x

Мидлинг, ангилж ялгасан нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүдэд технологийн шинэчлэл хийнэ

Хүйтний улирлын галлагаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл, агаар, орчны бохирдлыг бууруулах, технологийн дэвшил, сайжруулалт хийх зорилгоор мидлинг болон ангилж ялгасан нүүрс түлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзаж, санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлд дулаан, уур үйлдвэрлэгч 174 уурын зуух ажилладаг. Үүний зарим нь мидлинг буюу угаасан нүүрс, зарим нь шигшсэн нүүрс хэрэглэж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах болон хотын бусад асуудалд хамтын санаачилга, оролцоог нэмэгдүүлж, уурын зууханд технологийн шинэчлэл хийх талаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай зөвлөлдөж, санал солилцлоо. Түүхий нүүрс буюу шигшсэн нүүрс хэрэглэж байгаа уурын зуухнуудыг хамгийн боломжит хугацаанд газ болон агаарын бохирдол гаргахгүй цэвэр эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг судална. Мөн уурын зуухнаас гарч буй агаарын бохирдлыг багасгах үүднээс шүүлтүүр тавин, стандарт тогтооно. Ингэснээр уурын зуухнуудын агаарт ялгаруулж буй бохирдлын хэмжээг тухайн стандартад нийцүүлэх юм. Өөрөөр хэлбэл, бохирдлын хэмжээ нь тогтоосон стандартаас давж болохгүй” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Улаанбаатар хотын хэмжээнд дулаан, уур үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 19 аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс гадна мидлинг түлдэг барилгын материал үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзалтад оролцлоо. Хотын захын бүсэд байдаг хотхонууд болон Тэрэлж, Налайх орчимд байрладаг амралтын газруудын зуух тодорхой хэмжээнд асуудал үүсгэдэг. Уг асуудлаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, ирэх оны тавдугаар сарын 15-н гэхэд технологийн өөрчлөлт хийх, үнэ тариф, тээвэрлэлт болон орчны нөхцөлийг сайжруулан ажиллахаар болов. Аж ахуйн нэгжүүдийн хувьд төрийн зүгээс тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлбэл технологийн дэвшил хийх боломжтойг онцолж байна. Тиймээс энэ талаар судлан, тодорхой зохицуулалт хийж, түлшний хэрэглээг өөрчлөх боломжтой” хэмээлээ.

Дашрамд, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй 23, тусгай зөвшөөрөлгүй 279 аж ахуйн нэгжийн халаалтын 645 зуухны 489-ийг сайжруулсан түлш, баяжуулсан нүүрсний хэрэглээнд шилжүүлэх, төвлөрсөн дулаан, цахилгаан болон хийн халаалтад холбох байдлаар хэрэглээг нь өөрчилжээ. Ингэснээр 138,539 тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 1 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 2 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 4 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 6 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 9 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 9 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 14 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 1 цаг 53 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 1 цаг 58 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 2 цаг 2 мин Зудын эрсдэлийн нэгдсэн үнэлгээгээр баруун бүсэд эрсдэл өндөр байна 2 цаг 3 мин ЭХЭМҮТ-д өдөрт 450–520 хүүхэд үзүүлж, ачаалал эрс нэмэгджээ 2 цаг 6 мин ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ 2 цаг 9 мин Монгол, БНСУ визийн нөхцөл хөнгөвчлөх болон ЭЗ-ийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа 2 цаг 12 мин Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 3 цаг 55 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 3 цаг 57 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 3 цаг 59 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 4 цаг 1 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 4 цаг 4 мин Баянзүрхийн 52 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад бэлэн боллоо 4 цаг 11 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top