x

390.000 тн тэжээл нийлүүлэгдэж байна, тэжээлийн хэрэгцээг бүрэн хангана

Улсын Онцгой комисс өнөөдөр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Цаг уур, орчны шинжлгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал нар нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.

Энэ жил улсын хэмжээнд нийт 69.1 сая, толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн. Аймгуудын мэдээллээр 17.2 сая толгой малыг хэрэгцээлэхээр төлөвлөсөн нь 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувьтай тэнцүү байна.

Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүй нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн.

Тус тогтоолын хүрээнд аймаг сумын аюулгүй нөөцөд нийт 20.2 мянган тн өвс, 8.0 мянган тн тэжээл бэлтгэж, өвс, тэжээл бэлтгэсэн бол малчдын түвшинд 1.2 сая тн хадлан, 118.5 мянган тн ногоон тэжээл, 61.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 48.1 мянган тн гар тэжээл, 18.6 мянган тн дарш, 81.4 мянган тн давс, хужир бэлтгэсэн нь шаардагдах өвс, тэжээлийн 92.3 хувийг хангаад байна. Мөн газар тариалангаас 111.0 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалж 240.0 мянган тн ногоон тэжээл хурааж авсан бөгөөд гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэгдэх 300.0 гаруй мянган тн улаан буудайнаас 80.0 мянган тн хүчит тэжээл үйлдвэрлэгдэж, 70.0 мянган тн буудай тэжээлийн будаа руу шилжиж 2023-2024 оны мал аж ахуйн салбарт 390.0 мянган тн тэжээл нийлүүлэгдэж байгаа нь шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахаар байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн өнгөрсөн сарын 03-ны өдрийн шийдвэрээр бүх төрлийн малын махыг бодлогын гэрээний үндсэнд хязгаарлалтгүй экспортлохоор баталсантай холбоотойгоор 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийт 12 оронд 260.0 сая ам.долларын өртөг бүхий 70.0 мянган тн мах экспортлоод байгаа юм.

Хэдийгээр хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тодорхой түвшинд хангасан ч монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн нийт 22 сум, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг зудтай байгаа бол 8 аймгийн 26 сум зудархуу байна.

Иймд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилт хүндрэх, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, эрсдэлийг бууруулах, иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх төлөвлөлтийг нарийвчлан гаргаж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх, хоол хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, түлш зэрэг гамшгийн бэлэн байдлын нөөцийг орон нутгийн хэмжээнд тодотгож, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх Отроор явж буй малчин өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, тухай бүр тодотгож, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг үзүүлэх, аливаа эрсдэлийг бууруулах арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улсын онцгой комиссын гишүүд болон аймаг, нийслэлийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн мал, махны экспортыг нэмэгдүүлэх, баруун аймгуудын малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх, өвс тэжээлийн зах зээлийн нөөцийн судалгааг гаргаж олон нийтийг мэдээллээр хангах, хяналт тавьж ажиллах, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш нэмэгдсэн, зарим аймгийн нутагт мал бэлчээрлэх боломжгүй болсон зэргийг харгалзаж дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох эсэх асуудлыг судалж шийдвэрлэх, аймаг, орон нутгийн удирдлага, мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх зэргээр нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих зэргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Х.Болорчулуун болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 36 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 39 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 40 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 42 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 44 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 49 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 51 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 54 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 58 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 2 цаг 40 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 51 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 2 цаг 52 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 2 цаг 54 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 2 цаг 56 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 2 цаг 58 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 2 цаг 59 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 3 цаг 4 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 4 цаг 43 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 4 цаг 47 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 4 цаг 52 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top