x

С.Отгонгэрэл: Хуулийн шинэчлэлийг тунгалаг болгох хөтөлбөр дэвшүүлсэн намыг ард түмэн дэмжинэ

Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэлтэй ярилцлаа.

-Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх намууд мөрийн хөтөлбөрөө хэдийнэ боловсруулаад эхэлжээ. Ингэхэд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нам ялалт байгуулах боломжтой вэ?

-Манайх дэлхийд байхгүй системээр сонгуулиа явуулах гэж байгаа. Можаритор системийг бүсчлээд томсгочихлоо. Ирэх сонгуулиар намыг сонгож таарна. Тэр дундаа олонд танигдсан хүн сонгогдох магадлалтай. Олон мандаттай аль нэг бүсийн тойрог байлаа гэхэд тэр дотроо бас жагсах нь байна. Хэн нь нэгдүгээрт байх вэ гэдэг нь чухал болно. Дээрээс нь эмэгтэйчүүдийн квот орж ирж байна. Үндсэндээ МАН найман жил төрийн эрх барилаа. Энэ хугацаандаа Засгийн газар нь 2016-2020 онд хоёр удаа солигдов. 2020 оноос хойш бас хоёр Засгийн газар солигдлоо. Сонгогчид дүн тавих учраас саналд нь нийцсэн, сонгуулийн хуулиндаа захирагдсан мөрийн хөтөлбөр л гаргаж тавих ёстой.

Тэгэхээр сонгуульд өрсөлдөх намууд шударга, авлигатай тэмцдэг, хууль алагчилгүй үйлчилдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлэх хэрэгтэй. Бас хууль шүүхийн шинэчлэлийг оруулахдаа ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэх ёстой. Манайх нэг талаараа халамжийн улс болчихлоо. Мөрийн хөтөлбөрт халамжийн бодлого байхгүй бол тухайн нам ялагдах магадлалтай. Судлаачийн хувьд хэлэхэд, хуулиа илүү тодорхой, хүний эрхийг хамгаалсан шударга ёсыг сахиулах хэрэгтэй. Парламент нь олонхи болчихоод гаргаж байгаа хуулиуд нь дандаа Үндсэн хуулийнхаа эсрэг байж болохгүй. Хуулийн шинэчлэлүүдийг ил тод тунгалаг болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлбэл ард түмэн дэмжинэ.

-Нийгэм нэлээд бухимдалтай байна. Ардын нам татвар нэмэхгүй гэчихээд хэд хэдэн татвар нэмсэн. Ардчилсан нам нь хоорондоо хэрэлдсээр байгаад сөрөг хүчнийхээ үүргийг олигтой биелүүлж чадсангүй. Ард түмнийг бухимдалгүй байлгая гэвэл намуудад ямар бодлого хэрэгтэй вэ?

-Манайх бол парламентын засаглалтай орон. Асуудлаа дотроо шийддэг. Цөөнхи буюу эрх бариагүй нам нь үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Эрх баригчид найман жил төр барихдаа юу амлаад, юу нь биелэгдээгүй юм. Мөн Улс төрийн намын тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжээд эхэлчихлээ. Парламентад суудалтай нам Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлдэг. Тэгэхээр парламентад суудалтай сөрөг хүчний намууд энэ үүргээ маш сайн гүйцэтгэх ёстой. Хэрэв тэгж чадахгүй бол эрх баригч нам дахиад сонгуульд ялна. Ардчилсан намын хувьд сөрөг хүчний үүргээ олигтой гүйцэтгэж чадсангүй. Эхний гурван жил хоорондоо хэрэлдээд таарсан. Одоо энэ шинэ намын дарга нь үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Бусад жижиг намуудад ч бас хамаатай. Үнэхээр сөрөг хүчнийхэн үнэлэлт дүгнэлтээ сайн өгч ард түмний анхаарлыг хандуулах ёстой.

