18 мин Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж байна Уржигдар 13 цаг 17 мин Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт өргөжиж байна Уржигдар 13 цаг 07 мин Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хийж байна Уржигдар 13 цаг 04 мин Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгдлээ Уржигдар 13 цаг 01 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 11 цаг 47 мин Аврагчид Хабаровск хотод хамтарсан дадлага сургуульд оролцлоо Уржигдар 11 цаг 43 мин ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ: Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч Уржигдар 10 цаг 36 мин Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна Уржигдар 09 цаг 58 мин Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг болгож хязгаарлана Уржигдар 09 цаг 23 мин Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагыг онцлов Уржигдар 09 цаг 22 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм Уржигдар 09 цаг 21 мин Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан бараалхлаа. Уржигдар 09 цаг 19 мин Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давтав Уржигдар 09 цаг 18 мин Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Уржигдар 09 цаг 17 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top