x

"Хаана ч явсан нэгнийгээ үргэлж хамгаална гэсэн тангарагтай мэт амьдардаг"

Мөнх-Өнөрийн Гансүх, Гантөмөр нарыг бид "Редакцийн зочин" буландаа урьж ярилцлаа. 

Тэд хоорондоо “усны дусал шиг” адилхан бөгөөд хааяа ээж нь хүртэл андуурдаг байна. Ихрүүд өдгөө “Оюу толгой” компанид ажилладаг юм.

-Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?  

-Биднийг Мөнх-Өнөрийн Гансүх, Мөнх-Өнөрийн Гантөмөр гэдэг. Одоо 23 настай. Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн. Ээжтэйгээ, хоёр дүүтэйгээ тавуулаа амьдардаг.

-Ямар мэргэжилтэй вэ?

-Бид “Эрдмийн гэгээ” 2-р сургуульд 1-9 дүгээр ангиа дүүргэсэн. Ингээд 2010 онд Өмнөговь аймгийн Политехник коллежийг барилгын засварчин мэргэжлээр төгссөн.  

-Хоёуланг тань “Оюу толгой” компанид ажилладаг гэж дуулсан. Юу хийдэг вэ?

М.Гансүх: -Одоо “Оюу толгой”-н “MCS property LLC”  компанид гүний уурхайд ажилладаг. Энд ажиллаад бараг нэг жил болж байна.

М.Гантөмөр: - “Blue fin” компанид гал тогоонд ажилладаг. Одоо 6 сар л хүрэх гэж байна.

-Та хоёр ажлын байрандаа ч хамт байдаг уу?

-Үгүй ээ, ажил дээрээ бол тусдаа байрлаж ажилладаг. Өөр өөрсдийнхөө ажилладаг компанийнхаа хүмүүстэй байрладаг.

-Ихрүүдийг зан чанар хийгээд давуу болон сул тал нь адилхан байдаг байх гэсэн нийтлэг ойлголт байдаг шүү дээ. Та хоёрын тухайд ямар бол?

М.Гантөмөр: -Архи, дарс хэрэглэдэггүй, тамхи татахгүй, элдэв янзын зан байхгүй л гэж өөрийгөө дүгнэнэ. Бид ер нь яг л өөрсдийнхөөрөө, үг дуу цөөтэй хүмүүс.

М.Гансүх: -Би олонтой ажиллаад, нийгэмшээд ч гэдэг юм уу, арай өөр болсон. Өмнө нь үг дуу цөөтэй, бүрэг ичимхий талдаа байсан /инээв/. Бусдаас нэг их ялгараад байх өвөрмөц зан чанар ер нь байхгүй ээ. Бусадтай эвтэй, хүн чанартай л харилцахыг хичээдэг дээ.

-Та хоёрын хэн нь илүү ажилсаг вэ?

М.Гансүх: -Би илүү ажилсаг байх шүү /инээв/. Гэртээ ер зүгээр суудаггүй, гэр орны ажлаа би л хийдэг дээ. Харин Гантөмөр бол хоол гоё хийдэг. Ер нь тэгээд хамт байхдаа ажлаа хуваагаад л амжуулахыг боддог юм.

-Ярилцаж суугаа би хүртэл та хоёрыг ялгахгүй байна. Ер нь та хоёрт андуурагдаж явсан “том пакт” хэр их байдаг юм бэ?

М.Гантөмөр: -Их олон шүү. Байнга шахуу л андуурагддаг. Жишээ нь, манай Гансүх шүлэг цээжлэх их дургүй. Харин би болохоор амархан цээжилчихдэг хүүхэд байлаа.

Багшдаа шалгуулах болохоор ариун цэврийн өрөө орчихоод ирье гэж хэлээд дээгүүрх  хувцсаа сольж өмсөөд орж ирээд би өмнөөс нь шүлгээ уншчихна.

М.Гансүх: Одоо ч ажиллаж байгаа газартаа байнга андуурагддаг. Гантөмөрийн компанийнхан надтай мэндлэхээр нь би дуугардаггүй юм. Тэгэхээр их гайхаж хараад байдаг шүү /инээв/.

-Гэрийнхэн нь анхнаасаа л ялгадаг байсан уу?

М.Гантөмөр: -Ээж бид хоёрыг олох үед эхо сайн хөгжөөгүй байсан юм шиг байна лээ. Ихэр гэдгийг маань ээж өөрөө ч мэдээгүй байж. Төрөхдөө л мэдсэн гэдэг. Ээж одоо ч хааяа ялгадаггүй, андуурах гээд байдаг юм /инээв/. Би багадаа их ороодог байсан гэсэн. Тэгээд гаранд маань нэг улаан уяа зүүж өгөөд, түүгээр биднийг ялгадаг байсан гэнэ лээ.

М.Гансүх: -Жаахан том болоод, нөгөө уяагаа алга болгоод /инээлдэв/. Ээж одоо ч гэсэн хааяа сайн ялгахгүй байдаг шүү. Гэхдээ би одоо ээмэгтэй, нөгөө ихэр маань ээмэггүй болохоор хэн ч ялгах хэмжээнд байгаа байх.

-Та хоёрт дундын найз хэр олон байдаг вэ?

М.Гансүх: -Ер нь их байдаг. Би танилцаагүй найзыгаа нөгөө ихэртээ танилцуулаад найзалчихдаг. Ер нь дундын найз голдуу их байгаа.

-Хоорондоо ажлаа сольж хийж үзье гэж бодож байсан уу. Нэгнийхээ ажлыг хэр сонирхдог вэ?

