x

Цахилгааны сааталгүй өвлийг давахын тулд шаардлагагүй гэрлээ унтраана

Манай улсын эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан учраас цахилгааны найдвартай, тогтвортой хангахын тулд хэмнэх шаардлагатай болоод байна. 

Иймд мэргэжлийн байгууллагуудаас энэ өвлийг эрсдэлгүй давахын тулд 17:00-22:00 цагуудад тогоо хэмнэхийг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалаад байгаа билээ. Яагаад ийм байдалд ороод байгаа талаар албаны хүмүүсээс тодрууллаа. 

"Цахилгаан станцад гэмтэл гарахад түүнийг нөхөж явуулах нөөц байхгүй"

Дулааны III цахилгаан станцын үйлдвэрлэлийн албаны дарга Л.Бөхболд:

-"2023-2024 оны өвлийн бэлтгэл ажил бүрэн дууссан. Өвлийн их ачаалалдаа ороод явж байна. Аливаа эрчим хүчний системд хүний дархлааны системтэй адил тогтворжилт буюу системд гарсан гэмтлийг эсэргүүцэх чадвар байх ёстой. Энэ тогтворжилтыг хангахын тулд цахилгаан станцыг бүрэн хүчин чадлаар нь тултал ажиллуулж болохгүй. Тодорхой хэмжээний нөөцтэй байх ёстой. 

Гэтэл өнөөдрийн байдлаар цахилгаан станцад гэмтэл гараад зогсоож засварлах шаардлага гарах юм бол түүнийг нөхөж явуулах нөөц алга. Иймд эрчим хүчний шинэ эх үүсвэр яаралтай барьж ашиглалтад оруулах, ажиллаж байгаа цахилгаан станцууд эх үүсвэрээ өргөтгөж шинэчлэлт хийх шаардлага тулгарч байна.

Шаардлагагүй гэрлээ унтраах, ашиглаагүй цахилгаан хэрэгслээ салгах зэрэг энгийн үйлдлийг оргил ачааллын үед олон мянган хэрэглэгч хийж чадвал бодитой хэмнэлт, үр дүн гарч энэ өвөл цахилгааны сааталгүй байх боломж бүрдэнэ" гэв. 

"17:00-22:00 цагт цахилгааны хэрэглээ тулдаг учраас зарим хэсэгт хязгаарлалт хийх тохиолдлууд байдаг"

Диспетчерийн үндэсний төв ТӨХК-ийн Ерөнхий диспетчер Б.Баатараас зарим хэсгээр шөнө оройн цагаар тог хязгаарлах тохиолдол байгаа эсэх талаар тодруулжээ. 

Тэрбээр "Зарим хэсэгт доголдол саатал гарсны улмаас тоггүй болохыг үгүйсгэхгүй. Тэр бүрийг хязгаарлалт хийж байна гэж ойлгож болохгүй. Энэ тохиолдолд яаралтай гэмтлийг засаж иргэдийн цахилгаан хангамжийг хангаж ажиллаж байгаа.

Одоохондоо ачааллаас үүдэж цахилгаангүй болсон тохиолдол харьцангуй бага байна. Гэхдээ хэрэглээ огцом өссөн буюу гарцаагүй тохиолдолд найдвартай хангахын тулд тодорхой хэмжээний хөнгөлөлт, бууруулалт хийх арга хэмжээг авдаг.

Ерөнхийдөө 17:00-22:00 цагаас бусад цагт цахилгаан тасалдахыг гэмтэл гэж ойлгох хэрэгтэй. Харин яг энэ цагуудад хэрэглээ тулсан учраас хязгаарлалт хийх тохиолдлууд байдаг. Цаашид нийтээр хязгаарлалт хийх эрсдэл байгаа. Станцууд бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа учраас гэмтэл гарахыг үгүйсгэхгүй" гэв.  

Тогоо тохируулъя гэдэг нь тогоо салгахыг хэлээгүй. Зөв зохистой, ухаалаг хэрэглээтэй байхыг л уриалж байгаа юм гэдгийг албаныхан онцолж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 35 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 38 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 39 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 41 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 43 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 47 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 50 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 53 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 57 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 2 цаг 39 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 50 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 2 цаг 51 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 2 цаг 53 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 2 цаг 55 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 2 цаг 57 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 2 цаг 58 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 3 цаг 3 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 4 цаг 41 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 4 цаг 46 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 4 цаг 51 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top