x

Шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгджээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд шахмал түлшний хэрэглээг шат дараатай багасгах шаардлагатай. Гэвч бодит нөхцөл байдал үүний эсрэг зүгт чиглэж байгааг тоо баримтууд харуулна. Гэр хорооллын айл өрхүүдийн тоо өсөх тусам хэрэглэж буй шахмал түлшний хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал 2019 онд онтой харьцуулахад шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн.  

Тиймээс агаарын бохирдлын өнөөдрийн түвшнийг 2019 оны түвшинтэй харьцуулах байдлаар асуудалд хандах нь учир дутагдалтай. “Утаа багассангүй” гэх дүгнэлт үндэслэл муутай болж байна гэсэн үг. Учир нь энэ хугацаанд нийслэл хотын гэр хороололд 40 мянган айл өрх шинээр нэмэгдсэн. 2019 онд Улаанбаатар хотын гэр хороололд 159 мянган айл өрх байсан бол 2023 оны дүнгээр 200 мянгыг давжээ.

Нэг талд шахмал түлшний хэрэглээг багасгах бодлого байх ёстой ч нөгөө талд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ нь график дээр тасралтгүй дээшилж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэгж яндангаас гарч байгаа утааны хэмжээ хэдий багассан ч нэмээд 40 мянган яндан утаа баагиулахад эцсийн дүндээ байран дээрээсээ хол хөдлөөгүй, доороо хий эргэсэн нөхцөл байдал харагдана. Товчоор хэлбэл нэг яндангаас гарах утаа багассан ч яндангийн тоо нэмэгдсэн.  

Угтаа бол 2019 онд байсан гэр хорооллын 159 мянган өрхийн тоог цөөрүүлдэггүй юм гэхэд тэр хэмжээнд нь барьж чадсан бол агаарын бохирдол 50 хувь буурсан үр дүнг бодитоор мэдэрч болох байлаа.   

Шахмал түлшний хэрэглээ график дээр тогтмол өсөж байгаа бол огцом доошилж байгаа нэг эерэг үзүүлэлт бий. Энэ бол угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн тоо. 2019 онд 2780 хүн угаарын хийн хордлогод өртсөн бол 2020 онд 786, 2021 онд 426, 2022 онд 256 хүн гээд энэ тоо улам цөөрсөөр. Шахмал түлшинд хүмүүс угаартаад байна гэдэг ташаа ойлголтыг энэ тоон үзүүлэлт залруулна. Энэ бол айлуудад угаар мэдрэгч хэрэглүүлж байгаагийн үр дүн. Айлуудаар орж гарч, зуух, ханан пийшинг нь шалгаж, эрсдэл байвал сэрэмжлүүлж, янданг нь хүртэл хөөлж өгч байгаагийн ач юм.

Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн энэ ажлаараа жилд хэдэн зуун хүний амь насыг аварч байгаа вэ гэдэг үзүүлэлтийг бас харах хэрэгтэй.

Эцэст нь нэг зүйлийг онцлоход агаарын бохирдлыг гэр хороололд 100 хувь нааж болохгүй. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 хувийг гэр хорооллын яндангийн утаа эзэлж байна. Гол эх үүсвэр нь гэр хорооллын утаа хэдий ч бусад эх үүсвэр бараг тал хувийг нь буюу 44 хувийг бүрдүүлж байгаа нь анхаарал татахаар тоо юм. Тухайлбал, агаарын бохирдлын 29 хувийг нийслэлд зорчиж буй 713 мянга орчим тээврийн хэрэгслийн яндангийн утаа, 15 хувийг бусад эх үүсвэр буюу дулааны цахилгаан станц, уурын зуух, тоосжилт зэрэг эх үүсвэрүүд бүрдүүлж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 1 цаг 18 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 29 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 1 цаг 30 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 1 цаг 32 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 1 цаг 34 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 1 цаг 37 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 1 цаг 37 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 1 цаг 42 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 3 цаг 21 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 3 цаг 26 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 3 цаг 30 мин Зудын эрсдэлийн нэгдсэн үнэлгээгээр баруун бүсэд эрсдэл өндөр байна 3 цаг 31 мин ЭХЭМҮТ-д өдөрт 450–520 хүүхэд үзүүлж, ачаалал эрс нэмэгджээ 3 цаг 34 мин ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ 3 цаг 37 мин Монгол, БНСУ визийн нөхцөл хөнгөвчлөх болон ЭЗ-ийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа 3 цаг 40 мин Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 5 цаг 23 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 5 цаг 25 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 5 цаг 27 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 5 цаг 29 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 5 цаг 32 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top