x

Уушгины хатгаа үүсгэдэг амьсгалын замын шинэ халдварт өвчин бүртгэгдээгүйг БНХАУ мэдээлсэн

ХӨСҮТ-өөс БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа болон хатгалгааны кластер өвчлөл хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Мөн үеэр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй иргэд, өвчлөлийн талаар мэдээлэв.

Өнөөдрийн /2023.11.28/ байдлаар ХӨСҮТ-ийн хэмжээнд нийт 449 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 102 тохиолдол нь томуу төст өвчин, хатгаа эзэлж байна. Мөн ковид вирусийн шалтгаант өвчний 19 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс гадна салхин цэцэг өвчний хавдар ихсэж байгаатай холбоотой 72 үйлчлүүлэгч байгаа. Томуу өвчний ихэвчлэн илрэх шинж тэмдэг нь богино хугацаанд өндөр халуурах, хоолой өвдөж, бачуурах болон хордлогын шинж тэмдгүүд илэрч байна гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа:

-"БНХАУ-ын эрүүл мэндийн төв байгууллага арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг манай улсын хойд хэсгийн бүс нутгуудад уушгины хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байна гэсэн мэдээллийг дэлхий нийтэд өгсөн. Арваннэгдүгээр сарын 21-нд БНХАУ-аас дэлхий нийт нэмэлт тодруулга хүссэн. 23-нд ДЭМБ-д өгсөн нэмэлт тодруулгадаа БНХАУ-д микоплазм (mycoplasma)-ын шалтгаант хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдсэн гэсэн. Түүнчлэн улирлын чанартай үүсдэг амьсгалын замын вирусийн халдвар, КОВИД-19-ийн халдвар зэрэг уушгины хатгаа үүсгэдэг бусад халдвар зэрэгцэн нэмэгдэж байна гэсэн мэдээллийг өгсөн байна.

Шалтгааны хувьд БНХАУ КОВИД-19-ийн хоригийг энэ хавар цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын бусад халдварууд нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байна. 

Микоплазм шалтгаантай хатгаа нь нийт хүн амын дунд бүртгэгдэж байдаг өвчлөл. Тэгэхээр одоогийн байдлаар уушгины шинэ хатгаа үүсгэдэг амьсгалын замын халдварт өвчин бүртгэгдээгүй гэдэг мэдээлэл өгч байна. Зарим улс оронд жилийн дөрвөн улирал бүртгэгддэг.

Микоплазмын шалтгаантай хатгааны хувьд амьсгалын замын шинж тэмдгүүд илэрдэг, харьцангуй хатгаа болж өвддөг. Насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр явагддаг хэдий ч 5 хүртэлх насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй өвчлөл юм. 

Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-д хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээ хийсэн.

  1. Энэ сарын 24-ний түргэвчилсэн эрсдэлийн үнэлгээгээр "дунд" эрсдэлтэй гэх дүгнэлт гарсан.
  2. Дунд эрсдэлтэй үед явцын эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай тул 27-ны өдөр хийсэн. БНХАУ-д мэдээлэгдсэн зүйл нь Монгол Улсын нийгэм, эрүүл мэндийн байдалд хэр эрсдэлтэй вэ гэдэг асуултад хариулах үнэлгээг хийхэд өчигдөр "дунд" гэсэн дүгнэлт гарсан. 

Дунд эрсдэлтэй үед авах хариу арга хэмжээний хувьд:

  • Тандалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна
  • Нөхцөл байдалд тогтмол хяналт тавина. 
  • БНХАУ-аас өгсөн мэдээллийг цаг тухайд нь өгнө.

Микоплазм шалтгаант уушгины хатгааг PCR шинжилгээгээр оношилдог. Монгол Улсын хувьд PCR шинжилгээ улсын хэмжээнд сайжирсан тул оношилгооны хувьд чадавхтай. 

Шинж тэмдэг: Бусад амьсгалын замын уушгины хатгааны үед илэрдэг ханиалгах, халуурах болон хүүхдүүдэд чихний үрэвслийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад заавал хандаж, оношилгоо хийлгэхийг зөвлөж байна. 

БНХАУ руу буюу хилээр зорчих нь нээлттэй. Ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 35 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 38 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 39 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 41 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 43 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 47 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 50 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 53 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 57 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 2 цаг 39 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 50 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 2 цаг 51 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 2 цаг 53 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 2 цаг 55 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 2 цаг 57 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 2 цаг 58 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 3 цаг 3 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 4 цаг 42 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 4 цаг 46 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 4 цаг 51 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top