x

“Баавгайн хөндий” баримтат кино дээд амжилт тогтоолоо

Францын найруулагч Хамид Сардар-Афхами Монгол орны тухай, тэр дундаа онгон дагшин байгаль, түүнийг хамгаалж буй байгаль хамгаалагчийн тухай өгүүлсэн “Баавгайн хөндий” баримтат кино олон улсын кино сонирхогчдын анхаарлыг татаж, шилдэг бүтээлээр дэлхийн нэр хүндтэй Festival international du film et livre d’aventure de la rochelle, Festival international du film ornithologique de ménigoute, Le grand bivouac, Matsalu international nature film festiva, Alpin film festival, Jackson wild media awards зэргээс 20 удаагийн цом, шагналуудыг хүртээд байна.

Дэлхийн уушги болсон 5 тивийн ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа эгэл жирийн байгаль хамгаалагчдын амьдралаар сэдэвлэн бүтээсэн уг киноны гол санаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлж, хүн төрөлхтөнд, ялангуяа шийдвэр гаргагчдад байгаль хамгаалалд анхаарлаа хандуулахад нөлөөлөл үзүүлэхэд чиглэсэн.

Францын ARTE TV-н найруулагч Хамид Сардар ерөнхий найруулгыг хийж, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гол дүрийг бүтээсэн уг кино эгэл амьдралын үнэн төрх, онгон байгалийг харуулснаараа олны анхаарлыг татаад байгаа бөгөөд Монгол орны байгаль зохисгүй ашиглалт, хулгайн анчид, мод бэлтгэгчид, уул уурхайн олборлолт зэргийн золиос болохын хажуугаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөгөөр доройтож, зэрлэг амьтад дайжиж, устаж үгүй болоход хүрч буй бодитоор өгүүлснээрээ онцлогтой.

Монгол орны тайгын ой болон биологийн олон янз байдлын хамгаалалд анхаарлаа хандуулахыг уриалсан уг бүтээлийг БОАЖЯ, ЗГХА Ойн газар, “Монголын байгаль хамгаалагчдын холбоо” ТББ-аас зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр олон нийтэд толилуулахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Өчигдөр 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Өчигдөр 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Өчигдөр 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Өчигдөр 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Өчигдөр 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Өчигдөр 10 цаг 19 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр 10 цаг 01 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Өчигдөр 09 цаг 51 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна Уржигдар 21 цаг 21 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа Уржигдар 21 цаг 16 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна Уржигдар 19 цаг 33 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав Уржигдар 19 цаг 19 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна Уржигдар 18 цаг 14 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ Уржигдар 17 цаг 27 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо Уржигдар 17 цаг 09 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ Уржигдар 15 цаг 04 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ Уржигдар 13 цаг 20 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Уржигдар 12 цаг 53 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ Уржигдар 10 цаг 11 мин Эрх чөлөөний үнэ цэнэ Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top