Эрх баригч нам эхний дөрвөн жилд юу хийв. Дараагийн дөрвөн жилд юу хийснээ дүгнээд ярих ёстой. Авлигатай тэмцэж чадсан юм уу, ажлын байр бий болсон юм уу, татвараа нэмсэн юм уу, мөнгөний ханштай тэмцэж чадсан юм уу гээд энэ болгоныг улс төрийн намын шинээр хэрэгжиж байгаа хуулийн дагуу намуудын дэргэдэх судалгааны хүрээлэнгүүд ярих нь зөв. Тэгэхгүй бол жирийн иргэд тэр болгон мэдэхгүй. Парламентад суудалтай намууд ялангуяа сөрөг хүчнийхэн үнэлэлт дүгнэлтээ сайн өгмөөр байна.

-МАН “5Ш”-ийн ажиллагааны хүрээнд шударга ёсыг сахиулахаар авлигатай тэмцэж байна. Ковидоос хойш эдийн засаг сүрхий өссөн үзүүлэлтэй байгаа. Гэтэл нөгөө талд ард түмэн бухимдалтай байна. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд, ядуурал нэмэгдэж байна. Судлаачийн хувьд энэ намын явуулж байгаа бодлогод ямар байр суурьтай байна вэ?

-Аль нэг намын явуулж байгаа бодлого бол өөрсдийнх нь үзэл баримтлал байдаг. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Ард түмэн сонгож олонхи болгосон. Тэр мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн үгүйг парламнетад суудалтай сөрөг хүчин дүгнэх ёстой гэдгийг дахин хэлье. Тэрийгээ сонгогчдод хүргэх ёстой. Парламентад сөрөг хүчний хоёр нам төлөөлж байна. Тоглоомын дүрмийн дагуу сөрөг хүчнийхэн дүгнэлтээ өгч ажиллах ёстой.

Ер нь бол найман жил нэг нам засагладаг байдлаас сонгогчид залхдаг үзэгдэл бий. Польшийн жишээ байна. Тус улсад нэг нам найман жил төрийн эрх барьсан. Сонгогчид залхсан нь сонгуулийн үр дүнгээс нь харагдлаа. Ингээд найман жил эрх барьсан нам нь ялагдчихаж байна.

-Ирэх сонгуулиар олонд танигдсан хүн сонгогдох магадлалтай. Олны танил гэхээр өнөө л дуучид, бөхчид гарч ирэх магадлал өндөр болоод байна уу?

-Дуучид бөхчүүд сонгогдох боломж нь нээлттэй. Парламентын засаглалтай аль ч оронд олны танил хүмүүс гарч ирдэг. Ингэхгүйн тулд манайх сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлэх ёстой.

-Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог бол Ерөнхий сайдын сонгох байгаа. Монгол Улсын гал тогоог барих хүн хэн байх вэ гэдгийг ард түмэн сонгох ёстой. Сонголтоо маш хариулагатай хийнэ гэсэн үг. Үүнийг сонгогчдод яаж ойлгуулах вэ?

-Энэ сонгуулийн онцлог нь намын даргаа сонгох. Нөгөө талдаа тухайн бүс нутгийн лидерээ сонгох юм. Сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна гээд Үндсэн хуулиндаа оруулчихсан. Үүнийг сонгогчид ойлгож саналаа өгөх ёстой. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ялсан намын дарга Засгийн газрын гишүүдээ томилж, чөлөөлдөг эрх мэдлийг нь өгсөн. Гэхдээ танхимаа бүрдүүлэхэд гишүүдийн тоо хязгаартай байсан. Өөрөөр хэлбэл, 2022 онд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахад тооны хувьд хязгааргүй болгосон. Ингэснээр парламентын гишүүн Засгийн газартаа давхар ажиллахыг Ерөнхий сайд шийддэг. Ирэх сонгууль Ерөнхий сайд буюу тухайн намын даргыг сонгох сонгууль гэдгээ сонгогчид маш сайн ойлгох хэрэгтэй. Нам их чухал болчихож байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 9 цаг 32 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top