x

Б.Нарантөгс: Ямар нэгэн байдлаар олборлолт хийж л байвал хариуцлага гэдэг зүйл дагаж байдаг

"Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо" ТББ-ын Удирдах зөвлөлийн тэргүүн Б.Нарантөгтэй ярилцлаа.  

-Хариуцлагатай бичил уурхай гэж юу вэ?

-Сүүлийн жилүүдэд хариуцлагатай байхыг алхам тутамдаа ярьж байна. Ямар нэгэн байдлаар олборлолт хийж л байгаа бол хариуцлага гэдэг зүйл дагаж байдаг. Манай бичил уурхайчид одоо мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 2 заалт болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан 296-р журмын хүрээнд уул уурхайн олборлолт хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна. Яг журмын дагуу, ямар нэгэн байдлаар журмаас гажихгүй, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу л хариуцлагатайгаар ажиллаж байгааг “Хариуцлагатай бичил уурхай” гэж байгаа юм.

Бид нарын үзэж байгаагаар, гэрээ байгуулаад ажиллаж байгаа бол тэр хариуцлагатай бичил уурхай. Гэрээнд бичиг баримтын бүрдэл, хэрэглэх тоног төхөөрөмж, гэрчилгээ нөхөрлөлүүдийн олборлолт явуулах талбайн зураглал, төлөвлөгөө зэрэг бүгд багтдаг.

Яг журмын дагуу, ямар нэгэн байдлаар журмаас гажихгүй, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу л хариуцлагатайгаар ажиллаж байгааг “Хариуцлагатай бичил уурхай” гэж байгаа юм.

-Тухайн бичил уурхай эрхлэгчдийг хариуцлагатай болгож байгаа нэг хэлбэр нь гэрээ гэж ойлгож болох уу?

-Болно. Энэ бол яах аргагүй хэрхэн хариуцлагатай ажиллахыг нь зааж байгаа нэг хэлбэр. Хамгийн түрүүнд нөхөрлөлүүд өргөдлөө өгнө. Өргөдөл өгөхдөө ийм бичиг баримт бүрдүүл, энэ шаардлагыг ханга гээд холбогдох байгууллагуудаас тодорхой заагаад өгдөг. Тухайлбал, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. Тухайн орон нутгийн, сумын оршин суугч байна. Татвар төлөгчөөр бүртгэгдсэн байх ёстой. Нийгмийн даатгал төлдөг байх ёстой гээд бүгдийг багтаасан байдаг. Энэ бүгдийг ягштал баримтлаад ажиллаж байгаа бол тэр хариуцлагатай бичил уурхай гэж ойлгож болно. Одоогийн байдлаар 100 гаруй нөхөрлөл гэрээ байгуулаад ажиллаж байна.

-Гэрээнд ямар байгууллагын төлөөллүүд оролцдог вэ?

-Гэрээнд орон нутгийн удирдлагууд, олборлолт хийх нөхөрлөлүүд, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” гэсэн талуудын төлөөллүүд гарын үсэг зурдаг. Өөрийн үүрэг, хариуцлагаа хүлээж ажилладаг.

-“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-нд гэрээ байгуулсан нөхөрлөлүүд албан ёсны бүртгэлтэй болж байна гэж ойлгох нь зөв үү. Өмнө “Бичил уурхайчид” гэсэн албан ёсны бүртгэл байгаагүй байх нь ээ? 

-Тийм. Өмнө нь бол тодорхой бүртгэлгүй, хэн нь бичил уурхай эрхлэгч вэ гэдэг нь бүрхэг байсан. Өнгөрсөн зунаас эхлээд орон нутгуудад сургалт явуулаад ингэж ажиллах ёстой, хууль нь ийм, дагаж мөрдөх журам нь ийм, үүний дагуу ажиллах ёстой гэдгийг нь нэг бүрчлэн зааж сургаж байна. Цаашид ч сургалтуудыг тогтвортойгоор явуулна. Бичил уурхай эрхлэгчдийг илүү хариуцлагатай байх нөхцөлийг тавьж, холбооны зүгээс чиглүүлж байна. Гэрээнд заасны дагуу манай холбоо татвараа, Нийгмийн даатгалын шимтгэлээ хэрхэн яаж төлөх, Экологийн цагдаагийн албатайгаа яаж ажиллах тухай сургалтуудыг төрийн байгууллагуудтай хамтран өгөх үүрэгтэй. Үүнийхээ дагуу чиглүүлэх сургалтыг тогтмол явуулж байна.

Сургалтад суусан хүмүүс, гэрээ байгуулсан нөхөрлөлүүдийн нэгдсэн мэдээллийн сан одоо бий болж байна. Гишүүддээ үйлчлэх үүрэгтэй мэргэжлийн холбооны хувьд “Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо” энэ ажлыг эхлүүлээд мэдээллийн дата бааз бий болгохыг зорьж байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 1 цаг 18 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 29 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 1 цаг 31 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 1 цаг 32 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 1 цаг 34 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 1 цаг 37 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 1 цаг 37 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 1 цаг 42 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 3 цаг 21 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 3 цаг 26 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 3 цаг 30 мин Зудын эрсдэлийн нэгдсэн үнэлгээгээр баруун бүсэд эрсдэл өндөр байна 3 цаг 31 мин ЭХЭМҮТ-д өдөрт 450–520 хүүхэд үзүүлж, ачаалал эрс нэмэгджээ 3 цаг 34 мин ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ 3 цаг 37 мин Монгол, БНСУ визийн нөхцөл хөнгөвчлөх болон ЭЗ-ийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа 3 цаг 40 мин Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 5 цаг 23 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 5 цаг 25 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 5 цаг 27 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 5 цаг 30 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 5 цаг 33 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top