М.Гантөмөр: Мэдэхгүй учраас сонирхдоггүй. Гэхдээ нөгөө ихрийнхээ ажлыг нэг өдөр хийж үзмээр санагддаг л байсан.

М.Гансүх: -Хүмүүст ихэр гэхээр их гайхаад байдаг л даа. Бараг ажил дээрээ солигдоод очвол анзаарахгүй байх аа /инээв/.

-Спортоор хичээллэдэг үү ?

М.Гансүх: Би сагс, волейбол тоглох их сонирхолтой. Бас зураг зурдаг хоббитой.

М.Гантөмөр: Би сагс, волейболд нэг их сайн биш. Харин цана, чаргаар гулгах сонирхолтой.

-Хоорондоо муудалцдаг уу. Бас нэгийгээ хэр их өмөөрч, хамгаалдаг вэ?

М.Гансүх: -Багадаа байнга муудалцаж, зодолддог байсан. Одоо бол хоёр биендээ их амь. Ер нь ойлголцдог болсон гэх үү дээ. Хаана ч явсан нэгнийгээ үргэлж хамгаалж явна гэсэн тангарагтай мэт амьдардаг. 

М.Гантөмөр: -Их өмөөрдөг. Маш их хамгаалдаг. Нэгнийхээ төлөө юу ч хийхэд буцахгүй ээ л гэж боддог доо.

-Танай удамд ихрүүд бий юу?  

М.Гансүх: -Манай удамд ихэр хүн ерөөсөө байдаггүй гэсэн.

-Нэгнээсээ хол байж үзсэн үү. Үзсэн бол хэр удаан хугацаагаар хол байсан бэ?  

М.Гансүх: -Хамгийн дээд тал нь долоон сар хол байж үзсэн. Би Өмнөговь аймгийн төвд Олон нийттэй харилцах цагдаа хийдэг байсан юм. Би уг нь цагдаа юм уу, цэргийн байгууллагад ажиллах их сонирхолтой ч, нэг л болж өгөхгүй байсаар “Оюу толгой”-д ажилд орсон юм л даа. Анх энд ажилд орох саналыг манай ихэр надад тавьж байсан. Тэгээд би анкет өгөөд, ажилд орж, одоо бараг жил орчим болж байна.

-Анх ажилд орж байсан үеэ хүн ер мартдаггүй санагддаг юм. Та хоёр ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ? 

М.Гантөмөр: -Анх ажлын гараагаа ээжийнхээ дүүгийн барилгын компаниас эхэлж байсан. Гэхдээ тэнд нэг их удаагүй.

М.Гансүх: -Би ер нь олон газар ажилласан юм байна. Одоогийн ажилдаа тогтвор суурьшилтай ажиллана гэсэн бодолтой байгаа.

-Ихрүүдийн баярыг тэмдэглэдэг үү. Ихрүүдийн баярт оролцож байсан уу?

М.Гансүх: Үгүй. Ерөөсөө тэмдэглэж байгаагүй юм байна. Манай энд тийм баяр ерөөсөө болдоггүй болохоор сайн мэдэггүй байсан. Харин ихрүүдийн баярт орж үзэх юмсан гэсэн бодол бол байдаг.

-Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?

М.Гантөмөр: -Бага байхад ээж маань байнга тэмдэглэж өгдөг байсан. 18 хүрээд, түүнээс хойш Гансүх маань хол, хааяа хамт байж таарахгүй байдаг болохоор ер нь хамтдаа тэмдэглээгүй удсан байна.

-Монголчууд ихрүүдийн тухай ярихдаа нэг нь өвдөхөөр нөгөөх нь дагаж өвддөг гэж ярьдаг. Энэ үнэн болов уу?

М.Гантөмөр: -Бага байхад л их өвддөг байсан гэсэн. Тэгээд ээж маань ламд үзүүлээд, амь салгуулах ёстой гээд засал хүртэл хийлгээд, бид хоёрт нэг улаан уяа зүүж өгснөөс хойш гайгүй болсон гэдэг юм. Одоо ер нь бол бие биенээ бараг дагаж өвдөггүй ээ.

-Ихрүүд маань ирээдүйд хэн болохыг хүсдэг вэ?

М.Гансүх:-Бид хоёр өөр өөрсдийн гэсэн амьдралтай, гэр бүлтэй болоод ээжийнхээ ачийг хариулна даа.

-Ярилцсанд баярлалаа.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 13 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 18 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 23 мин Зудын эрсдэлийн нэгдсэн үнэлгээгээр баруун бүсэд эрсдэл өндөр байна 24 мин ЭХЭМҮТ-д өдөрт 450–520 хүүхэд үзүүлж, ачаалал эрс нэмэгджээ 26 мин ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ 29 мин Монгол, БНСУ визийн нөхцөл хөнгөвчлөх болон ЭЗ-ийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа 32 мин Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 2 цаг 16 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 2 цаг 17 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 2 цаг 19 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 2 цаг 22 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 2 цаг 25 мин Баянзүрхийн 52 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад бэлэн боллоо 2 цаг 31 мин Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө 2 цаг 33 мин Сургуулийн төрөлжсөн олимпиадууд 11 сарын 12-28-нд үргэлжилж байна 2 цаг 34 мин Тайланд руу зорчих монгол иргэдэд “Visa-Run” хяналт чангарав 2 цаг 35 мин Богдхан ууланд зэрлэг амьтдад био техникийн арга хэмжээ авч, хужир тавилаа 2 цаг 44 мин Хуурамч валют солиулахыг завдсан хэргийг шалгаж байна 2 цаг 44 мин Дэлхийн хүүхдийн өдрийг “Миний өдөр. Миний эрх” уриан дор тэмдэглэж байна 2 цаг 45 мин МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ 3 цаг 14 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top