x

О.Бямбадэлгэр: Хүүхдийн өвчлөл гэрлийн хурдаар нэмэгдэж байгаа нь найруулсан шатахуунтай холбоотой

Шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэртэй ярилцлаа.

-Манайд одоо хэрэглэгдэж байгаа шатахуун болон дизель түлшийг мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс янз бүрээр л тайлбарлаж байна. Яг өнөөдөр нийлүүлэгдэж байгаа шатахуун, дизель түлш стандартын шаардлага хангаж байна уу?

-Стандартын шаардлага хангадаггүй.

Үүний гол агуулга нь Монгол Улсын стандартуудыг зөрчиж байгаа юм. Бүтээгдэхүүн зах зээлд гарахад чанарын сертификат байдаг. Тэгвэл манайд хэрэглэгдэж байгаа шатахуун гарал үүслийн бичиг байхгүй л гэсэн үг. Өнөөдөр Дэлхий нийт евро5 шатахуун руу шилжих гэж байна. Евро5 шатахууны ялгаруулдаг PPM буюу агаар бохирдуулагч хүхэрлэг хийн хэмжээ нь 50 РРМ байдаг.

Өнөөдөр Монгол Улсын импортолж буй евро2 стандартын АИ 92-оос гарч буй РРМ-ын хэмжээ нь 450-600 РРМ. Харин яг одоо керосин болон нафта найруулаад зах зээлд нийлүүлж буй шатахуун болон дизель түлшнээс 4,800-6,700 РРМ гарч байгаа. Европын холбооны улс орнууд өнөөдөр 50 РРМ-ыг аюултай гэж үзээд 2040 оноос дизель тэрэг явуулахыг хориглож байна. Гэтэл өнөөдөр бид 6,000- 7,000 PPM буюу хүхэрлэг хийгээр амьсгалаад явж байна. Энэ бол маш аюултай үзэгдэл.

Манайхаас өөр аль ч улс оронд ийм хортой үзэгдэл байхгүй. Хамгийн аюултай нь хүүхдийн биед асар хортой. Учир нь тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч буй хүнд метал нэг метрээс дээшээ дэгддэггүй. Өөрөөр хэлбэл яндангаас ялгарсан утаа газрын гадаргаас дээш нэг метрийн зайд оршиж байна гэсэн үг. Энэ нь бага насны хүүхдийг хордуулж байгаа юм. Та бүхэн Эрүүл мэндийн яамнаас гаргасан хүүхдийн өвчлөлийн тоон үзүүлэлтийг хараарай. 2012 оноос хойш хэд дахин нэмэгдсэн байгаа. Учир нь 2012 оноос хойш хольсон буюу хуурамч шатахуун хэрэглээд явж ирсэн.

Үр дүнд нь хүүхдийн өвчлөл, хорт хавдрын тоон үзүүлэлт гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Үүнд анхаарч байгаа хүн бараг алга. Хуурамч шатахууны бизнес ядуу буурай, хуучин машин ихтэй, авлигаар асуудлаа шийддэг улсад цэцэглэдэг.

-Энэ талаарх иргэдийн ойлголт сул байх шиг.

-Иргэд 300 литр дизель түлш дээр 700 литр керосин найруулаад дизель түлш гаргаж авдаг. А80 шатахуун дээр актав нэмээд А-92 гаргадаг юм байна гэж ойлгоод байх шиг. Энэ нь буруу. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу керосин, нафта.

Керосин бол дизель түлшинд ордог, завсрын бүтээгдэхүүн. Дизель түлш болоогүй, шингэрүүлсэн хэлбэр нь гэсэн үг. Харин нафта бол шатахуун болоогүй шингэрүүлсэн хэлбэр гэж ойлгож болно. Энгийнээр тайлбарлахад ийм.

-Энэ талаарх иргэдийн ойлголт сул байх шиг.

-Иргэд 300 литр дизель түлш дээр 700 литр керосин найруулаад дизель түлш гаргаж авдаг. А80 шатахуун дээр актав нэмээд А-92 гаргадаг юм байна гэж ойлгоод байх шиг. Энэ нь буруу. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу керосин, нафта. Керосин бол дизель түлшинд ордог, завсрын бүтээгдэхүүн. Дизель түлш болоогүй, шингэрүүлсэн хэлбэр нь гэсэн үг. Харин нафта бол шатахуун болоогүй шингэрүүлсэн хэлбэр гэж ойлгож болно. Энгийнээр тайлбарлахад ийм.

-Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт энэ нь хор хөнөөлтэй юу?

