x

МАЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ: Малаа зудад алдахгүй байх аргууд

Цас, зудын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой Комисс (УОК)-оос малчдад дараах зөвлөмжийг хүргүүлж байна. 

Цаг үеийн энэ хүнд нөхцөлд нийт сүргээ эсэн мэнд авч үлдэх боломж хомс. Тиймээс хээлтэй өсвөр залуу эм мал, чанартай эцэг малаа хамгаалах асуудлыг эрхэм болгох нь зудын дараах нөхцөл байдлыг богино хугацаанд сайжруулахад дөхөм болдог. 

Түүнчлэн мал сүргийг өл алдуулахгүй, дааруулахгүй байхад чиглэх хэрэгтэй. 

Хэвтэр бууцыг хөлдөөхгүй байх:

Цас ихтэй хүйтэн байгаатай холбогдуулан малын хот бууц хөлдөх, цантах нь их байгаа үүний улмаас саравч, хорооны булан руу мал хэт бөөгнөрөх, тамир тэнхээ муутай хэсгээ дарах, дээр нь хэвтэж, өеөдүүлэх нь их байдаг. Үүнээс үүдэн зүй бус хорогдол ихэсдэг талтай.

Тиймээс хот бууц хөлдөх цан цохихоос сэргийлж өдөрт хотондоо утаа тавих, хотны булан тохой, гол хэсэгт дөрвөлжин нүх (1х1м ,1х0.5 м хэмжээтэй) ухаж өтөг, бууцаар дүүргэхэд малын биеийн илчээр халалт үүсэж, тухайн нүхэн дэх бууц 24-48 цагийн дотор хатдаг. Иймээс өглөөд нүхтэй хэсгүүд дээр бууцаа хэсэгчлэн овоолж оройдоо тарааж хэвтүүлэх нь чухал.

Тамиртай, тамир муутай малаа ялгаж заагтай хотлуулах, хашаагаар тусгаарлах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

Ясны шөл, цайны хандаар тамир тэтгэх:

Хэт ядарч дор орсон малыг хүчтэй тэжээлээр их хэмжээгээр тэжээхээс зайлсхийж эхлээд тэжээл боловсруулах үйл ажиллагааг тэтгэх арга хэмжээг авна. Ингэхдээ хүнсэнд хэрэглэсэн, халдварт өвчнөөс бусад нөхцөлөөр үхсэн адуу, үхрийн ясыг 2-3 цаг чанаж (8-10 хэм) бүлээн шөлийг нь өдөрт бод малд 4-5 л, бог малд 1.5-2 л хүртэл хэмжээгээр уулгана.

Эсвэл ногоон цайны өтгөн ханд бэлтгэн бод малд өдөрт 8-10 л, бог малд 1.5-2 л өгнө. Хэт дор орсон нөхцөлд цайнд бага зэрэг сахар, 1 халбага шар тос хийж хутган уулгах хэрэгтэй.

Тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ясны шөл, цайны ханданд шар будаа, хивэг, өвсний гурил зэргийг 10 литр тутамд 1-1.2 кг хийж чанах, халуун ханданд хийж хутгах зэргээр зутан бэлтгэн өглөө өдөр, орой бага, багаар өгч тэжээл идэх, шингээх чадварыг нь тэтгэх нь зүйтэй.

Тэжээл авч байгаа малын нүд сэргэн, хөдөлгөөн идэвхжээд ирэхээр хэвийн тэжээллэгт нь оруулах нь тохиромжтой. Анх уулгаж байгаа мал уухгүй байгаа нөхцөлд амаар нь цутгах болон тэжээлийг зуурч өгнө.

Малыг өл алдуулахгүй байлгах:

Хонь, ямаанд жижиг амны халбага, үхэрт том амны халбагаар өглөө, оройд нэг нэг удаа хоолны бор давсыг дангаар нь өгөх, адуунд өглөөд нэг удаа нэг хумс саримс эсвэл нэг ширхэг ёотон өгөх зэргээр малын гүзээ ходоодыг хэвийн ажиллагаатай байлгах, тэжээл боловсруулах замын бичил биетнүүдийн үйл ажиллагааг дэмжиж байх нь өгсөн тэжээлийг сайн шингээж малыг энерги алдахгүй байлгахад ихээхэн үр дүнтэй.

