x

2023 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ, 2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр(2023.11.16) дүүргийн Төлөвлөлт гүйцэтгэлийн Удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга нартай дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхантай уулзаж, 2023 газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон 2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Хурлын эхэнд дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Энхтөр 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 онд 4 бүлэг, 18 дэд бүлэг, 193 ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн  байдлаар биелэлт 84,3 хувьтай байна.

Тухайлбал,

  • Газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 43 ажил төлөвлөснөөс биелэлт 97.5 хувь,

  • Газар зохион байгуулалтын нийт 120 ажил төлөвлөснөөс биелэлт 64.14 хувь,

  • Нөхөн олговор олгох газрын байршлын нийт 19 ажил төлөвлөснөөс 56,6 хувь,

  • Газрын төлбөрийн орлого бүрдүүлэх чиглэлээр нийт 11 ажил төлөвлөснөөс биелэлт 75 хувьтай хэрэгжсэн байна.

Түүнчлэн Баянгол дүүрэгт 2023 онд 32 байршилд 674 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 634 гарааш буулгаж газар чөлөөлсөн байна. Мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Энхтайваны өргөн чөлөө дагуух стандарт, дүрэм журам зөрчсөн хайс, хашааг бүрэн буулгаснаас гадна нийслэл болон дүүргийн Засаг даргын гаргасан Захирамжийн хүрээнд 86 ТҮЦ нүүлгэн шилжүүлсэн гэсэн мэдээллийг өглөө.  

Уулзалтын үеэр 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон бөгөөд энэ ажлын хүрээнд,

  • 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналыг авах,

  • Нийтийн эдэлбэрт авах газрын судалгааг гаргах,

  • Автозамын байгууламжийн судалгааг гаргах,

  • ААНБ-уудын 50 метрийн зураглалыг гаргах,

  • ирэх онд дүүргийн нутаг дэвсгэр дэх тоосгон гарааш чөлөөлөлт болон чөлөөлсөн газарт авто зогсоол, тохижилтын ажлыг хийх судалгааг гаргах. Ингэхдээ гарааш буулгасан байршил болгон дээр улс, нийслэл, ДТХО-аар хийх ажлын судалгааг 1-34 хорооноос авч нэгтгэж тусгах зэрэг ажлыг шат дараатай хийх талаар ярилцлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 5 цаг 18 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 6 цаг 20 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 6 цаг 23 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 6 цаг 23 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 6 цаг 26 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 6 цаг 27 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 6 цаг 30 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 6 цаг 32 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 6 цаг 35 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 6 цаг 38 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 6 цаг 42 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 8 цаг 24 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 35 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 8 цаг 36 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 8 цаг 37 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 8 цаг 40 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 8 цаг 42 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 8 цаг 43 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 8 цаг 47 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 10 цаг 26 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top