x

Нарны хорооллын иргэд хотын төв рүү явган хүний гүүрээр зорчдог болно

Баянгол дүүрэг, "Нарны хороолол"-ыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн гарц хийх асуудлаар Хотын дарга тус дүүргийн удирдлагуудтай уулзжээ.

Гарц хийгдсэнээр "Нарны хороолол"-д байгаа 5,200 өрхийн 20,000 мянган иргэн явганаар хотын төв рүү шууд орох боломж нээгдэж байгаа юм байна. Уг гарцын асуудлыг ирэх жил шийдэхээр тогтож байгаа учир тус дүүргийн удирдлагуудад арванхоёрдугаар сарын эхээр тендерээ зарлаж гүйцэтгэгчээ олохыг тэрбээр даалгалаа.

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар "Мрэх жилийн нэгдүгээр сард гэрээ хийж, гуравдугаар сард ажлаа эхлүүлэн хүүхдүүдийн сургууль тарахаас өмнө гүүр ашиглалтад орох төлөвлөлтөөр ажиллана. 141-р сургуулийн даац хэтэрсэн учир газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй өргөтгөл хийх тал дээр уулзалт хийнэ.

Өнгөрсөн 20-иод жилд бид орон сууцны хороолол барихдаа хүүхэд сургууль, цэцэрлэгт суралцана гэдгийг мартаж төлөвлөсөн. Иймд одоо байгаа хорооллууд дотроо сургууль цэцэрлэг нэмж барина, орцуудыг нэмж алдааг засна" гэв. 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр "Нарны хорооллыг Нарны замтай холбосон явган хүний гүүрэн байгууламж барихаар нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд тусгасан. 141 дүгээр сургуулийн хувьд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн. Иймээс ирэх баасан гарагт сургуулийн өргөтгөлийн газрыг шийдвэрлэхээр “Хурд” группийн удирдлагатай Хотын дарга уулзахаар боллоо. Баянгол дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч нар хамтран үер, усны далан шуудуу, сургууль, цэцэрлэг, тохижилттой холбоотой олон асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд тусгуулсан" гэв. 

НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн "Нарны зам дээгүүр байгуулах явган хүний гүүрэн гарцын урт 105 метр. Нарны хороолол, “Алтай” хотхоны хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт зөөх үеэр тухайн бүсийн орц, гарцад ихээхэн ачаалал үүсдэг. Төвлөрөл, түгжрэлийг сааруулахад хотхоноос орох, гарах гарцыг тэлэхээс гадна тус явган хүний гүүр чухал ач холбогдолтой. “Алтай” хотхонд гурван аж ахуйн нэгж, хоёр иргэнтэй зөвшилцөх шаардлагатай. Харин Нарны хороололд хоёр томоохон аж ахуйн нэгжтэй зөвшилцөнө. Баянгол дүүрэг 34 хороотой бөгөөд өнөөдөр зөвхөн хоёр хорооны асуудлыг ярьж байна. Үлдсэн 32 хорооны асуудлыг ч цаашид хөндөж, газар дээр нь ажиллана" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 1 цаг 15 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 26 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 1 цаг 27 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 1 цаг 29 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 1 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 1 цаг 33 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 1 цаг 34 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 1 цаг 39 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 3 цаг 18 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 3 цаг 22 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 3 цаг 27 мин Зудын эрсдэлийн нэгдсэн үнэлгээгээр баруун бүсэд эрсдэл өндөр байна 3 цаг 28 мин ЭХЭМҮТ-д өдөрт 450–520 хүүхэд үзүүлж, ачаалал эрс нэмэгджээ 3 цаг 30 мин ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ 3 цаг 33 мин Монгол, БНСУ визийн нөхцөл хөнгөвчлөх болон ЭЗ-ийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа 3 цаг 37 мин Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 5 цаг 20 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 5 цаг 22 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 5 цаг 24 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 5 цаг 26 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 5 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top