Тэжээлийг урьдчилан боловсруулж тэжээх:

Төрөл бүрийн тэжээлийн нөөц, тусламж дэмжлэгээр хүрч байгаа төрөл бүрийн тэжээлийг ариг гамтай, хаягдалгүй, хүртээмжтэй өгөх, хамгийн гол нь хонь, ямаа, үхэрт хивлэг алдуулахгүй байх хэмжээнд өвс, ногоон тэжээлийг тооцож хоногт бог малд 0.5-1.2 кг, үхэрт 1.5-2 кг -аар бага багаар тогтмол цагт өгөх болбол хэрчиж өгөх, төрөл бүрийн үр тариаг 0.3-0.5 мм орчим хэмжээтэй бяцлаад, 34-40 хэмийн халуун бүлээн усанд хийж бага даа 3-4 цаг дэвтээж өгөх, бутлах, няцлах боломжгүй бол чанаж зөөлрүүлэн мал тэжээх нь зүйтэй.

Ингэж боловсруулах нь тэжээлийн шингэцийг нэмэгдүүлэх төдийгүй, малын биед удаан задарч шингэдэг нэгдлүүдийг хялбар задрах нөхцөлийг бүрдүүлдэг төдийгүй тэжээлийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

Чанаж дэвтээсэн тэжээлийг тухайн өдөрт нь хэрэглэж дуусгах шаардлагатай тул тохирох хэмжээгээр бэлтгэж байх

Сүрэл, өнжмөл өвсийг хэрчих, жижиглэх, уураар боловсруулж мал тэжээх:

Сүрлийн шимт чанарыг нэмэгдүүлэх, мал идэхэд дуртай болгох, хаягдлыг багасгаж хамгийн хялбар арга бол түүнийг хэрчиж жижиглэх юм. Хэрчиж жижиглэсэн сүрлийг мал дуртай идэх бөгөөд түүнийг цаашид өөр аргаар боловсруулахад тохиромжтой байдаг.

Сүрэл, өнжмөл өвсийг хэрчиж жижиглэх хэмжээ үхэрт 3-5 см, хонь, ямаанд 2-3 см урттай байх нь тохиромжтой. Хэрчиж жижиглэсэн сүрлээр мал тэжээхэд үлдэгдэл нь 20-30 хувиар буурна. Дэвтээсэн сүрэл зөөлөн, амт үнэр сайтай болж, идэмж нь нэмэгддэг. Сүрлийг давстай усаар дэвтээхийн тулд модон 1.2 шоо метр саванд 100 кг хэрчсэн сүрэл хийж 100 л халуун ус 2-3 кг давс нэмж сайн холиод 10-12 цаг дэвтээнэ.

Дэвтээсэн сүрлийг бүлээнээр нь малд өгөхөд сайн иддэг. Дэвтээсэн сүрлийг өдөрт нь багтааж хэрэглэж дуусгах хэрэгтэй. Сүрэл, өнжмөл өвсийг уураар боловсруулахад амархан зөөлөрч амт нь сайжирч, мал идэх нь дээшлэхээс гадна элдэв нян бохирдол нь устдаг сайн талтай.

Уураар боловсруулахад сүрлийг давхар ёроол бүхий модон саванд хийж, хааж битүүлээд гаднаас нь оруулсан төмөр хоолойгоор 30-40 минутын турш халуун уур оруулсны дараа 5-6 цаг битүү байлгаад гаргаж бүлээнээр нь бусад тэжээлтэй холих юм уу дангаар нь малд өгнө.

Дэвтээсэн тэжээлээр мал тэжээхдээ хэт орой өгөхөөс зайлсхийж өдөр өгөх нь зүйтэй. Хэт орой шүүст тэжээлээр тэжээхэд мал их шууж хэвтэр хөлдөх аюултай.

Тэжээлийг амтлах:

Хэрчсэн сүрэл, өнжмөл өвсийг таана, агь зэрэг шимт ургамал, няцалсан үр тариа, хивгээр амтлахад үнэр, амт нь сайжирч малд идэгдэх идэмж нь нэмэгдэхийн зэрэгцээгээр чанар нь дээшилдэг. Сүрлийг амтлахын тулд 100 кг хэрчсэн сүрлийг 5-10 кг үр тариа юм уу шимт чанар сайтай ургамлыг нэмж өгнө.

 Үр тариаг жижиглэж, нунтаглах:

Yp тариаг жижиглэхэд түүний шимт бодис нь тэжээл боловсруулах эрхтний шүүсэнд амархан боловсорч улмаар бие махбодод шингэх нь дээшилдэг. Мөн бусад тэжээлтэй холиход тохиромжтой болдог. Yp тариаг тээрэмдэж хэр зэрэг жижиглэх нь үрийн чанар болон тэжээх малын нас, төрлөөс хамаарна.

Үхэр хонинд үр тариаг 1.5-2 мм, адуунд бүхлээр буюу томоор буталж өгөх нь тохиромжтой. Тослог ихтэй үр тариаг жижиглэхэд амархан хурших тул хошуу будаа, эрдэнэ шишийг нунтаглаад 10-аас дээш хоног хадгалах нь тохиромжгүй. Жижиглэсэн үр тариаг бодод 1.0-2.5 кг, бог малд 200-400 г оногдохоор тооцож бусад тэжээлтэй хольж хэрэглэнэ.

