x

Хуульч Р.Очирбал: Олон улсын пактад баривчлах, цагдан хорихыг дотоодын хуулиар зөвшөөрч болох ч энэ нь дур зоргоор байж болохгүй гэдэг

Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах зөвлөлийн дарга хуульч Р.Очирбалтай ярилцлаа.

-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад манай улс хэзээ нэгдэн орсон бэ. Энэ пактын үзэл баримтлалын талаар дэлгэрүүлж ярьж өгнө үү?

-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг Монгол Улс 1974 оны арваннэгдүгээр сарын 18-нд соёрхон баталсан. Тус пактыг соёрхон баталж, нэгдэн орсон улс орнууд нь амьд явах, эрүүдэн шүүхээс ангид байх, үзэл бодолтой байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хуулийн өмнө эрх тэгш байх, халдашгүй байх зэрэг хүний үндсэн эрхийг хамгаалж, дэмжих үүрэг хүлээдэг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь чөлөөтэй бодож сэтгэх, эвлэлдэн нэгдэх, тайван хуран цуглах зэрэг эрх чөлөөтэй шууд хамааралтай хэрэгждэг. Энэ утгаараа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үндэслэлгүйгээр, хэт хязгаарлах нь ардчилсан нийгмийн суурь болсон иргэдийн оролцооны эрхийг үгүйсгэхэд хүргэдэг.

Үүнд хэвлэл мэдээллийн эрх чөлөө онцгой байр суурь эзэлдэг. Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх, мэдээлэл түгээх эрхийг хууль бусаар, үндэслэлгүйгээр хязгаарлах нь зөвхөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зөрчөөд зогсохгүй, тухайн мэдээллийг олж авах талаарх олон нийтийн мэдээллийн эрх чөлөөг хязгаарладаг болохыг бүс нутгийн хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдэд тодорхой дурдсан байдаг.

-Сэтгүүлчийг худал мэдээлэл тараахтай холбоотойгоор цагдан хорьсныг та бүхэн анзаарсан байх. Дээрх пактын 9.3-т шүүхээс өмнөх шатанд хүнийг цагдан хорьж болохгүй тухай дурдсан. Энэ заалт нь Монгол Улсын ЭХХШТХ -ийн 14.9-ийн 1.4 дэх заалттай зөрчилдөж байгаа талаар хуульчид хэлж байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-ИУТЭОУП-ын Ерөнхий тайлбарт баривчлах, цагдан хорихыг дотоодын хуулиар зөвшөөрч болох ч энэ нь дур зоргоор байж болохгүйг дурдсан. Мөн дур зоргоор гэдэг нь зүй зохисгүй, шударга бус, процессын алдаатай байсан эсэх зэрэг өргөн хүрээний ойлголтыг агуулдаг. Зайлшгүй шаардлагатай байсан эсэхийг харгалзан үзэх ёстой. Мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу баривчилж хорьж болох ч энэ үндэслэл, журам нь өөрөө эрх чөлөөтэй байх эрхийг дордуулсан байж болохгүйг бас дурдсан.

Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлээр хүн бүрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалж өгсөн. Энэ эрхийг зарим талаар хязгаарлаж болох ч зөвхөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх ба үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагын үүднээс хуулиар тогтоосон байх ёстой.

Пактын Ерөнхий тайлбар 34-т дурдсанаар үзэл бодолтой байхыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх нь Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгтэй зөрчилдөж байгааг дурдсан. Тиймээс худал мэдээлэл тараах хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь пакттай зөрчилдөж байгаа хэрэг. 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль болон 2015 шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд заасан “гүтгэх гэмт хэрэг”-ийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг батлахдаа хассан хэдий ч 2020 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг шинээр хуульчилсан нь эрх зүйн зохицуулалт дэвшилттэйгээр өөрчлөгдөх эрх зүйт ёсны шинжийг алдагдуулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэлийн эрх чөлөөнд аюул учруулах өндөр эрсдэлтэй болохыг хүний эрхийн байгууллагууд шүүмжилж, анхааруулсаар ирсэн.

Олон улсын хүний эрхийн эрхзүйн дагуу, гэм буруугүйдээ итгэлтэй, эрх чөлөөтэй байх эрх нь гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүн бүр, хөндлөнгийн шүүхийн байгууллагын зүгээс тухайн улс сэжигтэн этгээдийг зугтан зайлах, баримтыг устгах, гэрчүүдэд нөлөөлөх, эсвэл шүүхээс оргон зайлах магадлалтай гэдэг үндэслэлээр цагдан хорих явдлыг нотлохоос бусад тохиолдолд шүүх хурал болох хүртэл суллагдах эрхтэй байдгийг тодорхойлдог.

-Худал мэдээлэл тараах тухай ойлголтыг Эрүүгийн хуулиар бус Иргэний хуулиар зохицуулах боломжтой гэж үздэг байх аа?

-Монголын Эмнести Интернэшнл байгууллагын тухайд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хумьсан, хязгаарласан бодлого, хууль тогтоомж, зүйл заалтыг хүчингүй болгох, хүний эрхийн хууль, хэм хэмжээнд нийцүүлэн сайжруулах, “хуурамч мэдээ”, “ташаа мэдээлэл” гэх зэрэг ойлгомжгүй, хоёрдмол санаа бүхий нэр томъёог хуульд хэрэглэхгүй байхыг санал болгодог. Иймд цаашид “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасах шаардлагатай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 2 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 2 цаг 31 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 2 цаг 38 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 3 цаг 11 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 3 цаг 12 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 3 цаг 14 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 3 цаг 18 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 3 цаг 20 мин Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? 3 цаг 27 мин У.Хүрэлсүх: ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллаж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байна 17 цаг 11 мин ШХАБ-ын гишүүн орнууд Тяньжины Тунхаглалыг баталлаа 17 цаг 51 мин Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл сул байна 18 цаг 20 мин Хүүхдийн төлөө сангийн төсвийг эрүүл мэнд, эмнэлэг, спортын дэд бүтцэд зарцуулна 18 цаг 21 мин Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 18 цаг 23 мин Албан тушаалын болон авлигын шинжтэй хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлэв 18 цаг 26 мин Банкны хар жагсаалтыг халлаа 18 цаг 27 мин 'Хүннү 2222’–‘Ривер гарден’-ийг холбосон замын ажил эхэллээ 18 цаг 28 мин Шинэ Зеландын парламентын төлөөлөгчид Монголын түүх, соёлтой танилцлаа 18 цаг 30 мин Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь гарлаа 21 цаг 20 мин Улаанбаатар хотын авто замын 80 гаруй хувь шинэчлэгдэж байна 21 цаг 23 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидт... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх ар... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно Банкны хар жагсаалтыг халлаа
Top