-Чанар стандартын шаардлага хангахгүй хольж найруулсан бүтээгдэхүүнийг авто машинд хийхээр эвдрэл гэмтэл их гарна. Яагаад гэвэл оруулж ирсэн бүтээгдэхүүнээ хооронд нь нийлүүлээд миксерддэг учраас маш өндөр шаталттай, ууршилт ихтэй. Авто машины мотор маш цэвэрхэн байх ёстой. Тэр дотор тос, агаар. шатахуун эсвэл орж шатаад, уур, утаа болоод гарах ёстой.

Гэтэл нефтийн туслах бүтээгдэхүүнээр хийсэн түлш юм уу, шатахуун хэрэглэхээр моторт тортог ихээр үүсдэг. Үүнээс болж, мотор доголдоно, очлуураа хаяхаа болино. Хоёрдугаарт, машины апартурыг хог болгодог. Үүнийг би л яриад байгаа юм биш. Та “Таван толгой”-д явдаг том оврын тээврийн хэрэгслийн жолооч нараас асуухад үүнийг хэлнэ. Тэд том машин эд ангиудаа сард л 2-3 удаа сольж байгаа талаараа хэлнэ. Энэ нь эдийн засгийн асар их хор хохирол дагуулдаг.

-Улсаас зах зээлд борлуулагдаж байгаа шатахуун, дизель түлшинд хяналт тавьдаггүй юм уу?

-Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний чанар, стандартад шалгалт хийдэг байгууллага алга. Мэргэжлийн хяналт ШТС-ын шатахуун шахаж байгаа хоолой, агуулах гэх мэт техникийн үзүүлэлтэд хяналт тавьдаг байсан. Энэ байгууллага татан буугдаад салбар яамд руугаа шингэчихлээ.

Стандарт хэмжил зүйн газар бол шахуургын насос нь 20 литр шахаж байна уу, 21 литр шахаж байна уу гэдэг дээр л хяналт тавьдаг. Ашигт малтмал газрын тосны газар нөөц тодорхойлдог, яам бодлого хэрэгжүүлдэг, ШӨХТГ газар Хэрэглэгчдийн тухай хуулиараа л явдаг. Ингээд харахад тухайн бүтээгдэхүүн дээр хяналт тавьдаг байгууллага алга.

Манай холбоо бол бүтээгдэхүүний чанар стандартыг л ярьж шаардлага тавьдаг. Монгол Улсад MNS:2016, MNS:2017 гэдэг хоёр стандарт байдаг. Энэ стандартад нийцсэн бүтээгдэхүүн л оруулж ирэх, борлуулах ёстой.

-Стандарт бус шатахуун зарагдаж байгааг та онцолж байна. Нийслэлд хэд хэдэн удаагийн давтамжтайгаар эвгүй үнэр гарах боллоо. Энэ нь найруулсан шатахуунтай холбоотой юу?

-Үүнийг баримт судалгаагүйгээр шууд хэлэх боломжгүй л дээ. Ерөнхийдөө шатахууны найрлагаар нь бодоод үзэхэд тийм үнэр гарах үндэслэл байхгүй. Хэрэв шатахуунаас тухайн үнэр гарч байгаа бол өдөр бүр, цаг тутам л сэнгэнэнэ.

Үе үе давтамжтайгаар үнэртэнэ гэдэг нь өөр шалтгаантайг харуулж байна. Харин найруулсан хуурамч шатахууны нөлөөгөөр мянга, мянган хүүхэд хүнд металлд хордож өвчинд шаналж байгаа нь үнэн. Үүний баталгаа нь эмнэлгээр дүүрэн байгаа нялх хүүхдүүд.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 1 цаг 17 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 28 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 1 цаг 29 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 1 цаг 31 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 1 цаг 33 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 1 цаг 35 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 1 цаг 36 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 1 цаг 41 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 3 цаг 19 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 3 цаг 24 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 3 цаг 29 мин Зудын эрсдэлийн нэгдсэн үнэлгээгээр баруун бүсэд эрсдэл өндөр байна 3 цаг 30 мин ЭХЭМҮТ-д өдөрт 450–520 хүүхэд үзүүлж, ачаалал эрс нэмэгджээ 3 цаг 32 мин ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ 3 цаг 35 мин Монгол, БНСУ визийн нөхцөл хөнгөвчлөх болон ЭЗ-ийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа 3 цаг 38 мин Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 5 цаг 22 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 5 цаг 23 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 5 цаг 25 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 5 цаг 28 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 5 цаг 31 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top