Үр тариаг хуурах:

Үр тариа хатуу хальстай учраас зарим малд боловсорч шингэхдээ удаан байдаг. Төл малыг тэжээхэд зориулан үр тариаг хуурч хэрэглэнэ. Үр тариаг хуурахад үнэр амт сайтай болж цардуулын шингэх байдал дээшлэхээс гадна элдэв бохирдлоос ариутгагддаг байна.

Будааг хураахын тулд түүнийг усанд дэвтээсний дараа тогоонд жигд цайвар хүрэн өнгөтэй болтол хуурна. Хуурсан үр тариаг төл малд 100-150 г өгнө.

Үр тарианы зутан бэлтгэх:

Yр тариа, ялангуяа хошуу будааг няцалж нунтаглаад зутан хийж төл малд өгөхөд төлийн бие махбодод амархан шингэж, өсөлт торнилтыг сайжруулахаас гадна турж доройтсон малыг тэнхрүүлэх сувиллын үйлчилгээ сайтай тэжээл болно.

Хошуу будааны зутан бэлтгэхдээ нэг кг хошуу будааг няцалж нунтаглаад 2.5 л буцлам халуун усанд хийж хутгаад 1 цагийн дараа шүүж өтгөн хэсгийг давс, хужраар амталж малд өгнө.

Шүүж авсан шингэний нэг литр тутамд 5 г давс хийж буцалган зутан бэлтгэж тугалд 0.7-1.5 л, бог малын төлд 300-400 г өгөхөөс гадна хурга, ишгэнд сүүтэй хольж дээрх хэмжээгээр угжина.

Осгосон, даарсан малыг арчлах:

Цас их орсноор хотондоо мал цасанд дарагдах явдал их байдаг. Энэ нөхцөлд даарсан өсгөсөн бог малд шар тосыг халааж амны халбагаар нэг өгөөд илүү гэр, пүнзэнд хийх, боломжгүй бол дулаан хучлагаар хучиж орхиход мал хурдан сэргэнэ.

Мөн цасанд дарагдсан үхэр адууг голд нь орсон хүйтнийг гаргах зорилгоор нарийн элсийг тогоонд хийж гал дээр хууран 3-5 кг орчмоор савлан зоо нуруун дээр нь бүлээн жин тавих, боломжгүй нөхцөлд бог малд 50-100 мл, бод малд 200-300 мл архийг амаар нь цутгаж яаралтай арга хэмжээг авахад осголтоос хурдан гаргадаг талтай.

Зөвлөмжийг бэлтгэсэн:

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн захирал, доктор Д.Гүрбазар

Бэлчээр тэжээллэгийн тэнхимийн эрхлэгч, доктор А.Отгонжаргал

Мал аж ахуйн технологийн тэнхимийн багш Т.Ариунболд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа 4 цаг 2 мин Ой, хээрийн түймрийн хуурайшилтын үе эхэллээ 4 цаг 4 мин ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийг батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 8 мин АНУ-ын тагнуулын мэдээллээр Иран пуужингийн нөөцийнхөө 70 хувийг хадгалж үлджээ 4 цаг 12 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шийдвэрлэв 4 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн эрдэмтэн багш нартай уулзлаа 4 цаг 17 мин Хаврын тариалалт болон тариаланчдад олгох зээлийн талаар мэдээллээ 4 цаг 19 мин Говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна 4 цаг 27 мин Монгол Улс хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв" байгуулна 4 цаг 29 мин ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 34 мин Сидни Кросби 2026 оны хоккейн ДАШТ-д оролцох Канадын шигшээ багт багтлаа 4 цаг 35 мин Гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлнэ 4 цаг 38 мин Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх өдөр тохиож байна 4 цаг 40 мин БНХАУ-ын Улаанцав дахь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг дата төвтэй танилцлаа 4 цаг 40 мин Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан хэргээр "Samsung" компанийг шүүхэд өгчээ 6 цаг 13 мин Монгол орны нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн ургамлын гарц муу байна 6 цаг 14 мин COP17 хурлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил 50 гаруй хувьтай байна 6 цаг 15 мин Сербийн нутаг дэвсгэрт анх удаа НАТО-той хамтарсан хээрийн сургуулилалт болж байна 6 цаг 17 мин "Eurovision 2026" уралдааны эхний хагас шигшээгээс финалд оролцох 10 улс тодорлоо 6 цаг 19 мин Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалт шийдвэрлэх шатандаа орлоо 6 цаг 19 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлт... Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэ...
Top