x

Баянгол дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилт 85,3 хувьтай байна

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр Хэлтсийн дарга нарын хамт төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хамт олонтой уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь дүүргийн 64 мянга гаруй өрхийн 252 мянган орчим оршин суугчид хөдөлмөр, халамжийн чиглэлээр хүрч үйлчилдэг юм.

Уулзалтын үеэр дүүргийн хөдөлмөр, Халамжийн үйлилгээний хэлтсийн дарга Г.Батбаяр “Манай  хэлтэс нь 74 албан хаагчтайгаар дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэдэг. Дүүргийн “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн  50-иас дээш хувийг хэрэгжүүлдэг. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 2023 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилт 85,3 хувьтай байна.

Тодруулбал, 

  • Хөдөлмөрт бэлтгэх сургалтад 673 иргэн,

  • Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 221 иргэн,

  • Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаанд 383 иргэн,

  • Жижиг зээл олгох арга хэмжээг гурван банкаар дамжуулан 102 иргэнд олгосноос гадна финтек буюу богино хугацааны зээл олгох үйлчилгээнд 230 иргэнийг бүртгэж мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.


Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд дэмжих төсөлд 209 иргэнийг хамрууллаа. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүрээнд 308 аж ахуй нэгж байгууллага, иргэнээс давхардсан тоогоор 1356 ажлын байрны захиалга авч мэдээллийн санд бүртгэснээс гадна дүүргийн ажил хайгч 610 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан байна. Мөн Дүүргийн хэмжээнд шинээр бий болсон 605 ажлын байрны мэдээллийг бүртгэн авч, хөдөлмөрийн нэгдсэн систем Ejob програмд бүртгэсэн” гэсэн мэдээллийг өглөө.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд ЗДТГ болон дэргэдэх байгууллагын алба хаагчидтай уулзаж байна. Та бүхний 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, тайлан мэдээллийг сонслоо. Өрх айл, иргэн бүрд хүрч үйлчилж, төрийн үйлчилгээг үзүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Та бүхэн цаашид илүү их хичээж иргэддээ хүрч үйлчлээрэй. Мөн  дүүргийн холбогдох хэлтсүүдтэй хамтран уялдаа холбоогоо сайжруулж ажиллаарай. Дүүргийн зүгээс албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд та бүхнийг дэмжиж ажиллах болно” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 1 цаг 13 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 24 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 1 цаг 25 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 1 цаг 27 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 1 цаг 29 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 1 цаг 31 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 1 цаг 32 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 1 цаг 37 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 3 цаг 16 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 3 цаг 20 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 3 цаг 25 мин Зудын эрсдэлийн нэгдсэн үнэлгээгээр баруун бүсэд эрсдэл өндөр байна 3 цаг 26 мин ЭХЭМҮТ-д өдөрт 450–520 хүүхэд үзүүлж, ачаалал эрс нэмэгджээ 3 цаг 28 мин ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ 3 цаг 31 мин Монгол, БНСУ визийн нөхцөл хөнгөвчлөх болон ЭЗ-ийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа 3 цаг 34 мин Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 5 цаг 18 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 5 цаг 20 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 5 цаг 22 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 5 цаг 24 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 5 цаг 27 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top