x

Хятадын "Yutong Bus" компанаас 165 тэрбум төгрөгөөр 600 автобус авна

Хотын дарга Х.Нямбаатар но-той ногоон автобусны асуудал шийдэгдэж дуусаагүй байхад дахин автобус худалдан авалтын тендер зарласан билээ. Тэгвэл түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлснээс дөрөв нь шаардлага хангаагүй дүгнэлт гарчээ. 

Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзэхэд дөрвөн оролцогчийн материал шаардлагад нийцээгүй байна. Шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd нь 165,589,920,000 төгрөгөөр 600 автобус нийлүүлэх санал илгээжээ.

Дээрх хуулийн 27.3 дахь заалтын дагуу уг тендерийн материалыг шаардлагад нийцсэн гэж Үнэлгээний хорооноос шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Хотын даргын орлогч П.Сайнзориг "Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар том оврын автобус нийлүүлэх тендерийг зохион байгуулж, үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хорооноос 11 дүгээр сарын 24-нд олон нийтэд нээлттэйгээр тендерийг задалсан. Тендерт таван ААН материалаа ирүүлсэн. Эдгээрээс дөрвөн оролцогчийн материал бидний тавьж буй техникийн шаардлагад нийцээгүй.

БНХАУ-ын "Yutong Bus" компанийн 165 тэрбум 589 сая 920 мянган төгрөгөөр 600 автобусыг нийлүүлэхээр тендерт тэнцсэн шийдвэрийг Үнэлгээний хорооноос гаргасан байна.

Үнэлгээний хороо тендерт тэнцсэн, тэнцээгүй мэдэгдлүүдийг тендерт оролцсон компаниудад илгээж байна. Уг мэдээлэл хуулийн хугацаатай, ажлын өдрүүдэд ААН-үүдээс хариу хүлээнэ. Энэ хугацаанд асуудал гарахгүй бол автобус худалдан авах гэрээг байгуулах юм. Энэ онд багтаан БНХАУ-ын "Yutong Bus" компанийн үйлдвэрлэсэн нийтийн тээврийн автобусыг үйлчилгээнд гаргах ажлыг шуурхай зохион байгуулна. 

Тендерт тэнцсэн "Yutong Bus" компанийн анх батлагдсан төсөвт өртгөөс буюу санал өгснөөс 17.8 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэхээр байгаа.

Тендерийн процессын ажил үргэлжилж байгаа. Ажлын тав хоногийн хугацаанд гомдол гараагүй бол гэрээ байгуулах хуультай. Тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаанд захиалагч оролцох боломжгүй. Тендерт оролцогч компаниуд бие биеийн материалтайгаа танилцах боломжтой. Тендерт маргаан гарахгүй бол энэ онд багтаан 300 автобусыг авна. Автобусыг авсны дараа камер суурилуулах, иргэдийн төлбөрийн асуудлыг уян хатан болгоно. Олон нийт хяналт тавих боломжийг олгох үүднээс эдгээр мэдээллийг өгч байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 1 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 2 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 4 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 6 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 8 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 9 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 14 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 1 цаг 52 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 1 цаг 57 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 2 цаг 2 мин Зудын эрсдэлийн нэгдсэн үнэлгээгээр баруун бүсэд эрсдэл өндөр байна 2 цаг 3 мин ЭХЭМҮТ-д өдөрт 450–520 хүүхэд үзүүлж, ачаалал эрс нэмэгджээ 2 цаг 5 мин ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ 2 цаг 8 мин Монгол, БНСУ визийн нөхцөл хөнгөвчлөх болон ЭЗ-ийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа 2 цаг 11 мин Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 3 цаг 55 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 3 цаг 56 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 3 цаг 58 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 4 цаг 1 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 4 цаг 4 мин Баянзүрхийн 52 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад бэлэн боллоо 4 цаг 11 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top